мэдээ
Монгол хэл, бичгийн шалгалтад 10, 11 дүгээр ангийн сурагчид өөрийн хүсэлтээр орох боломжтой боллоо DNN.mn

Админ
2025 оны 2 сарын 19

23

Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл орон даяар эхэлсэн, МХБШ-ын бүртгэл ирэх гуравдугаар сарын 14-ний өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Энэ жилийн хувьд 10 болон 11 дүгээр ангийн суралцагчид Монгол хэл, бичгийн шалгалтыг өөрсдийн хүсэлтээр өгч болох боломж бүрдсэн. Энэ тохиолдолд төлбөрийг эцэг эх, асран хамгаалагч хариуцах юм. Шалгалтын бүртгэлийн хураамж 10.000 төгрөг, харин 12 дугаар ангийн сурагчдын хувьд уг шалгалтад үнэ төлбөргүй хамрагдана.
Шалгуулагч БҮТ-ийн eec.mn/eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгүүлэхдээ:
● Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх /
● Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
● Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт
● Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ.
Шалгуулагчид шалгалт өгөхдөө:
• Бүртгэлийн хуудас
• Суудлын хуваарь
• Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 16 насанд хүрэх шалгуулагч сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт авч ирнэ./
• Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлж ирэх юм байна.





ЗУРХАЙ: Өнөөдөр цагаагчин тахиа өдөр DNN.mn
Аргын тооллын хоёрдугаар сарын 21, Сугар гариг. Билгийн тооллын 24, Эрхтэний тэнгэрт одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 07:48...
8 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна DNN.mn
21-нд нутгийн өмнөд хэсгээр, 23-нд Хангайн уулархаг нутгаар, 24-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 25-...
8 цагийн дараа
ТОЙМ: “Жижиг улсын улстөрчид эх орон, ард түмнээ л тонох юм даа” хэмээн өгүүллээ DNN.mn
“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Улсын Их хурлын гишүүн...
7 цагийн дараа
Сүхбаатар дүүргийн мөсний шагайн харвааны тэмцээний шилдгүүд тодорлоо DNN.mn
Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран зургаан дүүргийн иргэдийн дунд үндэсн...
6 цагийн өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам”-ыг зургадугаар сард зохион байгуулна DNN.mn
Манай улсад ирдэг жуулчдын анхаарлыг ихээр татдаг “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмыг ирэх зургаадугаар сард зохион байг...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд