мэдээ
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Админ
2025 оны 4 сарын 21

81

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэл Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдыг хүлээн авч уулзан, Стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг улам бататгах талаар ярилцлаа.
Ерөнхийлөгч, хоёр улсын харилцааны түвшнийг ахиулж, хамтын ажиллагааны шинэ үеийн эхлэлийг түүчээлэхээр томилогдсон Башак Гэнч Юксэл-д баяр хүргэж, амжилт хүслээ.
Элчин сайд Башак Гэнч Юксэл Гадаад хэргийн яамандаа 1997 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Европын Холбооны чиглэлээр мэргэшсэн. Тэр бээр Пакистан, Европын Холбоо, Словак, Оросын Холбооны Улсад ажиллаж байжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ оны нэгдүгээр сард Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийж, Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулан Стратегийн түншлэлд хүргэсэн юм.
Манай хоёр улс 1969 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоож, 1996 онд Улаанбаатар хотод, 1997 онд Анкара хотод тус тус Элчин сайдын яамаа нээсэн түүхтэй.





Ирэх лхагва гаригт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо
Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд буюу ирэх лхагва гарагт тохиож байна. Энэ өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15...
4 цагийн өмнө
Татварын багц хуулийн шинэчлэл нь бизнес эрхлэгчдийг дэмжин, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий...
5 цагийн өмнө
Дараах байршилд халуун ус хязгаарлана
Зуны их засварын төлөвлөгөөт зогсолтын 4 дэх хуваарь гарлаа. Хугацаа: VI/10 – VI/22 /12 хоног/ Түр зогсолт засварын бүсэд хама...
6 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам өндөрлөлөө
Улаанбаатар хотын 19 байршилд Монголын хүүхдийн спортын VIII наадам тавдугаар сарын 26-наас зургаадугаар сарын 6-ны өдрүүдэд болж, ө...
7 цагийн өмнө
“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна
Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонинд бүх төрлийн үгэн зар өдөр тутам хэвлэгдэж байна. Өдрийн сониныг хэвлэмлээр ...
8 цагийн өмнө
Сэтгэгдлүүд