Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 01

Валютын ханш

value

мэдээ

МУСТА Т.Баянжаргал: Уртын дуу дуулаад маш гоё тайтгарах мэдрэмж авдаг, авшиг ихтэй

trend

Админ

img

2025 оны 3 сарын 30

img

45

news-img

“Улаанбаатар театр”-ын гоцлол дуучин, МУСТА Т.Баянжаргалтай ярилцлаа.


-Дуучин болох, тэр дундаа уртын дуучин болох таны багын мөрөөдөл байв уу. Танай удамд уртын дуу дуулдаг хүн бий юу?

-Манай удамд найр наадам хөгжүүлж, дуулдаг олон хүн бий. Аав минь их сайхан дуулдаг. Буурал аав, буурал эмээ маань ч маш сайхан дуулдаг хүмүүс байсан. Тэд маань мэргэжлийн дуучин биш ч тэр л голынхоо дууч хүмүүс байсан гэдэг. Би багаасаа уртын дуучин болно гэж ерөөсөө мөрөөдөж байгаагүй. Харин дуучин болно гэж л хүсэж мөрөөддөг байсан даа.

-Та СУИС-ийг хэн багшийн удирдлага дор, ямар мэргэжлээр төгсөж байв?

-Би СУИС-д 2008 онд элсэж байлаа. Ингээд 2012 онд уртын дуучин гэдэг сайхан мэргэжлээр Монгол Улсын Ардын жүжигчин А.Нэргүй багшийн удирдлага дор сургуулиа төгссөн дөө. Би багшаараа их бахархаж явдаг. Их сургуулиа төгсчихөөд, Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгад тасралтгүй зургаан жил ажилласан байна. Одоо нийслэлийн “Улаанбаатар театр”-ын гоцлол дуучнаар гурав гаруй жил ажиллаж байна.

-Та анхны уран бүтээлээ хэдэн онд гаргаж байв. Анхны юм гэдэг хүний сэтгэлд их нандин байдаг шүү дээ. Тухайн үед танд ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Миний хамгийн анхны уран бүтээл бол уртын дуу байсан. Тэр тусмаа Магсархурцын Дугаржав гуайн бүтээл “Жавхлант сүрэг” гэж сайхан дуу бий. Энэ дууг анхныхаа уран бүтээл болгож дуулсан шалтгаан минь би гуравдугаар курстээ Жүжигчний дууны их наадамд оролцоод, тэргүүн байр эзлээд, “Морин хуурын чуулга”-тай хамтарч уран бүтээл хийх эрхээр шагнуулж байлаа. Энэ шагналынхаа хүрээнд Морин хуурын чуулгатай гар нийлж, “Жавхлант сүрэг” дуугаа оркестртэй хийж байсан. Өнөөг хүртэл мэргэжлийн чуулгатай хамтраад уран бүтээл хийж яваа минь үүнтэй холбоотой юм болов уу гэж бодож явдаг.

-“Улаанбаатар театр”-т ажиллах болсон шалтгаан тань юу байв?

-Нэгдүгээрт, энэ театр бол мэргэжлийн байгууллага. Хоёрдугаарт, миний байх газар гэж бодсон. Уран бүтээлчдийг маш сайн дэмждэг. Хамт олон нь ч сайхан хүмүүс байдаг. Уран бүтээлээ хамтарч хийхэд сайхан байгууллага байна даа гэж бодож сонгосон.

-Таны бодлоор уртын дууны гол мөн чанар, амин сүнс нь юу вэ?

-Авшиг гэж байдаг шүү дээ. Маань мэгзэм шиг. Уртын дуу дуулаад, маш гоё тайтгарах мэдрэмж авдаг, авшиг ихтэй. Жинхэнэ сонгодог дуу даа.

-Та өнөөдрийг хүртэл хэдэн уран бүтээл гаргасан байна вэ. Та монгол түмний сэтгэлд хоногшсон “Гандий мод”, “Арван тавны сар”, “Миний тал нутаг” зэрэг олон сайхан дууг шинэчлэн дуулсан байна. Та өөрийнхөө ямар дуунд хамгийн дуртай вэ?

-“Донж” цомог маань арван дуутай. Миний урын санд 50-иад уртын дуу, 30-аад ардын дуу бий. Ноднин анхны уран бүтээлийн тоглолтдоо зориулж хийсэн “Миний тал нутаг” хэмээх сэтгэл бахдам дуундаа би их дуртай. Энэ дууны хөгжмийг ая зохиогч, УГЗ Л.Балхжав хийсэн, шүлгийг нь Ц.Бямбадорж бичсэн байдаг. Энэхүү уран бүтээлийг Өвөрмонголд Цэцэгмаа дуучин албан ёсны эрхтэйгээр дуулдаг бол, Ар Монголд МУСТА Д.Үүрийнтуяа дуучин албан ёсны эрхтэйгээр дуулсан билээ. Харин би өнгөрсөн онд албан ёсны эрхтэйгээр авьяаслаг хоёр дүүтэйгээ хамтран эрэгтэй хувилбараар коверлон дуулсан. Энэхүү уран бүтээлийг минь түмэн олон минь сайхан хүлээж авсанд талархаж явдаг.

-Та анхны уран бүтээлийн тоглолтоо нэг жил гаруйн өмнө “Монгол донж” нэртэйгээр хийж байсан юм билээ. Дараагийн тоглолтоо хэзээ хийе гэж бодож байна вэ?

-“Улаанбаатар театр”-ын уран бүтээлч, МУСТА О.Анхчимэгтэй хамтран ирэх сарын 4-нд хаврын урь орсон, ханш нээх өдөр “Хүрээ хөг” гэсэн дараагийн тоглолтоо хийх бэлтгэл ажилдаа орчихоод явж байна даа. Энэхүү тоглолтыг маань Нийслэлийн соёл урлагийн газар, “Улаанбаатар театр”-ын хамт олон хамтран ардын урлагаа хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “АСА арена”-д 19:00 цагаас ганцхан удаа зохион байгуулах гэж байна.

-Монгол ардын уртын дуу “Бор борын бялзуухай”-г МУСТА О.Анхчимэгтэй хамтран шинэчлэн дуулсан нь энэ тоглолттой тань холбоотой байх нь ээ?

-Тийм ээ. О.Анхчимэгтэйгээ хамтраад домогт уртын дуу “Бор борын бялзуухай”-г шинэчлэн дуулж, дүрсжүүлсэн. Хүүхэн хутагтын зургадугаар дүрд зориулан, түүнийг дурсаж, энэ дууг бүтээсэн гэдэг. Тэрбээр эрдэм номтой, шилийн сайн эр байсан юм билээ. Урд өмнө нь энэ дууг дандаа эмэгтэй хүмүүс дуулж байсан энэ удаад эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хамтарч, хоолой салган хоршиж дуулахын зэрэгцээ тухайн дууны түүхтэй уялдуулан дуулсан.

-Та дуулах гэж буй дууныхаа түүхийг судалдаг уу?

-Ардын дуу, уртын дууны түүхийг дандаа судалж байж дуулдаг. Ер нь дуу зөвхөн дуулах биш, хажуугаар нь судалгаа хийж байх нь их чухал. Тухайн дууг хэрхэн яаж дуулах нь судалгаанаас эхтэй. Судлахгүй л бол дуугаа ойлгохгүй шүү дээ. Аль цаг үед зохиогдсон, хэн хэн дуулж байв гээд бүх талаас нь л судалж байж дуулна даа. Тухайлбал, цээрийн дуу гэж байдаг. Тийм дууг найран дээр дуулж болдоггүй. Найран дээр дуулж болдог дуу ч гэж бий. Сүүлийн үед найран дээр дуртай дуугаа л дуулах болж.

-Ордос ардын дуу “Зандан хүрэн” дууг ордос аялгуутай нэлээн дөхүүлж дуулсан байна лээ шүү?

-Энэ дууг Өвөрмонголын алдарт дуучин Тэнгэр 1990-ээд онд дуулсан байдаг. Ордос нутагт хүүхэн мордуулах дуу буюу бэргэнээ авахдаа дуулдаг, айлаас бэргэн буулгахдаа энэ дууг маш олон бадгаар нь бэлгэшээж дуулдаг. Энэ дуу гучаад бадагтай. Би энэ дууг монгол түмэндээ зориулж маш их судалж, ордос аялгуугаар нь дуулахыг хичээсэн. Ордостоо олон дуучин дуулсан юм билээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур унаж Замын-Үүд сумын эрчим хүч тасалджээ

Өчигдөр буюу 2025 оны 3 сарын 31-ний өдөр Замын-Үүд сумаас 80 км-ийн зайд, “Төхөмийн хөндий” гэх газарт байрлах 110 кВ-ын цахи...

img

1 цагийн дараа

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ

Жил бүр уламжлал болгон зохиогддог “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 5 дугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл 4 дүгээ...

img

43 минутын дараа

1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг энэ сард олгоно

1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл мөнгийг энэ сард олгохоор болжээ. Энэ сарын 28-нд Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-ийн хурал болох бөг...

img

18 минутын дараа

ЦЕГ: Иргэд их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож залилуулж байна

Иргэд их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож, залилуулж байна. Тодруулбал иргэд олон нийтийн сүлжээ ялангуяа фэйсбүүк ...

img

17 минутын өмнө

“Тусгаар тогтнол” шүлгийг Сүхбаатарын талбайд 3333 сурагч Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсож уншина

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг энэ сарын 4-нд буюу ирэх баасан...

img

42 минутын өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд