Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 31

Валютын ханш

value

мэдээ

“Милан-Кортина 2026” өвлийн олимпийн цэнгэлдэх хүрээлэнг барьж байна

trend

Админ

img

2025 оны 3 сарын 27

img

1

news-img

2026 онд олимпийн түүхэнд анх удаа хоёр хот буюу Итали улсын Милан болон Австрийн хилээс ойрхон орших Кортина д’Ампеццо хотод өвлийн олимпийн наадам зохион байгуулагдана.

Энэ наадамд зориулж Милан хотод Дэвид Чипперфилд Архитектур (DCA)-ын зураг төслөөр шинэ цэнгэлдэх хүрээлэн баригдаж байна. Энэ нь Arena Santa Giulia нь DCA болон Arup компанийн хамтарсан төсөл юм.
Arena Santa Giulia нь 2026 оны өвлийн олимпийн наадмын зориулалтаар баригдаж буй хоёр байнгын байгууламжийн нэг юм. DCA компанийн мэдээлснээр, уг цэнгэлдэх хүрээлэнгийн архитектур нь Милан хотын эртний Ромын амфитеатрын эллипс хэлбэрийг санагдуулам байх аж.
Цэнгэлдэх хүрээлэн 16,000 хүний багтаамжтай бөгөөд гаднах фасадыг гурван метал цагирагаар бүрхэж, барилгын өндрийн дагуу өргөсөх байдлаар байрлуулах юм. Эдгээр цагирагууд нь LED дэлгэцээр тоноглогдсон бөгөөд дотор явагдаж буй үйл ажиллагааг шууд харуулах боломжтой.
Цэнгэлдэх хүрээлэнгийн доод талд задгай талбай (piazza) байрлах ба доторх зохион байгуулалт нь үзэгчдийн тав тухыг хангах боломжтой байхаар төлөвлөгджээ. Мөн дотор нь лоунж, жижиг концертын танхимууд болон олон зориулалттай бусад өрөөнүүд байрлах юм.
“Энэ шинэ ордон нь Милан хотын нийтийн дэд бүтцэд томоохон хувь нэмэр оруулах бөгөөд хамтын ажиллагааны үр дүн, тал бүрийн хичээл зүтгэлийн илэрхийлэл байх болно. Барилгын хэлбэр нь Миланы баялаг соёлын өвд суурилсан. Энэ нь эртний Ромын амфитеатрын эллипс хэлбэрийг орчин үеийн загвараар илэрхийлж, шинэ цугларалт, олон нийтийн үзвэрийн төв болох юм” гэж Дэвид Чипперфилд мэдэгдэлдээ дурдав.
Arena Santa Giulia нь 2025 оны 12-р сард ашиглалтад орох бөгөөд 2026 оны 2-р сарын 2-22-нд болох Өвлийн Олимпын өмнө бэлэн болох юм.
Харин Кортина д’Ампеццо хот нь 1956 оны Өвлийн Олимпыг зохион байгуулж байсан тул аль хэдийн бэлэн дэд бүтэцтэй.

ОУОХ-ны Олимпын наадмуудын гүйцэтгэх захирал Кристоф Дюби хэлэхдээ, наадмын нөлөөллийг хамгийн бага байлгахын тулд байгаа байгууламжийг ашиглахыг тэргүүн зорилт болгосон гэв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ, гарааш буулгах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж,  өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлт, худалдан авах аж...

img

8 цагийн дараа

ШИНЭ нам ардчилсан намд нэгдэх шийдвэрээ баталлаа

ШИНЭ намын ээлжит бус IV дүгээр Их хурал /2025.03.30/ болж 1089 төлөөлөгчдийн 99.3 хувийн саналаар Ардчилсан намд нэгдэх шийдвэрийг ...

img

7 цагийн дараа

Аюулт үзэгдэл, ослын 114 удаагийн дуудлага бүртгэгджээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.03.24-03.31/  нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 114 удаагийн...

img

7 цагийн дараа

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох нэр дэвшигчийн сонсгол болно

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Нийгмий...

img

7 цагийн дараа

С.Баяр: Улс төрд орох амархан, гарах хэцүү

“ Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баяртай ярилцлаа. “ОЛДОХГҮЙ БАЙНА” ГЭЭД БАЙГАА ГЭРЭЭНИЙ ХУВИЙГ КАНОНДООД ӨГЧ БОЛНО -Үндэ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд