Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 01

Валютын ханш

value

спорт

Монголын чөлөөт бөхийн баг Ази тивийн аваргаас 10 медаль хүртлээ

trend

Админ

img

2025 оны 3 сарын 31

img

16

news-img

Йордан улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 25-30-ны өдрүүдэд болж, Монгол Улсын баг энэ тэмцээнээс гурван мөнгө, долоон хүрэл медаль хүртэв.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Энхжин мөнгө, 50 кг-д Б.Мөнхнар, 55 кг-д Б.Отгонтуяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д З.Болортунгалаг нар хүрэл медаль хүртлээ.
Харин эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Ц.Цогбадрах, 125 кг-д гавьяат тамирчин М.Лхагвагэрэл нар мөнгө, 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 79 кг-д О.Сүлдхүү, 86 кг-д Н.Батбилгүүн нар хүрэл медалийн тавцанд гарлаа.
Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор нийт 20 тамирчин оролцсон юм.

Нэмж мэдээлэл хүргэхэд, Монголчууд чөлөөт бөхийн Азийн АШТ-ээс анхлан медаль хүртсэн нь 1989 он. Япон улсад болсон тус тэмцээнээс 48 кг-ын жинд Ч.Батбадрал, 68 кг-д Х.Амараа, 82 кг-д П.Сүхбат нар алтан медаль хүртсэн бол 130 кг-д А.Баатархүү мөнгө, 74 кг-д Л.Энхбаяр, 90 кг-д Ч.Бямбадорж нар хүрэл медальтай ирж байв.

Монголын чөлөөт бөхийн баг 1979 оноос энэ тэмцээнд тасралтгүй оролцохдоо 1999 оноос бусад жилүүдэд медальтай ирсэн гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур унаж Замын-Үүд сумын эрчим хүч тасалджээ

Өчигдөр буюу 2025 оны 3 сарын 31-ний өдөр Замын-Үүд сумаас 80 км-ийн зайд, “Төхөмийн хөндий” гэх газарт байрлах 110 кВ-ын цахи...

img

42 минутын өмнө

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ

Жил бүр уламжлал болгон зохиогддог “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 5 дугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл 4 дүгээ...

img

1 цагийн өмнө

1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг энэ сард олгоно

1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл мөнгийг энэ сард олгохоор болжээ. Энэ сарын 28-нд Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-ийн хурал болох бөг...

img

2 цагийн өмнө

ЦЕГ: Иргэд их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож залилуулж байна

Иргэд их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож, залилуулж байна. Тодруулбал иргэд олон нийтийн сүлжээ ялангуяа фэйсбүүк ...

img

2 цагийн өмнө

“Тусгаар тогтнол” шүлгийг Сүхбаатарын талбайд 3333 сурагч Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсож уншина

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг энэ сарын 4-нд буюу ирэх баасан...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд