мэдээ
Уужуу бодолтой байя

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 4 сарын 20

55

“Таван сар шахам хугацаанд хүндээр өвдсөн нөхрийн маань эмнэлгийн төлбөр, эм тариа, хоол цай, машин тэрэг гээд бүх юманд хоёр найз нь оройлон гүйдэг байв. Гэр бүлийг минь элэг бүтэн болгоход тэдний ач тус хэмжээлшгүй их. Төрсөн ах дүү нараас илүү чин сэтгэлээсээ зүтгэж, нөхрийг минь хөл дээр нь босгосон хоёр.
Гэтэл би гэдэг хүн өмнө найзуудынхаа талаар дэмий бодол тээж, дотроо бухимдаж явсан үе олон. Жил болгон зуны амралтаараа үр хүүхдүүдтэйгээ ирж бужигнахад нь төвөгшөөж, цааргална. Заримдаа ч нөхөртөө “Танай найзууд үд болтол унтаж, хэвтэхээс өөр шидгүй юмнууд. Хөдөөний бидний ажил үстэй толгойноос их гэдгийг мэддэггүй юм уу. Зочид буудалд байгаа юм шиг л тийм ч хоол, ийм ч хорхог гээд хээнцэрлэх нь хэрээс хэтэрч байна шүү” гэж үглэдэг байв. Нэг удаа манай хоёр гэр бүлийн хүүхдүүд тоглоомоо булаалдаад муудалцав аа. Багын маань дуу хадаад явчих нь тэр. Үнээнийхээ дэлэнг шувтарч байсан би ухасхийтэл тугал татаж зогсох нөхөр маань “Хүүхэд, нохойгоо өмөөрсөн хүн айлтай явдаггүй гэх хэзээний үг бий шүү” гэж билээ. Тэгэхэд нь дэмий нөхөртөө үглэж, дуртай дургүй буцаад суусан сан. Магадгүй хүүхдээ өмөөрсөн бухимдалдаа автаад тэр эрчээрээ найзуудад нь элдэв үг хэлчихсэн бол өнөөдрийн бидний нөхөрлөл тэр үед төгсөх байсан биз. Хоёр хүү минь аавгүй орчлонг туулж байж ч мэднэ” гэж ярих бэр эгчийнхээ үгийг эргэцүүлэв.
Үнэхээр зарим үед тэвчих нь харилцаагаа хэвээр авч үлдэхэд тусалдаг юм байна. Бага байхад жаахан уурлаж, бухимдмаар маягтай болоод ирэнгүүт ээж минь “Уужуу бодолтой бай” гэдэг сэн. Одоо бодох нь ээ, уур бухимдал ухамсаргүй үйлдэлд хүргэдэг учраас бодолд орж ирсэн болгоноо амнаасаа гаргаад байлгүй санаа бодлоо анзаарч, удирдаж сурахыг хэлж, захидаг байжээ.
М.МӨНХЦЭЦЭГ





Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 25-ныг дуустал үргэлжилнэ
Дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг дуустал 9 дүүргийн 55 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болохоор болжээ. Тодруулбал, дүүргү...
3 цагийн өмнө
Өнгөрсөн онд үнэт цаасны арилжаа 1.58 тэрбум төгрөгт хүрчээ
2024 онд үнэт цаасны арилжаа 1.58 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 2 дахин нэмэгдсэн тухай “Бонд форум-2025” арга хэмжээний үеэр Са...
5 цагийн өмнө
ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр 18 цагт хаагдана
Элсэлтийн шалгалт өгөх шалгуулагчийн бүртгэл өнөөдрийн байдлаар 90 хувьтай байна байгаа тухай Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлжэ...
6 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Киргиз улсаас баривчиллаа
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улса...
6 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтад 83102 шалгуулагч амжилттай хамрагджээ
Монгол хэл, бичгийн шалгалт энэ сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан. Энэ шалгалтад өмнөх оны төгсөгчид болон 12 дугаар а...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд