Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 21

Валютын ханш

value

мэдээ

Найман орны 121 иргэнийг албадан гаргажээ DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 19

img

47

news-img

 Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрсөн сард гадаадын 1724 иргэнд визийн зөвшөөрөл, 674 иргэнд виз олгожээ.

Түүнчлэн цахим визийн evisa.mn системээр 24 улсын 2755 иргэнд цахим виз олгосон байна. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 1217 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл өгсөн бол 3909 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгаж, 2029 иргэнийг бүртгэлээс хасав. Төлөвлөгөөт дөрөв, төлөвлөгөөт бус 12 удаагийн хяналт шалгалтаар 43 аж ахуйн нэгж, байгууллага, 651 гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичгийг шалгаж, нийт 18 зөрчил илрүүлэн холбогдох арга хэмжээг авчээ. Мөн зөрчил гаргасан 1767 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж, нэг аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлсэн байна.

Түүнчлэн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, түр ирэгч нь виз, бүртгэлийн журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчиж хуульд заасан хариуцлага хүлээсэн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр найман улсын 121 иргэнийг албадан гаргалаа.

2025 оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй 31092 гадаадын иргэн байна. Үүнээс хөдөлмөр эрхлэгч 12852, хөрөнгө оруулагч 3816, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 4812, цагаач 1828, шашны зорилгоор 116, албан хэргээр 639 гадаадын иргэн амьдарч байгаа аж.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Толгойт, МҮОНРТ, Нэгдүгээр хороолол орчимд агаар маш их бохирдолтой байна DNN.mn

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар Толгойт, МҮОНРТ, Нэгдүгээр хороолол орчимд аг...

img

8 цагийн дараа

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно DNN.mn

Нэр бүхий иргэдээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд дараах зүйл заалтуудад хамаарах зөрчил гаргаж байна хэмээн хандсан байна. Үүнд:...

img

7 цагийн дараа

Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. 2025 оны х...

img

7 цагийн дараа

Зөөлөн хүчний индексээр Монгол Улс 108-д эрэмбэлэгдэж байна DNN.mn

Дэлхийн тэргүүлэх брэнд үнэлгээний Brand Finance компаниас жил бүр гаргадаг Зөөлөн хүчний индекс (Soft Power Index)-ийн үзүүлэлтээр ...

img

7 цагийн дараа

Улаанбурхан өвчний зөөвөрлөгдөн батлагдсан хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ DNN.mn

Улаанбурханы өвчлөл дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам Улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний тохиолдол 2025 оны 02 сарын...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд