мэдээ
Ахуйн гал түймрийн 67.1 хувь буюу 1437 нь нийслэл хотод бүртгэгдсэн

Админ
2025 оны 5 сарын 22

11

Ой, хээрийн болон обьектын түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Б.Баттүвшин нар мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.05.22/ байдлаар объектын гал түймрийн 2149 удаагийн тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага, мэдээлэл 32.5 хувиар өссөн байна.
Гал түймрийн шалтгаан нөхцөлийн 64.6 хувь иргэний санамсар болгоомжгүй байдлаас, 25 хувь цахилгаан ашиглалт, угсралтын норм, дүрэм зөрчсөн, 6.6 хувь шалтгаан тогтоогдоогүй, 2 хувь машин техникийн гэмтэл ашиглалтын буруугаас, нэг хувь санаатай үйлдлээс, 0.9 хувь бусад шалтгаанаас үүдэн гарчээ.
Гал түймэрт өртсөн объектыг өмчийн хэлбэрээр нь ангилж үзвэл ихэнх буюу 76.5 хувь нь хувийн өмч, 15.9 хувь нь төрийн өмч байна. Нийт гал түймрийн 67.1 хувь буюу 1437 нь нийслэл хотод тохиолдсон бол 21 аймагт 33.1 хувь буюу 712 нь бүртгэгдсэнээс Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгуудад объектын гал түймэр хамгийн өндөр байгаа юм.
Харин 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 90 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.8% өссөн дүнтэй байна.
Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 65.768 га, хээрийн 565.569 га буюу нийт 631.337 га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Он гарсаар бүртгэгдсэн 91 түймрийн 5 буюу 5.5 хувийг ой, хээрийн гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтуудаас илрүүлсэн.
Сүүлийн таван байдлаар жилд дунджаар 125 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн бөгөөд тавдугаар сарын 20-ны өдрийн байдлаар гарсан ой, хээрийн гал түймрийн дуудлагыг өмнөх таван жилийн тухайн өдрийн нөхцөл байдалтай харьцуулахад 31.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтаар өчигдөр буюу тавдугаар сарын 21-ний өдрийн 15:04 цагийн мэдээгээр гал түймрийн цэг илэрсэн. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Бат-Эрдэнээр ахлуулсан Мандал сумын Онцгой байдлын хэлтэс, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хөдөлгөөн үйлдээд байна.
Ой, хээрийн түймрийн эрсдэл буураагүй, хуурайшилтын зэрэглэл ихэнх нутгаар өндөр байгаа тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлдэг байхыг анхааруулж байна.





Титэм судасны хүнд зэргийн нарийсал эмчлэх боломжийг УХТЭ бүрдүүллээ
“Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин” бодлогын хүрээнд дэвшилтэт технологи, арга, аргачлал нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, сур...
4 цагийн дараа
Ахуйн гал түймрийн 67.1 хувь буюу 1437 нь нийслэл хотод бүртгэгдсэн
Ой, хээрийн болон обьектын түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэм...
3 цагийн дараа
Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд 17 орны 350 гаруй тамирчин зодоглоно
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос жилд өндөр зэрэглэлийн зургаан том тэмцээн зохион байгуулдаг нь ДАШТ, тивүүдийн АШТ болон чансааны...
3 цагийн дараа
Хуурамч валют солиулахыг завдсан хэрэг бүртгэгдлээ
Энэ оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Шөнийн захын Хаан банк”-ны салбарт хуурамч 100 долларын дэвсгэрт...
2 цагийн дараа
Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна
Нийслэлийн ЗДТГ-аас өмчид бүртгэлтэй ч Ж.Хатанбаатар нарын хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийг буцаан авч, газрыг нь өчигдө...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд