гадаад
Трамп Украинд зориулж дахин мөнгө үрэхийг хүсэхгүй байна гэв DNN.mn

Админ
2025 оны 2 сарын 27

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оростой хэлэлцээр хийж, Украины мөргөлдөөнийг зогсооно гэдэгт итгэлтэй байна. Тэрбээр энэ талаар Цагаан ордонд сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр мэдэгдсэн байна. Мөн Трамп Оросын удирдагчийг маш ухаалаг улс төрч хэмээн нэрлэжээ. Үүний зэрэгцээ тэрбээр “Украины мөргөлдөөнийг шийдвэрлэхийн тулд Орос улс ч буулт хийх ёстой. Энэ мөргөлдөөнийг эхлээд зогсоох ёстой тул Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах асуудал одоогоор байхгүй гэж нэмж хэлжээ.
Мөн Америкийн удирдагч Украиныг НАТО-д элсүүлэхийн эсрэг байгаагаа дахин мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Украин энэхүү мөргөлдөөнийг зохицуулах ирээдүйн хэлэлцээрийн хүрээнд тус улс НАТО-д элсэх тухайгаа мартах хэрэгтэй. Яг үүнээс л болж мөргөлдөөн эхэлсэн гэж Трамп хэлжээ.
Мөн тэрбээр “газрын ховор металлын томоохон хэлэлцээрийн хүрээнд бүх зүйл аль хэдийн шийдэгдсэн” гэж хэлжээ. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Украины Ерөнхийлөгч Зеленский 2-р сарын 28-нд Вашингтонд ирж, ашигт малтмалын тухай гэрээнд гарын үсэг зурна гэж мэдэгдсэн бөгөөд Трамп энэ гэрээгээр АНУ-ын Украинд өгсөн мөнгөө буцааж авна гэж үзэж байна.
“Энэ гэрээ бидэнд асар их баялаг авчрах болно. Бид нэгэнт зарцуулсан 350 тэрбум ам.доллараа эргүүлэн авч, түүнээс ч их орлого олох болно. Би Украинд дахин мөнгө үрэхийг хүсэхгүй байна” гэж Америкийн удирдагч хэлжээ.
Мөн энэ үеэр Цагаан ордны эзэн Европын холбооны бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулах шийдвэрийг хөндсөн байна. Тэрбээр АНУ Европын холбооны автомашин болон “бусад төрлийн бараанд”-д 25 хувийн татвар ногдуулна гээд “Евопын холбоо нь АНУ-ыг дээрэмдэхийн тулд байгуулагдсан” гэж хэлжээ.
Ж.Бат
Эх сурвалж: sputniknews.ru
Арванхоёрдугаар сарын цаг агаарын төлөв
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх арванхоёрдугаар сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жил...
4 цагийн өмнө
Нийслэлийн сургуулиуд цахимаар хичээллэх хуваарь
Боловсролын сайдын тушаалаар томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Сүх...
5 цагийн өмнө
СОЁЛЫН ЯАМ: “Physical asia” шоу нэвтрүүлэгт оролцсон баг тамирчидтай хамтран ажиллахаар боллоо
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам “Netflix” компани, Бүгд Найрамдах Солонгос Улсын “MBC” сувгийн хамтран ...
5 цагийн өмнө
Улсын хэмжээнд орны ачаалал нэмэгдэж 24 цагийн дотор 847 ор нэмж дэлгэлээ
2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар, Улсын хэмжээнд эмнэлэгт 3,006 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 87.8 хувь нь амьсгал...
6 цагийн өмнө
Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 оны долдугаар сарын 1-нд нээнэ
Туулын хурдны замын нөлөөлөлд өртсөн нэгж талбарыг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд СХД-ийн 32 дугаар хороо, Авто худалдаа...
6 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



