мэдээ
“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөө залилуулжээ DNN.mn

Админ
2025 оны 2 сарын 19

1

Энэ оны хоёрдугаар сарын эхээр иргэн Б нь үл таних цахим хаягаас “Wechat” аппликэйшнд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож нийт 50.000.000 төгрөгийг валют болгон солиулахаар өөрийн харилцах данснаас шилжүүлж, улмаар залилуулсан гэх дуудлага мэдээллийг ирүүлснийг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Баярын өдрүүд ойртсон эдгээр өдрүүдэд иргэд хилийн чанадаас бараа таваар худалдан авах эрэлт ихсэхтэй холбоотой валютыг хуурамчаар үйлдэх, цахим орчинд “Валют худалдана” гэх хуурамч зар мэдээллийг байршуулж, иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан залилах гэмт хэрэг үйлдэгдэж, болзошгүй тул иргэд та бүхэн гадаад валют худалдан авахдаа энэ төрлийн үйлчилгээ эрхлэх эрх олгогдсон байгууллагаар үйлчлүүлж, гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.





Толгойт, МҮОНРТ, Нэгдүгээр хороолол орчимд агаар маш их бохирдолтой байна DNN.mn
Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар Толгойт, МҮОНРТ, Нэгдүгээр хороолол орчимд аг...
8 цагийн дараа
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно DNN.mn
Нэр бүхий иргэдээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд дараах зүйл заалтуудад хамаарах зөрчил гаргаж байна хэмээн хандсан байна. Үүнд:...
8 цагийн дараа
Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна DNN.mn
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. 2025 оны х...
7 цагийн дараа
Зөөлөн хүчний индексээр Монгол Улс 108-д эрэмбэлэгдэж байна DNN.mn
Дэлхийн тэргүүлэх брэнд үнэлгээний Brand Finance компаниас жил бүр гаргадаг Зөөлөн хүчний индекс (Soft Power Index)-ийн үзүүлэлтээр ...
7 цагийн дараа
Улаанбурхан өвчний зөөвөрлөгдөн батлагдсан хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ DNN.mn
Улаанбурханы өвчлөл дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам Улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний тохиолдол 2025 оны 02 сарын...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд