Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 28

Валютын ханш

value

мэдээ

Гадаадын 10 улсын 22 иргэнийг албадан гаргажээ

trend

Админ

img

2025 оны 3 сарын 19

img

25

news-img

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрсөн хоёрдугаар сард төлөвлөгөөт гурав,  төлөвлөгөөт бус 22  удаагийн хяналт шалгалтад 81 аж ахуйн нэгж, байгууллага, 1786 гадаадын иргэнийг хамруулжээ.

Зөрчилд холбогдсон нийт 396 гадаадын иргэн, 128  уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 10 улсын 22 иргэнийг албадан гаргасан байна. Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 108 иргэнийг хилээр оруулалгүй буцаажээ.

Зөрчилд холбогдсон иргэдийн дийлэнх хувийг Хятад, Вьетнам, Филиппин, Орос улсын иргэд эзэлж байна. Тухайлбал, БНХАУ-ын 195, БНСВУ-ын 51, БНФУ-ын 22, ОХУ-ын 14, бусад улсын 114 иргэн байна. Гадаадын иргэдийн нийтлэг зөрчлийг авч үзвэл оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Улсын хэмжээнд 358 төмөр замын гарам байдгаас 53 нь өндөр эрсдэлтэй гэсэн судалгаа гарчээ

“Төмөр замын гармын аюулгүй байдал-2025” зөвлөгөөнийг “УБТЗ” ХНН-ийн санаачилгаар Зам, тээврийн Яам, Тээврийн прокурорын газар, ЦЕГ-...

img

8 цагийн дараа

“The Atlantic” нийтлэлээ үргэлжлүүлэв

Америкийн “The Atlantic” сэтгүүл Америкийн өндөр албан тушаалтнууд хоорондоо Signal мессенжерийн чатаар харилцсан шинэ мессэжийг дэл...

img

7 цагийн дараа

Сумын заан цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд 576 бөх зодоглож байна

МҮБХ-ноос сар бүр зохион байгуулдаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн энэ сарын барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Сумын заа...

img

7 цагийн дараа

Б.Баасанхүү & Ута Абэ

Хорвоо дээр орших найман тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном,...

img

7 цагийн дараа

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын нэгдсэн чуулганд Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын өнөөгийн байдал, ц...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд