мэдээ
“Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг 81,3 мянган иргэн сонирхжээ DNN.mn

Админ
2025 оны 2 сарын 26

1

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, түүнтэй холбоотой зан үйл, ёс заншлыг сурталчлан таниулах “МОНГОЛ” нүүдэлчин өвлийн фестивалийг энэ сарын 16-наас 22-ны өдрүүдэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаа амжилттай зохион байгуулагдсан.
Энэхүү фестивалийг Монголын Соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулснаараа онцлог байсан аж.
“Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хүрээнд Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын Яамны харьяа соёл, урлагийн байгууллагууд, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Аймгуудын ССАЖЗГазраас тоглолт, арга хэмжээ, боловсролын хөтөлбөр, үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүдэд нийт 81,3 мянган иргэн оролцсон талаар Нийслэлийн Соёл Урлагийн Газраас мэдээллээ.
Монгол түмний соёлын өв, нүүдэлчдийн ахуй амьдралыг олон нийтэд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид, уран бүтээлчид, зохион байгуулагчид болон фестивалийг зорин ирсэн байна.





Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 20-нд ба...
7 цагийн дараа
ТОЙМ: “Ноолуур оготны хөеө болох цаг иржээ” хэмээн өгүүллээ
“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Г.Дамдин...
7 цагийн дараа
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын Хүндэтгэлий...
6 цагийн өмнө
“Бонд форум-2025” өндөрлөлөө
Монгол Улсын Их Хурлын даргын санаачилсан “Бонд форум-2025” арга хэмжээ өнөөдөр /2025.04.17/ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга ...
6 цагийн өмнө
Улаанбаатар хотын циркийн өдрүүд хоёр дахь өдрөө төв талбайд үргэлжилж байна
Улаанбаатар хотын циркийн өдрүүд энэ сарын 22-ныг дуустал өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагт Сүхбаатарын талбайн асарт болно. Тодруул...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд