Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 19

Валютын ханш

value

гадаад

Д.Трампын Гренландын талаар илэрхийлж буй сонирхол ба Америкийн шинэ стратеги

trend

Админ

img

2025 оны 3 сарын 19

img

53

news-img

“American Foreign Pol­icy Council”-ын Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн ахлах судлаач Александр Б.Грей-ийн “City Journal” сэтгүүлд нийтэлсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Александр Б.Грэй нь 2019-2021 онд Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Ерөнхийлөгчийн туслах, Тамгын газрын даргаар ажиллаж байсан туршлагатай юм. Тэрээр одоо Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын аюулгүй байдал, батлан хамгаалах стратеги зэрэг сэдэвт голлон анхаарч ажилладаг байна.

Судлаачийн танилцуулга: https://www.afpc.org/about/experts/alexan­der-gray

Ерөнхийлөгч Дональд Трампын Гренландыг Даниас худалдан авах санал нь Атлантын далай дамнасан яриа хэлэлцээний эрчмийг огцом өөрчилж байна. 2019 онд анх энэ санаагаа дэвшүүлэхэд олон хүн бүтэшгүй зүйл мэтээр хүлээн авсан ч, өнөөдөр Панамын сувгийн талаар дэвшүүлж буй сонирхолтой хослон илүү ноцтой болж ирж байна. Энэ нь Америкийн эдийн засаг, аюулгүй байдлыг тэргүүлэх чиглэл болгон эрэмбэлсэн “Трампын онол” буюу шинэ бодлогын эхлэл ч байж магадгүй.

Гренланд нь бөмбөрцгийн баруун хагасын арктикийн хилийн шугамд байрладаг тул Орос, Хятадын Арктик, Умард Атлантын бүс дэх сонирхлыг хязгаарлах стратегийн ач холбогдолтой. Мөн тус арал зэс, бал чулуу, ховор металл зэрэг эдийн засгийн хувьд чухал ашигт малтмалаар нэн баялаг. Хэрэв Трампын онол бодитойгоор хэрэгжвэл АНУ Гренландтай илүү тогтвортой санхүү, аюулгүй байдлын түншлэл байгуулахыг эрмэлзэх болно.

Ер нь АНУ Гренландыг эртнээс сонирхож ирсэн байдаг. 1860-аад онд Төрийн нарийн бичгийн дарга Уильям Сьюард Гренландыг худалдан авах талаар судалгаа хийж байсан байна. Дэлхийн II дайны үед уг арлыг нацистуудын гарт орохоос сэргийлж АНУ хамгаалалтдаа авч байж. (1941 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр буюу Германы нацистууд Данийг булаан эзэлснээс нэг жилийн дараа, Данийн вант улсын тусгай төлөөлөгч Кауфманн засгийн газрынхаа заавраас зөрөн байж тухайн үеийн Төрийн Нарийн бичгийн дарга Корделл Халлтай АНУ-ын цэргийг Гренландад буух болон дефакто АНУ-ын хамгаалалтад авах онцгой гэрээг байгуулж байж. Б.Ангараг)

Дайны дараа мөн ерөнхийлөгч Харри Труман Гренландыг худалдан авах санал тавьж байснаас гадна хүйтэн дайны үед Зөвлөлтийн шумбагч онгоцнууд Америкийн зүүн эргийг заналхийлэх гол зам нь Гренланд–Исланд–Их Британийн (GIUK) гэсэн коридор болж байв. Өнөөдөр ч Оросын шумбагч онгоцнуудын хувьд энэ нь чухал гарц хэвээр байна.

Д.Трампын Гренландын талаарх сонирхол нь Америкийн стратегийн бодлого, дипломат түүхтэй мөн гүн холбоотой. Энэ нь өнөөдөр Гренландын өөрийнх нь Данийн хяналтаас аажмаар гарч буй үйл явцтай ч давхцаж байна. 2009 оны “Гренландын өөртөө засах тухай хууль”-иар тус арал илүү бие даасан болж, нутгийн удирдлагын хяналт нэмэгдсэн. 2024-2033 оны “Гадаад, аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого”-ын баримт бичигт Гренланд “бүрэн тусгаар тогтнолыг эрмэлзэж” байгааг онцолсон бөгөөд Ерөнхий сайд Мутэ Эгэдэ ч энэ байр сууриа бататгасан. Ийнхүү Вашингтон, Нүүк, Копенгагены өмнө тавигдаж буй гол асуулт нь “Гренланд Данийн бүрэлдэхүүнээс гарах уу?” биш, харин “хэзээ гарах вэ?” түүнчлэн “үүний дараа Гренландын иргэдийг юу хүлээж байгаа вэ?” гэсэн асуулт болж хувирч байна.

60 хүрэхгүй мянга орчим, дэлхийн хамгийн сийрэг хүн амтай улсын нэг Гренланд тусгаар тогтносныхоо дараа ашигт малтмалын баялагт нь санаархах Хятадын сонирхлыг эсэргүүцэх хүч байхгүй. Өөрийгөө “Арктикийн ойролцоох улс” хэмээн нэрлэдэг Хятад нь мөс зүсэгч хөлөг онгоцны томоохон хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутаг дахь үйл ажиллагааг улам нэмэгдүүлж байна. Энэ нь АНУ-ын гол өрсөлдөгчид болох Хятад болон Оросын Арктик дахь удаан хугацааны ашиг сонирхол нь Гренландын тусгаар тогтнолын дараахь ирээдүйд аюул учруулж болзошгүйг харуулж байна. Иймээс Д.Трампын онолын үндсэн зорилтуудын нэг гэж үзэж болно.

Д.Трамп Гренландыг шууд худалдан авах, эсвэл тусгаар тогтносны дараа АНУ-ын аюулгүй байдлын хамгаалалтад баттай оруулах хэд хэдэн боломж бий. Нэгдүгээрт, Гренланд АНУ-д Пуэрто Рико, Гуам, Америкийн Самоа зэрэг харьяат нутаг дэвсгэрийн статустайгаар нэгдэхийг хүсч болно. Энэ нь Нүүк, Вашингтоны хоорондох хэлэлцээр, Конгрессын шийдвэр зэрэг урт хугацааны процесс байх болно. Ингэхдээ Аляскийн Баялгийн сангийн загвараар Гренландын оршин суугчдад ашигт малтмалын орлогоос ногдол ашиг хүртээх сан байгуулж, АНУ-ын хөрөнгө оруулалтыг дэмжих боломжтой. Нөгөөтэйгүүр, Гренланд тусгаар тогтносны дараа АНУ-тай эрх зүйн харилцаа тогтоох өөр нэг сонголт нь “Чөлөөт нийгэмлэгийн гэрээ” (Compact of Free As­sociation) байгуулах явдал юм. Энэ загвараар Палау, Маршаллын арлууд, Микронезийн Холбооны Улс зэрэг улсууд АНУ-аас тусдаа гадаад бодлоготой боловч Амеркийн цэргийн хүчин нэвтрэх бүрэн эрхийг Вашингтонд олгож, АНУ тэдний батлан хамгаалах үүргийг давхар хүлээдэг. Энэ гэрээ нь эдийн засгийн олон давуу талыг тухайн улсуудад мөн бий болгодог. Хэрэв Гренланд ийм хэлэлцээр байгуулбал, бүрэн тусгаар тогтносон хэвээр үлдэх ч АНУ тус арлын аюулгүй байдлыг хангах баталгааг гаргах болно.

Одоогоор ерөнхийлөгч Д.Трамп Украин, Газа зэрэг дэлхий даяар өрнөж буй хямрал дунд байна. Гэсэн хэдий ч тэрээр Америкийн үндсэн ашиг сонирхлыг бэхжүүлэх, Бөмбөрцгийн баруун хагас дахь уламжлалт батлан хамгаалах үзэл баримтлалыг сэргээх, ирээдүйд энэ чиглэлд анхаарал хандуулах боломжийг өвлөн авсан. Гренландтай эдийн засаг, аюулгүй байдлын шинэ харилцаа тогтоох нь аугаа ерөнхийлөгчдийн энгийнээс ялгардаг зоримог санаачилгуудын нэг ч байж магадгүй юм.

 

Эх сурвалж: https://www.city-journal.org/ar­ticle/trump-buy-greenland-national-security

ОРЧУУЛСАН:

Б.АНГАРАГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэл...

img

1 цагийн дараа

Өчигдөр гал түймрийн 10 дуудлага бүртгэгджээ

Онцгой байдлын байгууллагад өчигдөр 10 гал түймрийн дуудлага бүртгэгджээ. Тодруулбал, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт ...

img

1 цагийн дараа

Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Хаврын улиралд цаг агаарын огцом дулааралт болсноос шар усны үер аюул дагуулдаг. Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарснаас гол мөрний ус,...

img

25 минутын дараа

Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн бэртлийн улмаас гуравдугаар сарын тэмцээнээ өнжихөөр болжээ

Асашёорюү Д.Дагвадоржийн дүү Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн гуравдугаар сарын башёг өчигдрөөр дуусгасан байна. Тэрбээр, баруун гарын т...

img

1 минутын дараа

Улаанбурханы лабораториор батлагдсан 59 тохиолдол бүртгэгдлээ

2025 оны 3 дугаар сарын 19-ний байдлаар нийт улаанбурханы лабораториор батлагдсан 59 тохиолдол бүртгэгдээд байна. Сэжигтэй 35 тохиол...

img

25 минутын өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд