Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 24

Валютын ханш

value

гадаад

Кажа Каллас: АНУ өөрийн боломжийг ашиглахгүй байна

trend

Админ

img

2025 оны 4 сарын 24

img

12

news-img

Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Каяа Каллас АНУ-ыг Украинд гал зогсоохын төлөөх тэмцэлд байгаа арга, боломжоо ашиглахгүй байна гэж буруутгав. Европын Холбооны дипломатын тэргүүн энэ сарын 22-ны мягмар гаригт AFP агентлагт ярилцлага өгөхдөө “АНУ-д Орост дарамт үзүүлэх боломж бүрэн бий. Харин тэд эдгээр боломжоо ашиглаагүй. Иймээс Орос өөрийн “тоглоом”-ыг үргэлжлүүлэн тоглож, цаг хугацаа хожиж байгаа бөгөөд үнэндээ тэд энх тайвныг хүсэхгүй байна. Трамп энэ сарын 18-нд Орос, Украин хоёрыг хурдан эвлэрэхгүй бол зуучлалын хүчин чармайлтаа зогсооно гэж анхааруулсан.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины зарласан Улаан өндөгний баярын 30 цагийн гал зогсоох хэлэлцээр нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг аргалах гэсэн башир арга байсан” гэж хэлжээ. Мөн Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч “АНУ-ын засаг захиргааны гаргаж байгаа үйлдлийг ойлгохгүй байгаагаа илэрхийлж “Хэрэв тэд өөрт байгаа багаж, хэрэгслээ ашиглахгүйгээр цааш явах гэж байгаа бол миний гол асуулт бол яагаад. Тэд яагаад энэ дайныг бодитоор дуусгахын тулд өөрт байгаа бодит боломжоо ашиглахгүй байгаа юм бэ?” гээд “Трамп Москватай энэ удаа хэлэлцээ хийхдээ урьдын адил тохиролцох оролдлого хийсээр байх болно гэж би эмээж байна” гэж мэдэгдэв.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 26-нд Ромд болох Ромын Пап лам Францискийг оршуулах ёслол дээр Трамптай уулзана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж “Тийм ээ, би үүнийг хүсч байна, би бэлэн байна. Бид АНУ-ын түншүүдтэй уулзахад хэзээд бэлэн байна. Украин гал зогсоосны дараа Оростой ямар ч хэлбэрээр хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж мэдэгдэв. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Орос, Украин хоёр энэ долоо хоногт тохиролцоонд хүрнэ гэдэгт найдаж байна” гэж мэдэгдсэн бөгөөд Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт “АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Виткофф энэ долоо хоногт ОХУ-д айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Орос-Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг тохиролцох талаар дахин хэлэлцээ хийнэ” гэж мэдээлэв.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17481 төгрөг байна

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар х...

img

8 цагийн дараа

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 758 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сары...

img

8 цагийн дараа

Валютын ханш цаашид тогтворжих хүлээлттэй байна

Монголбанкнаас мэдээлснээр, гадаад валютын албан нөөц 2024 оны эцэст түүхэн дээд хэмжээнд хүрч нэмэгдсэн. Он гарснаас хойш хөгжингүй...

img

7 цагийн дараа

“The MongolZ” маргааш шигшээ шатанд “Team Liquid” багтай тоглоно

Жилд таван удаа болдог “ESL Grand Slam” цувралын оны хоёр дахь тэмцээн $1,000,000 /3.5 тэрбум төгрөг/ шагналын сантай &#...

img

7 цагийн дараа

ИРГЭД: Нохойноос айдаг ч хүүхэд рүү дайрвал заавал очиж тусална

Хүүхэд нохойд хазуулж буй бичлэг цахим орчинд нийтлэгдээд байгаа билээ. Нохой хүүхдийг гурван минут орчим зууж, хазсаны дараа паркий...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд