мэдээ
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна

Админ
2025 оны 4 сарын 19

17

19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орно.
Салхи: 15,18-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 16,20-нд нутгийн зарим газраар, 19-нд нутгийн баруун хагаст, 21-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд баруун аймгуудын нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: 14, 15-нд ихэнх нутгаар дулаанхан байх боловч 16-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +8…+13 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 16-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 16-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 14,15-нд дулаахан байх боловч 16-наас бага зэрэг сэрүүсч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -1…-6 градус хүйтэн, бусад хэсгээр -2…+3 градус, өдөртөө +9…+14 градус дулаан байна.





Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж ноолуур үнэтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Т...
4 цагийн дараа
Ибаримт цахим төлбөрийн баримтын систем хэвийн ажиллаж эхэлжээ
Ebarimt цахим төлбөрийн баримтын систем өнөөдрөөс /2025.04.19/ хэвийн ажиллаж эхэлжээ. Цахим төлбөрийн баримтын систем (eBarimt) нь ...
3 цагийн дараа
Б.Жаргалмааг БНСУ дахь ХНХ-ын үйлчилгээний төвийн даргаар томилжээ
УИХ-ын гишүүн асан Б.Жаргалмаа БНСУ дахь ХНХ-ын үйлчилгээний төвийн даргаар томилогджээ. Тодруулбал, 2025 оны гуравдугаар сарын 12-н...
1 цагийн дараа
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл эхэллээ
Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилго...
17 минутын өмнө
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллалаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүн Санхүүгийн зохицуулах хороонд аж...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд