Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 03

Валютын ханш

value

мэдээ

С.Сэрчмаа: Монголын шилдэг таван эмэгтэй дуучин нэг тайзан дээр гарч буйгаараа энэ тоглолт онцлогтой DNN.mn

trend

Админ

img

2025 оны 3 сарын 02

img

74

news-img

Поп дива, хайрын элч дуучин С.Сэрчмаатай гуравдугаар сарын 6нд болох гэж буй Хайртай шүү ээж ээ тоглолтынх нь талаар ярилцлаа.


-Эмэгтэйчүүдийн баярт зориулсан энэхүү тоглолтоо удаан бодсоны үндсэн дээр хийхээр болсон уу?

-Үгүй ээ. Энэ тоглолтыг гэнэт шийдээд хийхээр болсон. Яагаад гэнэт гэж хэлж байна вэ гэвэл хоёрдугаар сар 28 хоногтой болохоор валентин, цагаан сар гэх баярууд тохиодог энэ үеүдэд олон нийт үнэхээр завгүй байдаг. Тиймээс эмэгтэйчүүдийн баяраар манай өөр, өөр өнгө аяс, жанраар дуулдаг уран бүтээлчид маань тоглолтоо хийж байгаа. Тэр дундаас миний тоглолт арай өөр өнгө аястай, өвөрмөц, шинэлэг болно гэсэн найдлагатай харж байгаа.

-Та анх урлагт хөл тавьж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Анх зургаан настайгаасаа хөгжмийн сургуульд элсэн ороод, урлагт хөл тавьснаас хойш 28 жил өнгөрсөн байна. Тавдугаар ангидаа “Хүүхдийн ордон”-ны уралдаанд оролцож, дуулдаг байсан үеэс л өөрийгөө илүү мэдэрсэн. Тэгээд наймдугаар ангидаа одоогийн “SweetYmotion” хамтлагаа байгуулсан. Одоо бол би соло уран бүтээлээ хийгээд явж байгаа.28 жилийн хугацаанд 270 гаруй уран бүтээл туурвиж, олон кино, жүжгийн дуун дээр ажиллаж, зургаан цомог гаргасан. “Хайртай шүү ээж ээ” тоглолтоо Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан нийт ээжүүдийгээ баярлуулъя гэсэн зорилгоор хийж байгаа. Хамгийн гол нь надад ээжийн тухай дуу олон байдаг юм. Манай сэтгүүлчид анхны тоглолт дээр маань надад уянгын дууны хайрын элч гэх тодотголыг өгч байсан. Миний өөрийн жанр, өнгө төрх өөрөө ийм шүү дээ. Ээжийн тухай дуу ихтэй учраас энэ үед тоглолтоо хийх нь зөв гэж бодсон. Одоогоос хоёр жилийн өмнө “Хаврын сарнай” нэртэй тоглолтоо эмэгтэйчүүдийн баяраар хийж байлаа. Ер нь эмэгтэйчүүдийн баяраар жижиг, том тоглолтууд хийдэг болохоор уламжлал шиг л үзэгчид маань хүсээд байдаг болжээ.

-Та мөн тэнгэрт байгаа ээждээ энэхүү тоглолтоо зориулсан уу?

-Тийм ээ. Ээж хүн бол өөрөө хайрын дээд цэг. Тийм учраас ээж хүнийг баярлуулах нь нэг талын буян. Хоёрдугаарт, гэвэл миний ээж одоо байхгүй ч гэсэн тэнгэрт хүргэх дуун мөргөл болох юм болов уу. Ээжийн тухай дуу дуулахад хүний эрчим сэргэж, гэрлэн бүрхүүл, аура нь сайжирдгийг шинжлэх ухаан хүртэл баталсан. Би магистраа “Бүүвэйн дууны судалгаа ба түүний онцлог” сэдвээр хамгаалж байсан. Дуу гэдэг өөрөө асар их энерги, эрчим. Муу, муухай утгатай бус аз жаргалтай сайн сайхныг бэлгэдсэн дуу дуулах хэрэгтэй гэж уран бүтээлчид ч ярьдаг. Тиймээс тэнгэрт байгаа ээждээ болон сайхан монгол ээжүүддээ энэ тоглолтоо зориулж байгаа.

-Энэхүү тоглолтод ямар, ямар уран бүтээлчид оролцож байгаа вэ?

-Гуравдугаар сарын 6-ны үдэш бүх поп диванууд цугларч байгаагаараа илүү онцлогтой. Зууны манлай дуучин Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа, С.Наран, Ж.Алтанцэцэг нар ирнэ. Анх 2005 онд бид тавыг ард түмний санал асуулгаар Монголын шилдэг таван эмэгтэй дуучнаар тодруулж байсан. Тухайн үед үнэхээр халуун дулаан, эрч хүчтэй, дахин давтагдашгүй тоглолт болсон. Бид тавын хувьд нэг тайзан дээр зэрэг ийнхүү гарч байсан удаа байгаагүй. Харин удахгүй болох энэ тоглолтод оролцохоор эгч нар маань дүүгээ хүндэтгэн цаг заваа гаргаж буйд үнэхээр талархаж байна. Дандаа гавьяатуудаар хүрээлүүлсэн тоглолт болж байгаагаараа онцлогтой. Мөн анх намайг хөгжим бүжгийн сургуульд хөтөлж ороход маш их нөлөө үзүүлсэн МУГЖ, ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ эгч ирнэ. Манай сургуулийн Бачка ах буюу “Никитон” хамтлагийн Б.Батчулуун, “Хар сарнай” хамтлагийн С.Амармандах гээд ах нар маань дэмжиж, оролцохоор болсон. Тиймээс үнэхээр жаргасан үдэш болох нь. Зөвхөн би ганцаараа дуулаад байхгүй. Эдгээр эрхэм дуучдыг сонсдог, хайрладаг, хүндэлдэг үзэгчид нь хүрэлцэн ирэх үнэхээр дуртай байгаа. Мөн сонирхуулахад “Үүрд минийх гэж амлаач” гэх хүн бүрийн мэддэг дуугаа би өөрөө зохиосон. Энэ дууныхаа нэрээр пянз хийж гаргасан учраас давхар, давхар баяр тохионо. Мэдээж могой жилдээ төлөвлөсөн ажлууд их бий.

