мэдээ
Каяа Каллас: Орос улс дайн хийх тусам бидний хариу арга хэмжээ улам хатуу байх болно

Админ
2025 оны 5 сарын 22

47

АНУ-ын ерөнхийлөгч ОХУ-ын ерөнхийлөгчтэй хоёр цаг орчим ярьсны дараа гал зогсоохыг зөвшөөрөөгүй Путины эсрэг хориг арга хэмжээ авахын оронд “Оросууд энэхүү гамшигт, цуст дайн дуусмагц АНУ-тай томоохон хэмжээний худалдаа хийхийг хүсч байна. Би үүнтэй санал нэг байна. Энэ бол Орост асар их ажлын байр бий болгож, хөрөнгө татах гайхалтай боломж. Украин улс ч дайны дараа улс орноо сэргээн босгохын тулд АНУ-тай худалдаа хийх нь ашиг тустай” гэж хэлсэн. Сэтгүүлчид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас гал зогсоохгүй байгаа ОХУ-ын эсрэг яагаад хориг арга хэмжээ авахгүй байгааг асуухад тэрээр “Бид олон зүйлийг төлөвлөсөн, гэхдээ байдал цаашид яахыг харах болно” гэж хариулсан.
Харин Европын Холбоо болон Европын улсуудын албаны хүмүүс “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украинд энх тайвныг тогтоох сонирхолгүй байгаа бөгөөд АНУ-тай хийх яриа хэлэлцээгээр цаг хожихыг хичээж байна” гэж мэдэгдсэн. Мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский, Германы канцлер Фридрих Мерц, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн ерөнхий сайд Кир Стармер Польшийн ерөнхий сайд Доналд Туск нар Оросын ерөнхийлөгчийг гал зогсоохыг зөвшөөрөхгүй бол ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжэ авах болно” гэж албан ёсоор мэдэгдээд байсан билээ. Иймээс Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Каяа Каллас “Бид ОХУ-ын эсрэг авах 17 дахь багц хориг арга хэмжээг батлан хэрэгжүүлж эхэллээ. Энэ шинэ багц ОХУ нефтийн хоригийг тойрч гарахад ашигладаг Оросын “сүүдрийн” флотын 200 хөлөг онгоцонд чиглэгдэж байгаа болно.
Оросын эрлийз заналхийлэл, хүний эрхийн зөрчлийн хариуд мөн шинэ арга хэмжээ авсан. Бид мөн Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээг боловсруулж эхлээд байна. Орос улс дайн хийх тусам бидний хариу арга хэмжээ улам хатуу байх болно” гэж мэдэгдэв.
Украин дахь Оросын түрэмгийллийн эсрэг авч буй энэхүү хориг арга хэмжээний 17 дахь багцад 75 хуулийн этгээд, хувь хүн шинээр нэмэгдсэн байна. Ингэснээр Европын Холбооны Гадаад хоригийн жагсаалтад орсон хүмүүсийн тоо 2500 гаруй, хөлөг онгоц 300 гаруй болж байна. Мөн Европын Холбоо өөрийн албан ёсны хуудсанд хориг арга хэмжээнд орсон байгууллага, хүмүүсийн нэрсийг нийтэлжээ. Үүнд КАМАЗ-ын ерөнхий захирал Сергей Когогин, газрын тосны Сургутнефтегаз зэрэг нийтдээ зэвсэг, цэргийн техник, тэр дундаа дроны үйлдвэрлэлтэй холбоотой 17 хувь хүн, 58 хуулийн этгээд багтсан байна.
Мөн хүний эрх зөрчсөн 28 хүний нэрс оржээ. Тэдний дунд улс төрийн хоригдол Алексей Гориновыг ялласан шүүгч Олеся Менделеева, уг шүүх хуралд улсын яллагчаар ажилласан Светлана Журавлева нар багтсан байна. Бусад нь бүгд шүүгч, прокурор, мөрдөн байцаагч, мөн Холбооны гүйцэтгэх албаны албан тушаалтангууд байна. “Химийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэх, ашиглах”-тай холбоотой НҮБ-ын конвенцийг зөрчсөн орос иргэд, байгууллагын нэрсийг тусад нь жагсаажээ. Үүнд ОХУ-ын Батлан хамгаалах яамны цацраг, хими, биологийн хамгаалалтын албаныхан, хоёр судалгааны хүрээлэн багтжээ. Бас нэг жагсаалт нь “ОХУ-аас Европын тогтворгүй байдлыг алдагдуулж буй үйл ажиллагаа”-тай холбоотой хориг арга хэмжээ юм. Үүнд Оросын 21 хувь хүн, дөрвөн байгууллага оржээ.Уг хоригт дайныг сурталчилж, түрэмгийллийг зөвтгөсөн хэмээн Крым дэх Херсонесос Таврикийн музей болон түүний захирал Елена Морозова нар багтжээ.
Европын Холбооны дараа Их Британи улс Оросын эсрэг авсан өөрийн шинэ хориг арга хэмжээг зарлав. Их Британийн Гадаад хэргийн яам “Энэхүү шинэ арга хэмжээ нь Оросын “дайны машин”, эрчим хүчний экспорт, мэдээллийн дайныг дэмжиж буй байгууллагуудад чиглэгдэж байна. Мөн ОХУ-ын Украины эсрэг дайныг санхүүжүүлэхэд оролцож буй хувь хүн, санхүүгийн байгууллагууд орсон” гэж мэдэгдэв. Их Британийн энэхүү хар жагсаалтад ОХУ-ын Хадгаламжийн даатгалын агентлаг болон Санкт-Петербургийн Валютын бирж, экспорт-импортын үйл ажиллагааны төлбөр тооцоо хийдэг санхүүгийн “А7” компани, “Сургутинвестнефть”, “ВТБ бүртгэгч”, “ВТБ тусгай хадгаламжийн төв” зэрэг компаниуд багтсан байна. Мөн Оросын “сүүдрийн” флотын 18 хөлөг онгоц, 20 хүн хориг арга хэмжээний жагсаалтад нэмэгдэж орсон байна. Энэ бүхэн ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг Европын улсууд анх удаа, ном ёсоор нь авсан явдал болж түүхэнд үлдэв. Өчигдөр Брюссельд Европын Холбооны улсуудын Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд нар уулзаж Украины энх тайвны тухай асуудал, мөн Оросын эсрэг авах шинэ хориг арга хэмжээг хэлэлцэж эхлэв.





Титэм судасны хүнд зэргийн нарийсал эмчлэх боломжийг УХТЭ бүрдүүллээ
“Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин” бодлогын хүрээнд дэвшилтэт технологи, арга, аргачлал нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, сур...
6 цагийн дараа
Ахуйн гал түймрийн 67.1 хувь буюу 1437 нь нийслэл хотод бүртгэгдсэн
Ой, хээрийн болон обьектын түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэм...
5 цагийн дараа
Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд 17 орны 350 гаруй тамирчин зодоглоно
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос жилд өндөр зэрэглэлийн зургаан том тэмцээн зохион байгуулдаг нь ДАШТ, тивүүдийн АШТ болон чансааны...
5 цагийн дараа
Хуурамч валют солиулахыг завдсан хэрэг бүртгэгдлээ
Энэ оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Шөнийн захын Хаан банк”-ны салбарт хуурамч 100 долларын дэвсгэрт...
4 цагийн дараа
Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна
Нийслэлийн ЗДТГ-аас өмчид бүртгэлтэй ч Ж.Хатанбаатар нарын хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийг буцаан авч, газрыг нь өчигдө...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд

зочин
хөгшин европ дайнд дуртай юмаа