гадаад
Германы эрх барих шинэ эвсэл DNN.mn

Админ
2025 оны 3 сарын 12

263

Германы Бундестагийн ээлжит бус сонгуулиас хоёр долоо хоногийн дараа Германы эрх баригч шинэ эвсэл болох Христийн ардчилсан холбоо(CDU), Христийн нийгмийн холбоо (CSU) болон Германы Социал демократ нам(SPD)-уудзөвшилцөн, засгийн газраас дотооддоо баримтлах гол асуудлаар тохиролцоонд хүрч чадав. Тодруулбал, талууд Германы хил дээр шууд орогнол хүссэн цагаачдаас аль болох татгалзах, түүнчлэн дүрвэгсэд гэр бүлийн гишүүдээ Германд авчрах боломжийг цаашид хязгаарлах байр суурь барихаар тохиролцжээ. Мөн эдийн засгийн хөгжлийг хурдасгахын тулд Германы эрх баригч эвсэл гаднын хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээ авч, аж ахуйн нэгжийн татварыг багасгах асуудлаар шинэчлэл хийхээр төлөвлөж, иргэдийн халамжийг бууруулахаар тохиролцов. Ийнхүү талууд шинэ Засгийн газар байгуулах асуудлаар тодорхой хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн болжээ.
Шинэ эвслийн бодлогыг хамгийн түрүүнд өнөөгийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж буй “Эв нэгдэл 90/Ногоон нам” шүүмжилж, намын хамтарсан дарга Феликс Баназак Социал демократ болон консерваторуудыг “экологийн эсрэг эвсэл” гэж нэрлэн, “ногоон сөрөг хүчин ухаалаг, бүтээлч, хангалттай хатуу байх болно” гэж амлав.Харин сонгуулийн дүнгээр аман хүзүүдсэн, хэт барууны үзэлт Германы альтернатив намын удирдагч Алис Вайдель, Тино Чрупалла нар консерваторуудыг сонгуулийн амлалтаа зөрчиж, Социал демократуудад буулт хийсэн гэж буруутгав. Мөн Бундестагт суудалгүй хоцорсон Чөлөөт ардчилсан намын дарга Кристиан Дюрр энэхүү шүүмжлэлд нэгдэж “Бодит шинэчлэл хийнэ гэж найдаж байсан иргэд, компаниудын урам маш их хугарлаа” гэж мэдэгдэв.
Тэгвэл Германы шинэ канцлер Фридрих Мерц болон Владимир Путин, Дональд Трамп нарыг харьцуулахад гол ялгаа нь юу байна вэ? Мэдээж Мерц Украиныг тууштай дэмжиж байгаагаар тэднээс ялгаатай. Эдийн засгийн хувьд Германы шинэ канцлер төрийг цомхтгон, чадвартай болгож, татварыг бууруулсан хууль санаачлан, хэрэгжүүлж дэлхий нийтэд танил болсон нэгэн. Харин Путин эдийн засгаа дайны байдалд шилжүүлж, дефолт руу явуулж байгаа билээ. Гэхдээ ОХУ дефолт болж, цаасан рублиэр цалин тавьж, иргэд нь худалдан авах юмгүй болж, талоноор хэрэгцээт бараагаа авч, буцан ЗХУ-тай адил боллоо гэхэд ард иргэд нь лав бослого гаргахгүй. Үүнийг шинжлэх ухаанд боолын сэтгэхүй гэдэг. Харин Путины тойрон хүрээлэгч олигархууд үүнийг тэвчихгүй. Учир нь олигархуудын бизнесийг аль “хүчтэй” нь булаачихдаг болсон учир тэд ирээдүйдээ итгэлгүй болсон. Саяхан Улаан талбайн дэргэд байх оффист компани булаалдсан буудалцаан болсон нь үүний баталгаа. Бас барууны хоригийг тойрч гарах гэж олигархууд ихээхэн хөрөнгөө завсрын зуучлагчдад алдах болсон. Мөн олигархууд мэдээж эхнэрээ барууны дэлгүүр хэсүүлж, хүүхдүүдээ тэнд сургах хүсэлтэй байгаа. Энэ гол гурван шалтгаанаас болж Путин суудалдаа удаан суух боломжгүй болчихсон. Харин Трамп саяхан Канад, Мексикээс орж ирж байгаа бараанд 25 хувийн гаалийн татвар тавьсан. АНУ-ын томоохон машины үйлдвэрүүд Мехсикийн хямд ажиллах хүч ашиглаж үйлдвэрлэсэн машиныхаа ихэнхийг өөрийн улсад болон гадаадад худалддаг. Жишээ нь, бэлэн болсон Форд машины 30 хувийг л АНУ-д үйлдвэрлэдэг. Тэгвэл 70 хувьдаа 25 хувийн татвар тавиулсан АНУ-ын машинуудын үнэ хэдээр өсч, хэн энэ нэмэгдлийг төлөх вэ? Мөн Трамп Канадын түүхий газрын тосонд 25 бус 10 хувийн гаалийн татвар тавьсан. Гэсэн ч Канадын түүхий газрын тосны нийлүүлэлт багасаж, АНУ-ын боловсруулах үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй болов.Канадын худалдаа АНУ-ын нийт худалдааны эргэлттэй харьцуулахад өчүүхэн гэдэг бол үнэн. Харин АНУ-ын муж улсуудын хувьд бол маш том тоо. Жишээ нь, канадчууд 25 хувийн гаалийн татвараас болж АНУ-ын Калифорни мужаас жүржийн шүүс авахаа зогсоов. Зарагдахгүй болсон жүржээ харан, орлогогүй болсон хүмүүс өнөөдөр юу бодож байгаа бол? Хэрэв Трамп Европын Холбоонд бүрэн хэмжээний гаалийн татвар тавих аваас ам.доллар хэнд ч хэрэггүй, рубль, төгрөг хоёртой адил зөвхөн өөрийн улсад хэрэглэдэг мөнгө болж хувирна. Учир нь, Трамп Панамаас Гонконгийн компанийг дарамтлан хөөн гаргав. Өнөөдөр байнга өөрчлөгдөж, тогтворгүй шийдвэр гаргадаг болсон АНУ-д өөрийн хөрөнгийг оруулж бас хөөгдөж гарах компанийн тэнэг эзэн олдох уу? Иймээс өнөөдөр бизнесменүүдэд өөрт байгаа ам. доллараар АНУ-ын засгийн газрын зээлийн бонд худалдаж авах ганц арга үлдэв. Гэтэл Трамп гадныханд үүнийг хориглож эхлэв. Хэрэв тэрбумтан Илон Маск төрийн цомхтголоор энэ мөнгийг нөхөж чадахгүй бол АНУ-ын ирэх оны төсөв зүгээр л дампуурах болно. Гэтэл Трамп, Илон Маск хоёр цомхтгол нэрээр АНУ-ын ардчиллын институтийг устгаж байна. Трампын дээрх шийдвэр АНУ төдийгүй Европ бүр Японы хөрөнгийн биржийн үнэт цаасны үнэлгээг хоёр долоо хоногийн хугацаанд бууруулав.Үүнийг эдийн зассагт “recess” буюу “агшилт” гэдэг. АНУ-ын ерөнхийлөгч төрийн зохицуулалт санаачилж, дэлхийн эдийн засгийг доголдуулав. Жишээ нь, Дональд Трампыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараа 480 долларт хүрч байсан Илон Маскийн “Тесла” компанийн хувьцааны үнэ энэ сарын 10-ны даваа гарагт огцом буюу 15 гаруй хувиар унав. Энэ бүхэнд хэн хохирох вэ? Ерөөс өнөөдрийн ардчилсан улсуудын улс төрчид өмнөх үеийн, зарим нь бүр түүнээс ч түрүү үед амьдарч байсан эдийн засагчдын сургаалийг баримтлан улс орон, иргэдээ хохироож байна.
Трамп байшин барилгатай “ноцолдож” байсан болохоос эцсийн бүтээгдэхүүн огт үйлдвэрлэж байгаагүй нэгэн. Энэ бүхэн ардчилсан улсуудын төрд жинхэнэ чадвартай эдийн засагчид гарч ирэх цаг болсон гэсэн үг. Харин Германы шинэ канцлер, хуульч Фридрих Мерц бол жинхэнэ эдийн засагч мөн. Тэрээр Германы эдийн засгийг сэргээсэн хууль батлуулж нэрд гарсан нэгэн. Нам нь 2002 онд парламентын сонгуульд ялагдсаны дараа Ф.Мерц фракцын тэргүүнээсээ огцорч, түүний оронд Ангела Меркель уг фракцийн дарга болж, удалгүй Германы канцлер болж байсан. А.Меркель 2004 онд түүнийг фракцын дэд даргын албан тушаалаас нь огцруулж, дараа нь Мерцийн санаачилсан татварын шинэчлэлийг зогсоож байсан юм.
Иймээс Мерц улс төрийг орхиж, дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын Blackrock компанийн Герман дахь салбарын Хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж, мульт саятан буюу тэрбум орчим еврогийн хөрөнгөтэй болсон. Тэрээр Меркель, Шольц нарыг төрийн орон тоо, татвар, нийгмийн халамжаа нэмэгдүүлж байгаа нь эцэстээ Герман улсыг эдийн засгийн доройтолд хүргэнэ гэж байнга шүүмжилж ирсэн.Өнөөдөр Германы эдийн засаг хүнд байдалд байгаа бөгөөд түүний хэлж байсан үнэн болох нь батлагдаж, тэрээр Германы канцлер болов.
Бэлтгэсэн
Г.АМАРСАНАА





Л.Хуягбаатар: Улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга бол вакцин DNN.mn
Сүүлийн үед гадаадад аялаад ирсэн хүмүүсээс улаанбурхан өвчин илэрч байгаа талаар мэдээлж буй. Энэ өвчний талаар ХӨСҮТ-ийн Цочмог ге...
7 цагийн дараа
Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд уламжлалт соёлдоо суралцах хэрэгтэй DNN.mn
Түүхийн ухааны доктор, дэд профессор Б.Баатархүүтэй ярилцлаа. -Монгол хүн ёс суртахуун, үнэт зүйлгүй болчихлоо гэж бид ярьсаар байга...
6 цагийн дараа
ЗУРХАЙ: Өнөөдөр бич өдөр DNN.mn
2025.03.16 / Ням гараг ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАР САРЫН ХОЁР ХАР ХӨХ БИЧ ӨДӨР Үс засуулвал: Өнгө зүс доройтно Наран ургах, шингэх: 07.03...
6 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн байна DNN.mn
Хур тунадас: 16-нд Хэнтийн уулархаг нутгаар, 18,19-нд Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи: 10-нд баруун, төв...
5 цагийн дараа
Гадаад өр өмнөх оноос 7.4 хувиар өсчээ DNN.mn
Улсын нийт гадаад өр 2024 онд 37.1 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 2.5 тэрбум ам.доллароор, өмнөх улирлаас 1.5 тэрбум ам.доллароо...
12 цагийн өмнө
Сэтгэгдлүүд