-Та бол Алтан микрофон наадмаас хэвлэлийн баатар хэмээн цоллуулж явсан цөөхөн хэдэн уран бүтээлчдийн нэг. Уран бүтээлээс өөр юу хийж байгаа вэ?

-Ойрын үед болсон үйл явдлаас гэх юм бол том охин маань “Минитолик” нэртэй амьд хөгжмийн хамтлаг байгуулаад “Чамд зориулав” гэх анхны уран бүтээлээ гаргасан. Үүн дээр нь би өөрөө продюсероор ажилласан. Урлагийн сургуулиар яваагүй ч цаанаасаа генд нь ээжийгээ дуурайсан суурь байдаг болов уу. Миний хувьд уран бүтээл, тоглолтоо хийгээд, ээж хүний үүргээ гүйцэтгээд явж байна даа.

-Таны фенүүд залуучууд байдаг юм шиг санагддаг?

-Манай уран бүтээлчид үргэлж шинийг эрэлхийлж, дэврүүн сэтгэлтэй явдаг болохоор дотоод сэтгэл нь залуугаараа байдаг. Тиймээс урлагийн хүн байх нь үүгээрээ хамгийн гоё. Залуу байхын гол нууц бол мэдээж дуу хуур, инээд хөөр, дотоод амар амгалан байх гэж боддог. Уран бүтээлч хүн доллар шиг хүн бүрт таалагдах албагүй. Гэхдээ хүн өөрөө ямар стиль, жанраар, хэнийг сонсмоор байна тэр хүний сонголт шүү дээ. Поп урсгалыг, мөн миний дуунуудыг сонсдог бол танд маш их талархаж байна. Хосууд анх танилцахдаа “Надад итгээч хайрт минь” дууг сонсож байсан, эсвэл хурим дээрээ дуулуулсан гэх мэт хүний амьдралын салшгүй дурсамжуудтай дуу маань холбоотой байдагт маш их баярлаж явдаг.

-Танаас хамгийн их энерги, хөдөлмөр шаардаж байсан дууныхаа тухай ярихгүй юу?

-“Эрх саран” … Манай sound инженер намайг ядрахыг мэдэхгүй сайн дуулуулах гээд үүр цайтал “Эрх саран”-г дуулуулж билээ. \инээв\ Сүүлдээ бүр махан хоолойгоор дуулсан. Гэхдээ яг энэ үе надад маш их туршлага, хүч болсон. Ийм нөхцөлд бүтсэн учраас ч тэр үү “Эрх саран” бүтэн улирлын турш хит парадын нэгдүгээр байрт явсан. Тухайн үед ийм амжилтыг үзүүлсэн дуучин гарч ирээгүй байлаа. Дорнын стильтэй, мортол компотын самуурай хувцастай залуу, би өөрөө Японы хүүхэлдэй шиг кимоно өмссөн байсан гэдэг утгаараа нэг талдаа цоо шинэ өнгө төрх болсон. Одоо ч тухайн дуу, клипээ харахад хөөрхөн санагддаг. Би энэ дуун дээр гадаад дотоод энерги, эрч хүч гээд бүх зүйлээ шавхаж, өөрийгөө тултал зориулсан.

 

 

 

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Зам товчилж мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж байна DNN.mn

Мөсний зузаан 2024 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-80 см бага байгаа ба Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд харз гүйх үзэгдэл ...

img

4 цагийн дараа

Гуравдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь DNN.mn

МҮБХ-ноос гуравдугаар сард зохион байгуулах албан ёсны үйл ажиллагаа болон бөхийн барилдааны хуваарийг гаргажээ. 03.15 Дорноговь айм...

img

3 цагийн дараа

Хүүхдээ улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулаарай DNN.mn

ХӨСҮТ-ээс 7 сартай хүүхэд улаанбурхан өвчний хавдар авсан нь лабораториор батлагдсан талаар мэдээлсэн. Тухайн хүүхэд нь улаанбурхан,...

img

2 цагийн дараа

Орон нутгийг 28.6 мянган тээврийн хэрэгсэл зорьжээ DNN.mn

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн  00:00 цагаас 14.30 цаг хүртэл Эмээлт, Налайх, Хоол...

img

1 цагийн дараа

Хоолны хордлого, гэдэсний халдварт өвчнөөс сэрэмжлүүлж байна DNN.mn

Сар шинийн баярын өдрүүдэд хоолны хордлого, гэдэсний халдварт өвчнөөс сэрэмжлүүлж байна. Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа батал...

img

18 минутын дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд