Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

Б.Эрдэнэбатын гэр бүл Enslaver (Боолчлогч) нэвтрүүлэгтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ

trend

Админ

img

2025 оны 12 сарын 16

news-img

“Эрэл” группын үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын гэр бүлийнхэн сэтгүүлч С. Будрагчаагийн “Нууц материалууд: Enslaver (Боолчлогч)” нэртэй видео бичлэгтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ.

Мөн тус нэвтрүүлэгтэй холбоотой амь хохирогчийн гэр бүлийнхэн өчигдөр орой Монгол Улсад ирсэн бөгөөд Ерөнхий прокурорт хандана гэдгээ мэдэгдсэн юм.

Уг мэдэгдэлд: “Юуны өмнө тухайн бичлэгт гарч буй мэдээллийн агуулга, оролцогчдын өгч буй тайлбар нь үнэнээс илт гуйвуулсан, олон жилийн өмнө болсон үйл явдлыг хэт нэг талыг өнгөцөөс зохиомжилж харуулсан байгааг хариуцлагатайгаар мэдэгдье. Тухайн үед манай гэр бүлийн үйлчлэгчээр 3 жил ажиллаж байсан Филиппин улсын иргэн сургуульд суралцах болсон шалтгаанаар ажлаас гарч нутаг буцах хүсэлтээ өгч, өөрийн оронд ажиллуулахаар бидэнд танилцуулагч Террил Аттенза санал болгож танилцуулсан.

Тэр үед талийгаач Монгол Улсад, өөр гэр бүлд ажиллаж байсан боловч манайд ажиллахыг зөвшөөрсөн. Бичлэгт дурдсанаар бид талийгаачийг аль нэг газраас хүчээр авч ирж, үнэ хөлсгүй ажиллуулсан, боолчлогдсон гэсэн нь худал мэдээлэл байна.

2011 оны 7 сараөс хойш ажилласан 5 сарын хугацаанд бид талийгаачийг хорьж, гар утас, эд зүйлийг хурааж, дарамт, шахалт үзүүлсэн зүйл огт байгаагүй. Тэрээр Улаанбаатар хотод ажиллах явцдаа чөлөөтэй орж гарч, сүмд очиж, танил, найз нөхөдтэй болсон байсан. Түүнчлэн талийгаачийг манай гэр бүлийн хэн нэгэн гишүүн зодож дарамталж, хөнөөсөн гэх тайлбар огт үндэслэлгүй.

Бичлэгт дурдагдаад буй Э.Жаргалан нь талийгаачийг ажиллаж байх хугацаанд хилийн чанадад ажиллаж амьдарч байсан ба түүнтэй ямар нэгэн байдлаар харилцаж байгаагүй.

Ажиллаж эхэлснээс хойш 5 сарын дараа буюу 2011 оны 11-р сарын 20-ны өдөр талийгаачийн бие муудсан тул, яаралтай түргэн тусламж дуудсан. Улмаар Монгол Улсын цагдаагийн байгууллага болон шүүхийн шинжилгээний байгууллага шалгаж “зүрхний булчингийн эмгэгийн улмаас зүрхний хурц дутагдлаар нас барсан” болохыг тогтоосон байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад биднээс зөвхөн гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд бусдаар ямар ч мэдээлэл авах, оролцох эрхгүй байсан.

Бичлэгт гарч үзүүлээд байгаа зураг, баримтууд бидэнд байдаггүй, эдгээрийг бид олж авах боломжгүй, харин мэдээлэл гаргаж байгаа хүмүүс эдгээр баримт бичгийг хаанаас олж авсныг бид мэдэхгүй.

14 жилийн өмнө болсон үйл явдлыг тухайн үед хууль хяналтын байгууллага зохих хууль тогтоомжийн дагуу шалгаж шийдвэрлэсэн байхад өнөө үед үүнийг ямар зорилгоор гэдгийг нь мэдэгдэхгүй дахин сөхөж, олон нийтийг төөрөгдүүлэн худал мэдээлэл тарааж, талийгаачийн гэр бүлд болон манай гэр бүлийн гишүүдэд сэтгэл санааны дарамт учруулж байгаа нь харамсалтай байна. Энэ нь зөвхөн манай гэр бүлийн эсрэг төдийгүй тухайн үед асуудлыг шалган шийдвэрлэсэн цагдаа, прокурор, шүүхийн шинжилгээний байгууллага болон тэдгээрийн ажилтнуудын эсрэг явуулж буй гүтгэлгийн чанартай үйл ажиллагаа болохыг тэмдэглэх нь зүйтэй. Бид хуулиар дамжуулан уг асуудлыг өдөөн гаргаж буй хүмүүсийг холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулах болно.

Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭР БҮЛ” гэсэн байна.

сонин mn

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Щелкунчик-Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна

“Pro” театрынхан дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол болон нэрт хөгжмийн зохи...

img

7 цагийн дараа

Ц.Лут-Очир: Худал дүр эсгэсэн, аргацаасан, шившиг болж дуусдаг тэнэг шийдвэрүүдээс чинь үнэндээ залхаж байна шүү

Тээврийн цагдаагийн албанаас шинэ жилийн баярыг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулна гэсэн аман...

img

7 цагийн дараа

Төрийн дээрэм цагаандаа гарлаа

Төрийн сангийн данс улайж, улс орны амьдрал улам хэцүүдэж байна. Цалин, урамшууллаа ч тавьж дийлэхээ байгаад аж ахуйн нэгжүүдийн дан...

img

6 цагийн дараа

“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа

Төмөр зам, авто замын нэг түвшний огтлолцлоос үүдэлтэй хөдөлгөөний саатал, ослын эрсдэлийг бууруулах, авто замын нэвтрүүлэх чадварыг...

img

5 цагийн дараа

Японы ЭСЯ-наас “Япон дууны тэмцээн” зохион байгуулахаар боллоо

Японы ЭСЯ Монгол Улсын Филармонтай хамтран 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр буюу Бямба гарагт Япон дууны тэмцээнийг зохион байгуу...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд