мэдээ
Өнгөрсөн онд үнэт цаасны арилжаа 1.58 тэрбум төгрөгт хүрчээ

Админ
2025 оны 4 сарын 20

49

2024 онд үнэт цаасны арилжаа 1.58 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 2 дахин нэмэгдсэн тухай “Бонд форум-2025” арга хэмжээний үеэр Санхүүгийн зохицуулах хорооноос танилцуулав. Үнэт цаасны арилжааны 57.8 хувийг компанийн бонд, 22.7 хувийг хувьцаа, 13.0 хувийг хөрөнгийн биржийн үнэт цаас, 6.5 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжаа тус тус эзэлж буй.
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2022 онд 6.9 их наяд төгрөг байсан бол 2024 оны эцэст 13.0 их наядад хүрч хоёр дахин өссөн бол нийт арилжааны дүн гурав дахин нэмэгджээ.
Манай улсын хувьд анхны компанийн бонд 2001 онд гарч байсан түүхтэй бөгөөд үүнээс хойших хугацаанд бондын зах зээлээр дамжуулан татсан санхүүжилтийн хэмжээ нэмэгдэж, ногоон бонд, санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгосон бонд, нийслэлийн бондууд гарч, бондын төрөл, тоо, ширхэг нэмэгдэж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос дотоодын томоохон компаниудыг банкны өртөг өндөр зээлийн санхүүжилтээс илүүтэй хөрөнгийн зах зээлд бонд гаргах замаар санхүүжилт татах бололцоог нэмэгдүүлэх зорилгоор богино хугацаанд бага үнийн дүнтэй бонд гаргахад барьцаа, батлан даалт шаардахгүй байх зэргээр тавигдах шалгуурыг багасгаж, арилжаа эрхлэх байгууллагад бонд бүртгүүлэх хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг байх бололцоог бүрдүүлснийг форумын үеэр дуулгасан юм. Цаашид ч бондын зах зээлийг улам өргөжүүлж, компаниудын хувьд санхүүжилтээ татдаг үндсэн зах зээл, санхүүжилтийн талбар болгон олон улсын жишгийн дагуу хөгжүүлж, нийгмийн бонд, жендэр бонд, тогтвортой хөгжлийн бонд зэрэг олон улсын чиг хандлагад нийцсэн бондын шинэ төрлийг нэмэгдүүлэх, бонд гаргахтай холбоотой санхүүжилтийн өртөг зардлыг багасгах, олон улсын байгууллага /ОУВС, АХБ, Дэлхийн банк зэрэг/-уудаас дотоодын зах зээлд төгрөгөөр бонд гаргахад бодлогоор дэмжлэг үзүүлэх зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорьж байна.





Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 25-ныг дуустал үргэлжилнэ
Дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг дуустал 9 дүүргийн 55 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болохоор болжээ. Тодруулбал, дүүргү...
5 цагийн өмнө
Өнгөрсөн онд үнэт цаасны арилжаа 1.58 тэрбум төгрөгт хүрчээ
2024 онд үнэт цаасны арилжаа 1.58 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 2 дахин нэмэгдсэн тухай “Бонд форум-2025” арга хэмжээний үеэр Са...
6 цагийн өмнө
ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр 18 цагт хаагдана
Элсэлтийн шалгалт өгөх шалгуулагчийн бүртгэл өнөөдрийн байдлаар 90 хувьтай байна байгаа тухай Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлжэ...
7 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Киргиз улсаас баривчиллаа
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улса...
7 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтад 83102 шалгуулагч амжилттай хамрагджээ
Монгол хэл, бичгийн шалгалт энэ сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан. Энэ шалгалтад өмнөх оны төгсөгчид болон 12 дугаар а...
8 цагийн өмнө
Сэтгэгдлүүд