Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 31

Валютын ханш

value

мэдээ

Виз авсан иргэдийг хил дээрээс буцаахгүй байх асуудлыг хэлэлцжээ

trend

Админ

img

2025 оны 3 сарын 28

img

77

news-img

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд С.Сүхболд гуравдугаар сарын 25-ны өдөр суугаа орны Гадаад хэргийн яамны Консул, аюулгүй байдлын захирал Юн Чусоктой уулзжээ.

Ингэхдээ Монгол Улсын иргэдийн визийн материал хүлээн авахдаа төрийн үйлчилгээний нэгдсэн цахим “E-Mongolia” системээс олгож буй үндэсний гадаад паспортын цахим лавлагааг авч байх саналыг Гадаад харилцааны яамны ноот бичгээр өмнө нь хэд хэдэн удаа хүргүүлсэн тул энэ ажилд тодорхой ахиц гаргах, ингэснээр иргэдийн гадаадад чөлөөтэй зорчих нөхцлийг хязгаарлахгүй байх, Өмнөд Солонгосын зохих журам, шалгуурын дагуу виз авсан иргэдийг хил дээрээс буцаахгүй байх, хилийн шалган нэвтрүүлэх явцад иргэдийн хувийн мэдээлэл болох гар утас үзэж буйг даруй зогсоох, хоёр улсын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны өнгөрсөн оны хуралдаанд тавьсан Өмнөд Солонгост эмчилгээнд ирж буй иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх асуудлыг бодит ажил хэрэг болгох зэргээр санал солилцсон байна.

Өмнөд Солонгосын ГХЯ-ны Консул, аюулгүй байдлын захирал Юн Чусок хэлэхдээ “Суугаа улсын хуулиар виз олгохдоо хүчин төгөлдөр баримт бичгийг шалгах зохицуулалтай байдаг. Тиймээс гадаад паспортыг тодорхой хугацаанд авч буйг хэрхэн шийдвэрлэхээ Хууль зүйн яамтайгаа үргэлжлүүлэн зөвлөлдөх, боломжийг эрэлхийлэх, Өмнөд Солонгосын ЭСЯ-ны визийн асуудал хариуцсан ажилтны орон тоог нэмэгдүүлж, виз олголтын хугацааг багасгасан, гадаад иргэдийг хүлээн авч, эмчлэх албан ёсны эрхтэй, хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлгээс нотолгоо авсан монгол иргэдийн эмчилгээний визийг цахимаар мэдүүлэх, санхүүгийн баталгаа шаардахгүй байх зэргээр зарим ажил хийгдсэнийг дурдаад, цаашид хамтран ажиллахад бэлэн байгаа”-гаа илэрхийлжээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу 2025 оны гуравдугаар сарын 31-ний Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэг...

img

8 цагийн дараа

Монголын чөлөөт бөхийн баг Ази тивийн аваргаас 10 медаль хүртлээ

Йордан улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 25-30-ны өдрүүдэд б...

img

8 цагийн дараа

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 141 болжээ

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.  Одоогийн байдлаар батлагдсан тохиол...

img

8 цагийн дараа

ЦЕГ: Бусадтай маргалдахдаа тоглоомон буу ашиглаж танхайрчээ

Олон нийтийн цахим сүлжээнд 2025 оны гуравдугаар сарын 30-ны өдөр “Иргэд маргалдах явцдаа буу гаргаж байна” гэх гарчигтай бичлэг ний...

img

8 цагийн дараа

Эрхэмсэг орших учиртай хүн юм сан…

УИХ-ын гишүүн Баттулгыг цалингийн 20 хувиар 3 сарын турш торгож шийтгэхээр болжээ. Баттулга УИХ-ын чуулганы хуралдааныг олон тасалса...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд