мэдээ
Хүнсний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хакатоны шилдэг багууд тодорлоо

Админ
2025 оны 4 сарын 01

16

Хүнсний эрүүл ахуйн тулгамдсан асуудлуудыг бодит өгөгдөлд суурилан салбарын мэргэшсэн залуусаар шилдэг инновацын шинэлэг шийдлийг гаргах төсөл болгон хэрэгжүүлэх боломжийг олгох зорилготой хакатоны эцсийн шатны шалгаруулалт 3 дугаар сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулж аваргуудаа тодруулсан юм.
Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд болсон тус хакатоны эцсийн шатанд шалгарсан багуудад ментор, зөвлөхөөр оролцож буй компаниудын төлөөлөл зөвлөгөө өгч, илтгэл тавив.
Тухайлбал Магнофлок ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баярчимэг “Хоол, хүнс үйлдвэрлэлд чанар, аюулгүй байдал чухал уу? сэдвээр UpTech ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ариунболд “Мэдээллийн технологийн эрин үе” сэдвээр багуудад сонирхолтой илтгэлүүдийг тавьж, салбарын мэдлэг олгох Kahoot тэмцээнийг зохион байгуулж өндөрлөсөн юм.
Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнээр ажилласан Нийслэлийн Бизнес инновацын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Ганцэцэг, Зохис аппликейшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Тэмүжин, Хүнсний инженер О.Гал-Очир нар шилдэг шийдэл гаргасан 3️ багийг танилцууллаа.
Хакатоны ялагчид:
Сэдэв 1: Хүнсний нарийн ногооны хүлэмж, далайн гаралтай бүтээгдэхүүнийг дотооддоо бий болгох боломжийг бүрдүүлэх; сэдвээр инженерүүдээс бүрдсэн “Beelog Junior” баг – Нарийн ногооны хүлэмжийн инновац шингэсэн загварыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан шинэлэг шийдлийг;
Сэдэв 2: Хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах, ашиглах сэдвээр ШУТИС-ХҮҮТ-ийн “Green Gen” баг – Хаягдал тос болон шинжлэх ухаан, инженерчлэлд суурилсан судалгаатай шийдлийг;
Сэдэв 3: СӨБ болон ЕБС-ийн хүнс хангамжийн менежментийг сайжруулах, Нийслэл хотын хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлтийн шийдэл боловсруулах сэдвээр ШУТИС-ийн “Nutrilink” баг –
Сургуулиудад шим тэжээлтэй хоол хүргэх ханган нийлүүлэлтийн шийдлээр шалгарч ялагчаар тодорч тус бүр 3 сая төгрөгийн шагналын эзэд боллоо.
Шилдэг 3 багийн илтгэгч нар 2025 оны 04 дүгээр сарын 14-нд болох Хүнсний чанар, аюулгүй байдлыг сурталчлах нөлөөллийн “Эрүүл хүнс, Эрүүл хүн” аяны нээлтийн арга хэмжээнд ч уригджээ.





Маргааш “хайрын өнгө” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно
Дэлхий дахинд жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг Олон улсын уран бүтээлчдийн баярын өдөр болгон тэмдэглээд даруй 8 дахь жилдээ...
4 цагийн дараа
Газар хөдлөлтийн улмаас 2886 хүн амиа алджээ
Мьянмарт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 2886 болж, 4639 хүн гэмтэж бэртсэнээс гадна 373 хүн сураггү...
4 цагийн дараа
ЦЕГ: Гадаадад зорчихдоо бичиг баримт, мөнгө, эд зүйлсээ гээх тохиолдол нэмэгдэж байна
Хилийн чанадад зорчих явцдаа бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдол нэмэгдэж буй талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ. Тодруулбал...
3 цагийн дараа
Нийслэлийн 2025 оны зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Тэгвэл энэ оны зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ. Энэ ...
3 цагийн дараа
МАН-ын бүлэг: Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдавааг улируулан томилох саналыг дэмжлээ
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргын томилгооны асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сай...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд