мэдээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-д айлчлахаар мордлоо

Админ
2025 оны 3 сарын 18

85

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Их Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчлахаар өнөөдөр /2025.03.18/ тус улсыг зорилоо.
Албан айлчлал 2025 оны 03 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд айлчлалын багийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Британийн Элчин сайдын яамны Дэд тэргүүн Энди Баттсон нар үдлээ.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс нь манай улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш бөгөөд Монголын талаас парламентын даргын түвшинд анх удаа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал болж байгаагаараа онцлог болж байна.
Тус айлчлал нь Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чухал ач холбогдолтой юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.





П.Оюунсүрэн: Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга хууль бус томилгоо хийж асуудал үүсгэж байна
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн 31 эмч ажлаасаа гарах тухай өргөдлөө өгсөн тухай мэдээлэл цахим орчинд нийтлэгдээд буй юм. Үүсээд ...
8 цагийн дараа
АҮББХ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эдийн засаг, хөгжлийн болон Сангийн яамны мэдээллийг сонсож, Байнгын хорооны тогтоолуудыг батлав
Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.05.22)-ийн хуралдаанаараа “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төл...
7 цагийн дараа
Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалт зохион байгуулж байна
Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/463 дугаар захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалтыг өнөөдрөөс зохион ба...
7 цагийн дараа
Нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан...
7 цагийн дараа
Каяа Каллас: Орос улс дайн хийх тусам бидний хариу арга хэмжээ улам хатуу байх болно
АНУ-ын ерөнхийлөгч ОХУ-ын ерөнхийлөгчтэй хоёр цаг орчим ярьсны дараа гал зогсоохыг зөвшөөрөөгүй Путины эсрэг хориг арга хэмжээ авахы...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд