Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

trend

Админ

img

2025 оны 3 сарын 19

img

24

news-img

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2025 оны 03-р сарын 19-ний 20 цагаас 2025 оны 03-р сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 7-12 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр 18-23 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 12-17 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, бусад нутгаар 0-5 хэмийн дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 1-6 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.


2025 оны 03-р сарын 21-нээс 03-р сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 21-нд нийт нутгаар хур тунадас орохгүй. 22-нд Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Агаарын температур Шөнөдөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 11-16 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн  дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар дулаарч, Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Монгол-Алтай болон Хангайн уулархаг нутгаар 5-10 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 16-21 хэм, бусад

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэл...

img

2 цагийн дараа

Өчигдөр гал түймрийн 10 дуудлага бүртгэгджээ

Онцгой байдлын байгууллагад өчигдөр 10 гал түймрийн дуудлага бүртгэгджээ. Тодруулбал, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт ...

img

2 цагийн дараа

Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Хаврын улиралд цаг агаарын огцом дулааралт болсноос шар усны үер аюул дагуулдаг. Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарснаас гол мөрний ус,...

img

1 цагийн дараа

Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн бэртлийн улмаас гуравдугаар сарын тэмцээнээ өнжихөөр болжээ

Асашёорюү Д.Дагвадоржийн дүү Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн гуравдугаар сарын башёг өчигдрөөр дуусгасан байна. Тэрбээр, баруун гарын т...

img

1 цагийн дараа

Улаанбурханы лабораториор батлагдсан 59 тохиолдол бүртгэгдлээ

2025 оны 3 дугаар сарын 19-ний байдлаар нийт улаанбурханы лабораториор батлагдсан 59 тохиолдол бүртгэгдээд байна. Сэжигтэй 35 тохиол...

img

37 минутын дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд