Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 21

Валютын ханш

value

мэдээ

Гуравдугаар сарын 03-ны даваа гаригаас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн явагдана DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 19

img

47

news-img

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амрахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-оор зохицуулсан.

Энэ жил Монгол одон зурхайн цаг тооллоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тасарч, шинийн 2, 3-ны өдөр 2025 оны 03 дугаар сарын 1, 2-нд тохиож байна.
Иймд шинийн 2, 3-ны өдрүүдэд сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлнэ.
Харин шинийн 4 буюу 2025 оны 03 дугаар сарын 03-ны Даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн явагдана.
Хувийн хэвшлийн байгууллагуудын тухайд ажил, амралтын өдрийг дотоод хэм хэмжээндээ тусган зохицуулах боломжтой юм.

Цаашид нийтээр тэмдэглэх баярын өдрүүд долоо хоногийн амралтын өдөр таарсан тохиолдолд ажлын өдөрт шилжүүлэх, нөхөн амраах зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна гэж Гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас дараах мэдээлэв

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ЗУРХАЙ: Өнөөдөр цагаагчин тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар сарын 21, Сугар гариг. Билгийн тооллын 24, Эрхтэний тэнгэрт одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 07:48...

img

7 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна DNN.mn

21-нд нутгийн өмнөд хэсгээр, 23-нд Хангайн уулархаг нутгаар, 24-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 25-...

img

7 цагийн дараа

ТОЙМ: “Жижиг улсын улстөрчид эх орон, ард түмнээ л тонох юм даа” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Улсын Их хурлын гишүүн...

img

7 цагийн дараа

Сүхбаатар дүүргийн мөсний шагайн харвааны тэмцээний шилдгүүд тодорлоо DNN.mn

Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран зургаан дүүргийн иргэдийн дунд үндэсн...

img

6 цагийн өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам”-ыг зургадугаар сард зохион байгуулна DNN.mn

Манай улсад ирдэг жуулчдын анхаарлыг ихээр татдаг “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмыг ирэх зургаадугаар сард зохион байг...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд