мэдээ
МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү?

Админ
2025 оны 4 сарын 24

52

Монгол Улс анхны Үндсэн хуулиа 1924 онд баталж, улмаар 1940, 1960, 1992 онуудад шинэчлэн баталсан. Харин шинэ, ардчилсан хэмээх тодотголтой Үндсэн хуулийг 1992 онд батлан гаргасан. Энэ нь өмнөх гурван Үндсэн хуулиасаа онцлог юм. Энэхүү Үндсэн хууль зургаан бүлэг 70 зүйл, заалттай. Батлагдан гарснаас хойш нэмэлт, өөрчлөлт оруулах талаар 1999, 2000, 2006, 2011, 2012, 2015, 2017, 2019, 2023 онуудад яригдаж, хэлэлцэгдэж байсан.
Эндээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хэрэгцээ шаардлага янз бүрийн цаг хугацаанд гардаг нь харагдана.
Цаг үе, нийгмийн шаардлагаар 1999 онд Ү ндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэд хэдэн санал гарч, 2000 онд долоон зүйлд өөрчлөлт оруулсан. Гэвч энэ нь хэрэгжиж эхлээд удалгүй “дордуулсан долоо” гэсэн хочтой болсон.
2011-2012 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэнийг УИХих-ын гишүүд, хуульчид, эрдэмтэд, улс төрийн намууд, иргэний нийгмийнхэн, мөн иргэдийн дунд ч байнга яригдаж, зарим иргэд, иргэний нийгмийнхэн Ү ндсэн хуулийн шинэ төслийг боловсруулж УИХих-д илгээж байв. УИХих-ын гишүүд ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачилж байлаа.
2013 онд УИХих-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан.
2015 онд УИХих-ын даргын 08 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХих-д өргөн барьсан. Гэхдээ тэр УИХ хэлэлцэж амжилгүй бүрэн эрх нь дууссан.
2016 онд Ерөнхий сайдын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байгаа эсэхийг судлах эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгээс Үндсэн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан.
2017 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай УИХих-ын тогтоол гарсан.
2017-2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн судалгаануудыг хийсэн. Улмаар 2019 оны зургадугаар сарын 6-нд УИХ -ын 62 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан УИХих-ын даргад өргөн мэдүүлсэн. УИХ 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтыг илээр явуулж чуулганд оролцсон 63 гишүүн 100 хувийн саналтайгаар дэмжиж баталсан.
Нэмэлт, өөрчлөлтийг тухайн үеийн УИХих-ын гишүүд “УИХих-ын гишүүдийн 2011 оноос хойш өргөн барьсан Ү ндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийн үзэл баримтлалыг нэгтгэсэн, цаг үе, нийгмийн шаардлагаар яригдаж байгаа асуудлыг тусгасан” гэж тайлбарлаж байв. Товчилбол, уг нэмэлт өөрчлөлтөөр УИХих-ын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулсан гэдэг. Мөн үүгээр Үндсэн хуулийн 20 зүйл, 42 заалтад нэмэлт өөрчлөлт орсон. Энэ нь Үндсэн хуулийн 28.5 хувийг хамарсан юм. Гэхдээ тэр нэмэлт өөрчлөлтөөс Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь баялгийн хуваарилалт, 30 дугаар зүйлийн 1 дэх Ерөнхийлөгчтэй холбоотой заалтуудыг онцолж болно.
Мөн 2023 оны тавдугаар сарын 31-нд чуулганы хуралдаанд оролцсон 68 гишүүний 66 нь дэмжиж, 97 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг баталсан. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ -ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХих-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно хэмээн өөрчлөн найруулсан. УИХ энэхүү өөрчлөлтийг 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үргэлжлэл гэж тайлбарласан.
Ингэж Үндсэн хуульд 2000, 2019, 2023 онд тус тус нэмэлт, өөрчлөлт оржээ.
Анзаарвал дандаа МАН үнэмлэхүй эрх мэдэлтэйгээр төрийн эрхийг барьж байх үедээ Ү ндсэн хуулийг өөрчилдөг. МАН 2000 онд 72 суудал, 2016 онд 62 суудал, 2020 онд 62 суудал тус тус авсан. Ийм хүчтэй үедээ Үндсэн хуульд гурван удаа өөрчлөлт оруулсан. Харин 2024 оны УИХих-ын сонгуульд 68 суудалд авсан. Ингэснээр төр, засгийн эрхийг дахин авсан. УИХих-д суудалтай хоёр намыг Засгийн газартаа урьж хамтарсан л болохоос эрх баригч нам юм. Үндсэн хуульд өмнө нь гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсантайгаа яг адилхан эрх зүйн чадамжтай гэсэн үг.
Тийм учраас тус намынхан Үндсэн хуульд дахиад гар хүрэхээр шийдсэн тухай газар сайгүй ярьж байна. Асуудал зөвхөн ярианы түвшинд биш, тэд 2-3 хувилбартай төслүүдийг бэлэн болгожээ. Нэг үгээр хэлбэл, Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг АН руу л чиглүүлээд байгаа болохоос биш, МАН-ынхан өөрсдөө санаачлаад яваа ажээ.
Ө.Билэг





“The MongolZ” маргааш шигшээ шатанд “Team Liquid” багтай тоглоно
Жилд таван удаа болдог “ESL Grand Slam” цувралын оны хоёр дахь тэмцээн $1,000,000 /3.5 тэрбум төгрөг/ шагналын сантай ...
8 цагийн дараа
ИРГЭД: Нохойноос айдаг ч хүүхэд рүү дайрвал заавал очиж тусална
Хүүхэд нохойд хазуулж буй бичлэг цахим орчинд нийтлэгдээд байгаа билээ. Нохой хүүхдийг гурван минут орчим зууж, хазсаны дараа паркий...
7 цагийн дараа
Д.Амарбаясгалан: Үндэсний үйлдвэрлэлээ л дэмжиж байвал бүтээгдэхүүн үнэтэй байсан ч яахав гэсэн үзлээр хандаж хэрхэвч болохгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар гурилын гаалийн татварыг буцааж нэмэх асуудал яригдаж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “С...
7 цагийн дараа
Кажа Каллас: АНУ өөрийн боломжийг ашиглахгүй байна
Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Каяа Каллас АНУ-ыг Украинд гал зогсоохын ...
7 цагийн дараа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад айлчлал хийнэ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто-гийн урилгаар 2025 оны 4 дүгээр сарын 24-...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд