Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 20

Валютын ханш

value

гадаад

Парисын ээлжит бус дээд хэмжээний уулзалт DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 19

img

120

news-img

Парист Европын голлох улсуудын дээд хэмжээний ээлжит бус уулзалт болж, гол сэдэв нь “Украины талаарх АНУ-ын бодлогод Европ хэрхэн хариулах ёстой вэ” гэдэг асуудал байв. Франц, Их Британи, Герман, Итали, Испани, Дани, Польш, Нидерланд болон НАТО, Европын Холбооны удирдагчид “Дээд хэмжээний уулзалтаар Украины ирээдүйн аюулгүй байдлын баталгааг гаргахад бэлэн байна” гээд “Европын цаашдын алхам нь АНУ-ын үйл ажиллагаанаас хамаарна” гэжээ.

Парист болсон уг уулзалтыг зохион байгуулсан Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон энэхүү чуулга уулзалтын дараа “Европчууд одоо болон ирээдүйд батлан хамгаалах салбарт хамтран илүү сайн, илүү их хөрөнгө оруулалт хийх болно” гэсэн байна.Нэг үгээр энэхүү дээд хэмжээний уулзалтын дараа албан ёсны нэгдсэн мэдэгдэл гарсангүй. Харин Германы канцлер Олаф Шольц Парис дахь Елисей ордонд болсон яаралтай хуралдааны дараа сэтгүүлчдэд хандан үг хэлсэн Европын анхны удирдагч болжээ.

Тэрээр “Бид цаашид ч Украинд туслах хэрэгтэй байна” гээд “Бид АНУ, Оросын энх тайвны хэлэлцээрийг сайшааж байна. Гэхдээ энэ нь бидэнд өгсөн тулгалт байж болохгүй нь тодорхой. Европ болон АНУ-ын хооронд аюулгүй байдал, хариуцлагын талаар хуваагдал байх ёсгүй. АНУ, Европ хамтран ажиллах ёстой” гэж хэлжээ. Тэгвэл Испанийн Гадаад хэргийн сайд Хосе Мануэль Альбарес “Одоогоор аль ч улс Украин руу цэргээ оруулах талаар шийд гараагүй байна. Энхийг сахиулах цэргүүд Украинд оруулах тухай асуудалд тэд ямар даалгавар биелүүлэх вэ, үүнд аль улсын ямар цэрэг, юуг хэрэгжүүлэх мандаттай оролцохыг тохирох хэрэгтэй” гэж мэдэгдсэн бол Польшийн ерөнхий сайд Дональд Туск “Варшав Украин руу цэргээ оруулахад бэлэн биш байна” гэжээ. Харин Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер “Бид шинэ эринд орж байгааг хүлээн зөвшөөрч, өнгөрсөн үеийнхээ тав тухаас найдваргүйгээр зууралдахаа болих ёстой.Бид өөрсдийн аюулгүй байдал, эх тивийнхээ төлөө хариуцлага хүлээх цаг болсон.

Гэсэн хэдий ч Киевт Вашингтоны байнгын дэмжлэг хэрэгтэй.Учир нь АНУ-ын аюулгүй байдлын баталгаа л Оросыг Украин руу дахин дайрахаас үр дүнтэйгээр сэргийлж чадна. Харин Лондон шаардлагатай бол гал зогсоохыг баталгаажуулахын тулд Украин руу цэргээ илгээхэд бэлэн байна. Би АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай урт хугацааны энх тайвны гол нөхцөлүүдийг хэлэлцэхээр ирэх долоо хоногт АНУ руу ниснэ. Мөн дараа нь Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ярилцана” гэж мэдэгдэв.

Парисын энэхүү ээлжит бус дээд хэмжээний уулзалт үндсэндээ АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнсийн Мюнхений аюулгүй байдлын

бага хурал дээр тэдэнд хандаж хэлсэн үгийг Европын удирдагчид үйлдлээрээ баталсан явдал болов. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс тэдэнд хандан “Европт миний санааг хамгийн их зовоож байгаа аюул бол Орос биш, Хятад ч биш, өөр ямар ч гадны хүчин биш, та нарын дотор байгаа аюул заналхийлэл юм. Европ АНУ-тай хуваалцдаг байсан хамгийн үнэт гол зарчмуудаасаа ухарч байна гэж би айж байна… Хэрэв Америкийн ардчилал танай Грета Тунбергийн 10 жилийн турш балайрч байгааг тэвчиж байгаа бол та нар ч Илон Маскыг хэдэн сарын турш тэвчих ёстой.Европын ардчилал гадаадын хэдхэн зуун мянган ам.долларын рекламд сүйрч байгаа нь танай ардчилал тийм ч хүчтэй биш байна гэсэн үг” гэж хэлсэн билээ. Энэ нь хатуухан хэлбэл “Төр татвар төлөгч болгоныг сайхан амьдруулах үүрэгтэй” гэсэн зарчим нь “Төр байгаа бол та татвар төлнө” болж дампуурчихаад байна. Зүүний үзэлтэй гэх нам дамжсан ямар ч боловсрол бас чадваргүй, татвар төлөгчдөөс цугласан их мөнгөнд хүрэх гэсэн, хүний хэлээр л ярьдаг болохоос малаас дор малаанзууд төр, засагт гардаг явдлыг зогсоох цаг болсон. Нам дамжаагүй улстөрчид Аргентин, АНУ-д гарч ирэн төрийн цомохтгол явуулж байна” гэж хэлсэн гэсэн үг юм. Харин үүний цаад учир нь ийм юм.

Өнөөдөр бидэнд “Шинжлэх ухаан, эсвэл философи суурьтай…” гэсэн өгүүлбэр таардаг. Энэ нь философи суурьтай нийгмийн ухааны бүх салбарууд шинжлэх ухаан болох шаардлагатай болсон гэсэн үг билээ. Учир нь судлаачид эхлээд таамаг дэвшүүлж, үүнийгээ цэгцлэн онол болгож, эцэст нь энэхүү онолоо баталж байж сая шинжлэх ухаан болдог. Иймээс таамаг, онол хоёрын хооронд дураараа сэлгүүцэгч философи бол шинжлэх ухаан биш юм. Харин ардчилсан улсуудын иргэдийн хувьд өнөөдөр төрд байгаа малаанзуудаа авч хаялаа гэхэд тэднээс ч муу юмнууд төрд гараад ирнэ.

Иймээс төрд байгаа хэдийгээ шинжлэх ухаан ашиглан мухардлаас гарган жинхэнэ төрийн зүтгэлтнүүдтэй болохоос өөр зам үгүй. Энэ нь удахгүй ардчилсан улсуудад жинхэнэ шинжлэх ухаанч эрдэмтэд гарч ирнэ гэсэн үг. Харин Саудын Арабын нийслэлд болж буй Орос, Америкийн төлөөлөгчдийн эхний уулзалт бол барууны улсуудтай Путин хэлэлцээ хийх боломжтой байгаа эсэхийг л тодруулах зорилготой юм. Хэрэв хэлэлцээ хийгдэхээр бол мэдээж АНУ, Оросоос гадна Украин, Европын Холбоо болон НАТО-гийн удирдлага бас Хятад, Энэтхэг, Арабын голлох улсууд уг хэлэлцээнд оролцох болно. Өөр зам гэж үгүй.

 

Бэлтгэсэн

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Сүхбаатар дүүргийн мөсний шагайн харвааны тэмцээний шилдгүүд тодорлоо DNN.mn

Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран зургаан дүүргийн иргэдийн дунд үндэсн...

img

4 цагийн өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам”-ыг зургадугаар сард зохион байгуулна DNN.mn

Манай улсад ирдэг жуулчдын анхаарлыг ихээр татдаг “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмыг ирэх зургаадугаар сард зохион байг...

img

4 цагийн өмнө

Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг киоск машинаас хэвлэх боломжтой боллоо DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газар 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллаг...

img

5 цагийн өмнө

БНСУ-ын нислэгээр powerbank, электрон тамхи гар тээшинд авч явахыг хориглолоо DNN.mn

БНСУ руу явах болон БНСУ-аас ирэх зорчигчдын анхааралд…  2025 оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн зөөврийн цэнэглэгч (powerbank),...

img

5 цагийн өмнө

81.070 иргэн ногдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авах хүсэлт гаргаад байна DNN.mn

E-Mongolia системээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашигт санал өгөх үйл явц үргэлжилж байна. 2025 оны 2 ...

img

5 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд