Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 17

Валютын ханш

value

гадаад

Брюсселийн ээлжит бус дээд чуулган DNN.mn

trend

Админ

img

2025 оны 3 сарын 10

img

436

news-img

Өнгөрсөн баасан гаригт Брюссельд болсон Европын Холбооны ээлжит бус дээд чуулганы гол сэдэв нь Украинд үзүүлэх тусламж, Европыг дахин зэвсэглэх хөтөлбөр батлах явдал байв. Европын Холбоо өөрийн аюулгүй байдлын салбарт АНУ-аас хараат байдлаа бууруулахын тулд өөрсдийн цэргийн чадавхийг нэмэгдүүлэхэд 800 тэрбум евро зарцуулах ажлыг зохион байгуулахыг Европын комисст даалгасан шийдвэр гаргав. Харин Украиныг дэмжин ажиллах шийдвэрийг 26 улс дэмжиж, ганц улс татгалзсан нь Унгарын ерөнхий сайд Виктор Орбан байв. Чухамхүү Виктор Орбан, Роберт Фицо хоёрыг эсрэг санал өгнө гэж тооцсон учир Европын голлох улсуудын удирдлагууд болон зарим хамтрагчид эхлээд Лондонд чуулж, “Гал зогсоосны дараа Украинд энхийг сахиулах хүчнийг сайн дурын улсуудын эвсэл хариуцах болно” гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл Брюссельд болсон Европын Холбооны ээлжит бус чуулганы дараа Европ болон тэдний холбоотон 20 орчим улс уг эвсэлд нэгдэж байгаа нь тодорхой болсныг сэтгүүлчид мэдээлэв. Гэхдээ бүх оролцогчид Украин руу цэрэг илгээхгүй бөгөөд зарим нь бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэх аж. Ийнхүү Унгарын удирдагчийн өгсөн эсрэг санал үйлчлэхгүй болж Украиныг дэмжих сайн дурын эвсэлд Европын улсуудаас гадна Канад, Турк, Япон, Өмнөд Солонгос улсууд нэгдэх боломж бүрдэв. Украины ерөнхийлөгч Европын удирдагчдын энэхүү дэмжлэгт талархаж “Бид ганцаараа биш байгаадаа маш их баярлаж бас талархаж байна. Гол нь энэ бол зүгээр нэг хоосон үг биш” гэж мэдэгдэв. Харин энэ удаа Украиныг дэмжихийн эсрэг санал өгсөн Виктор Орбантай Словакийн ерөнхий сайд нэгдсэнгүй. Учир нь Словак улсад олон зуун мянган хүн Оросыг дэмжсэн бодлого явуулж байгаа ерөнхий сайд Роберт Фицог огцрохыг шаардан хоёр сар жагсаж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд “Словак бол Европ” гэсэн ерөнхий уриан дор тус улсын 40 гаруй хотод Фицог огцрохыг шаардсан жагсаал болов. Энэ жагсаалын үеэр Украины энх тайвны төлөө нийгэмлэгийн төлөөлөгчид “Нийт 75 мянга орчим Словакийн иргэдийн хандиваар Украины Зэвсэгт хүчинд зориулсан таван сая гаруй еврогийн их бууны сум бэлэн болсон” гэж мэдэгдэв.

Украины ерөнхийлөгч Европын Холбооны удирдагчидтай Брюссельд чуулсныхаа дараа европчуудад талархал илэрхийлж “Дайн зогсоох энхийн үйл явцад Европын орнууд маш чухал үүрэг гүйцэтгэж байна” гээд, “Украин энх тайвны төлөвлөгөө болон хэлэлцээрийн явцын бүх нарийн ширийн зүйлийг Европтой хуваалцаж байх болно. Учир нь энэ үйлсэд бидэнд тусалдаг Европын бүх үндэстэн оролцох эрхтэй” гэж мэдэгдэв. Ийнхүү АНУ-ын Цагаан ордны Зууван танхимд Владимир Зеленский, Дональд Трамп хоёрын хооронд маргаан гарч, АНУ-аас Украинд цэргийн тусламжаа түр зогсоохын өмнө Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста өөрийн тивийн батлан хамгаалах чадавхийг хэлэлцэх зорилготой Европын Холбооны удирдагчдын дээд хэмжээний гурав дахь уулзалт зохион байгуулсан нь ийнхүү амжилттай болж өндөрлөв. Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха Брюссельд болж өнгөрсөн Европын Холбооны удирдагчдын дээд хэмжээний энэхүү уулзалтыг “Европ нэгдэх шатнаас үйл ажиллагааны шат руу шилжив. Европ батлан хамгаалах, аюулгүй байдал, энх тайвныг хангахын төлөө ажиллаж байна” гэж дүгнэв.

Цагаан ордонд Владимир Зеленский, Дональд Трамп хоёрын хооронд болсон явдлын дараа Европ даяар АНУ-ын ерөнхийлөгчийн нэр хүнд сулрав. Тухайлбал, Германы олон нийтийн ARD телевиз болон Die Welt сонины захиалгаар Infrat­est dimap хүрээлэн сар бүр явуулдаг Deutschlandtrend судалгааны энэ сарын 6-ны пүрэв гаригт гарсан үр дүнгээр “Судалгаанд оролцогчдын долоон хүн тутмын нэг нь л Америкийн удирдагчийн талаар эерэг сэтгэгдэлтэй байгаа бөгөөд хамгийн гол нь АНУ-ын нэр хүнд германчуудын дунд түүхэндээ хамгийн доод түвшинд хүртэл огцом буурчээ. ХБНГУ-ын зургаан сонгогч тутмын нэг нь “АНУ-ыг Герман улс итгэж болох түнш” гэж хариулжээ. Мөн дөрөвний гурав нь “НАТО-гийн гишүүн улсууд одоо Вашингтоны хамгаалалтад найдаж болохгүй” гэж үзсэн байна. Судалгаанд хамрагдсан хүмүүс “Хойд Атлантын эвслийн хэлбэрт найддаг” гэсэн ч хоёр дахь хүн бүр “Европ бие дааж тусгаар тогтнолоо хамгаалах хэрэгтэй байна” гэжээ. Үнэхээр ч АНУ-ын Ойрхи Дорнод, Хятадад анхаарлаа хандуулж, Европын Холбоог Украины дайны асуудлыг даах ёстой гэж байгаа тохиолдолд НАТО бол зүгээр л “Цаасан бар” болон хувирч байгаа юм.

АНУ-ын Украин, ОХУ-ын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Кит Келлог Вашингтон хотод Гадаад харилцааны зөвлөлд үг хэлэхдээ “Украины дайнд Оросыг тусгаарлах бодлого үр дүнгүй байгаа тул Вашингтон Москватай харилцаагаа сэргээх шаардлагатай байна. Тиймээс та нарын одоо харж байгаа зүйл бол Трампын засаг захиргаа энхийн хэлэлцээр байгуулахын тулд хоёр талыг ширээний ард суулгах зорилгоор яаралтай авч буй хүчин чармайлт юм. Цагаан ордон энэ дайныг зогсоохын тулд хоёр талд шахалт үзүүлж байна” гэж мэдэгдэв. Тэгвэл Украины ерөнхийлөгч “Би Саудын Арабт айлчилж, тус улсыг үр дүнтэй удирдаж буй угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай уулзана. Үүний дараа миний баг Саудын Арабт үлдэж, Америкийн түншүүдтэй хамтран ажиллах болно” гэлээ. Мөн олон улсын мэдээллийн хэрэгслүүд “Путин дайн зогсоох ямар ч хүсэлгүй байна. Учир нь Оросын арми Украины энгийн иргэдийг пуужин, дроноор устгах явдлаа бууруулахгүй байна” гэж мэдээлж эхлэв. Иймээс Дональд Трамп өөрийн Truth Social нийтийн сүлжээнд “Оросууд Украинд пуужин, дроноор эрчимтэй цохилт өгсөөр байгаа тул би тэднийг галаа зогсоож, энхийн хэлэлцээрт хүрэх хүртэл ОХУ-ын эсрэг банк санхүүгийн томоохон хориг арга хэмжээ авах, тэдний бүтэгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах талаар маш нухацтай бодож байна. Орос, Украин хоёр оройтохоосоо өмнө яг одоо ширээний ард суу. Баярлалаа!!!” гэж бичжээ. Трампын энэхүү сүрдүүлгийн хариуд Москва Украины гурван том хотод цохилт өгөв. Харин энэ бүхнийг энгийн үгээр тайлбарлавал ийм юм.

Дональд Трамп оросуудыг хэлэлцээний ширээний ард суулгахын тулд Путины нэр хүндийг өсгөх замаар санасандаа хүрэв. Харин дэлхий нийтэд өөрийнх нь болон АНУ-ын нэр хүнд навс унав. Харилцан үл довтлох гэрээгээ зөрчсөн Оростой Япон улс өнөөдрийг хүртэл энхийн хэлэлцээ хийхгүй, энэ хоёр улс дайны байдалтай байгаа ч гал зогсоод удаж байна. Хойд, Өмнөд Солонгос ч өнөөдрийг хүртэл энхийн хэлэлцээнд гарын үсэг зураагүй ч гал бол зогссон. Яг эдгээртэй адил зүйлийг буюу фронтын шугамаар гал зогсоохыг Трамп өнөөдөр хүсэж байна. Киев, Москва хоёр яг эсрэг тэсрэг байр суурьтай байгаа өнөөгийн нөхцөлд үүнээс өөр арга байхгүй. Мөн Япон, Өмнөд Солонгосын аюулгүй байдлыг Японд байрлаж байгаа АНУ-ын флот хангаж ирсэн. Украины ерөнхийлөгч үүнтэй адил, байлдааны гал зогсоосны дараа манай улсын аюулгүй байдлыг хэн хангах юм бэ л гэсэн асуулт тавьсан. Тэгвэл өнөөдөр Украины аюулгүй байдлыг Европын Холбоо болон Их Британи, Швейцарь, Канад, Турк, Япон, Өмнөд Солонгос гэх мэт улсуудын “Сайн дурын эвсэл” хангахаар болов. Гэхдээ Путин суудалдаа байгаа тохиолдолд гал зогсоно гэж байхгүй. Чухамхүү энэ асуудлыг шийдэхгүй бол Дональд Трампын засгийн газар худалч гэгдэж, сайндаа л ирэх онд болох Конгрессийн завсрын сонгууль өнгөртөл тэснэ. Түүнээс биш олон улс төрчид болон судлаачдын хэлж, бичиж, дамжуулж байгаа шиг Трамп, Путин хоёр “тас тэврэлдчихсэн” зүйл одоогоор алга байна.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

О.Баасанхүү: Байнгын хороо огцруулахыг дэмжихгүй гэдэг саналаар чуулганд оруулж болохгүй

Улсын Их хурлын гишүүн асан О.Баасанхүүгээс Засгийн газрыг огцруулах асуудлын талаар тодрууллаа. -Засгийг газрыг огцруулах асуудлаар...

img

8 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -8 градус хүйтэн

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнө...

img

7 цагийн дараа

ТОЙМ: Фэйсбүүк, твиттер болон ганц нэг хүнтэй сайтуудыг сэтгүүл зүй гэж андуурахаар ичээд байх юм

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монголын эрүүл мэндийн ...

img

7 цагийн дараа

“Найрамдал” зуслан чиглэлийн 16 км авто замыг шинэчилж, улсын комисст хүлээлгэн өгөв

Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн 16 км урт, хоёр эгнээ бүхий авто замыг...

img

6 цагийн өмнө

Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Аравдугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэ...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

dizainerskie kashpo_uySl

стильные цветочные горшки купить [url=http://www.dizaynerskie-kashpo-nsk.ru]http://www.dizaynerskie-kashpo-nsk.ru[/url] .

trend

dizainerskie kashpo_ubMt

купить кашпо дизайнерские [url=http://dizaynerskie-kashpo-nsk.ru/]купить кашпо дизайнерские[/url] .

trend

vpn

Thank you for every other informative blog.
Where else could I get that kind of info written in such a perfect means?

I’ve a project that I’m just now running on, and I have been at the glance out for such info.

trend

what is a vpn connection

I’m not that much of a online reader to be honest but your blogs really nice, keep it
up! I’ll go ahead and bookmark your website to come back later on. Many thanks

trend

https://tinyurl.com/2xsenm6a

Saved as a favorite, I love your website! What does vpn stand for https://tinyurl.com/2dhs6xmh

trend

https://tinyurl.com/2ygltljs

It’s not my first time to visit this site, i am visiting
this website dailly and take fastidious information from here every day.
gamefly 3 month free trial https://tinyurl.com/2cab6g88

trend

vpn

Wonderful beat ! I wish to apprentice whilst you amend
your website, how could i subscribe for a blog
website? The account aided me a acceptable deal. I had been a little bit familiar
of this your broadcast offered bright transparent
idea

Here is my site; vpn

trend

Eharmony Special Coupon Code 2025

This information is worth everyone’s attention. When can I find out more?

Also visit my blog post: Eharmony Special Coupon Code 2025

trend

nordvpn special coupon code 2025

350fairfax nordvpn special coupon code 2025
Hey There. I discovered your blog using msn. This is a really well written article.

I’ll be sure to bookmark it and come back to read more of your helpful info.
Thank you for the post. I’ll definitely return.

trend

tinyurl.com

Good day! This is my first visit to your blog! We are a collection of volunteers
and starting a new initiative in a community in the same
niche. Your blog provided us beneficial information to work on. You have done a outstanding
job!

My site nordvpn coupons inspiresensation – tinyurl.com,

Онцлох нийтлэлүүд