Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 21

Валютын ханш

value

мэдээ

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 21

img

30

news-img

Нэр бүхий иргэдээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд дараах зүйл заалтуудад хамаарах зөрчил гаргаж байна хэмээн хандсан байна. Үүнд:

  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.”,
  • 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг … нийгмийн … байдал, … эрхэлсэн ажил, албан тушаал, … -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй …” гэснийг зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлсэн юм.

Мэдээллийн дагуу маргаан үүсгэсэн бөгөөд уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09.30 цагт товлогдлоо.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Автобусанд утсаар чанга ярьсан иргэнд шаардлага тавьсан жолоочид гомдол гаргажээ DNN.mn

Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 02 дугаар сарын 17-20 хүртэл иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг х...

img

4 цагийн өмнө

Гуравдугаар сард хилийн боомтууд түр хаах өдрүүд DNN.mn

Гаалийн ерөнхий газраас ирэх гуравдугаар сард боомтуудын хаах хуваарийг гаргажээ. 2025 оны гуравдугаар сард ОХУ-тай хиллэдэг автозам...

img

4 цагийн өмнө

“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдаан болов DNN.mn

Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбо...

img

5 цагийн өмнө

Сэлбэ, Баянхошуу, Шар хад, Толгойт дэд төвд нийт 12 бага сургууль барина DNN.mn

Нийслэлийн хэмжээнд ЕБ-ын 303 сургуульд 380.621 сурагч суралцаж байна. Нийт сургуулийн 76 хувь нь буюу 231 сургууль хотын төвд байрл...

img

5 цагийн өмнө

Маргааш “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хаалтын арга хэмжээ болно DNN.mn

Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг энэ сарын 16-22-ны өдөр хүртэл “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулж буй. Уг фестивал...

img

6 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд