Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

ИРГЭД: Нохойноос айдаг ч хүүхэд рүү дайрвал заавал очиж тусална

trend

Админ

img

2025 оны 4 сарын 24

img

23

news-img

Хүүхэд нохойд хазуулж буй бичлэг цахим орчинд нийтлэгдээд байгаа билээ. Нохой хүүхдийг гурван минут орчим зууж, хазсаны дараа паркийн ажилтан барьж салгасан байгаа юм. Энэ үед хүүхдийн хажуугаар насанд хүрсэн 2-3 хүн өнгөрсөн боловч туслаагүй нь камерын бичлэгт хадгалагдаж үлдсэн учраас цахим орчинд иргэд бухимдалтай байгаа билээ.

Бичлэгт гарч буй нохойд хазуулсан хүүхдийн ээж өөрийн цахим хуудастаа “Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр паркийн баруун талын хашаанд байх хүүхдийн тоглоомын газарт 10 настай охиныг маань үеэл эгч нартайгаа явж байхад нь хүзүүвчтэй овчарка (бараг өөрөөс нь том) хазаж гэмтээсэн. Тус байгууллагынхан хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байж гурван минут орчим хүүхдийг нохой хазаж байхад хэн ч ирээгүй. Камер шүүхэд нэг өвгөн ирж нохойг хүзүүвчнээс нь татаад авч байх юм. Паркийн дарга нь хамгаалагч нартаа хүүхдийн ар гэрээс хэрүүл хийж ирээгүй бол нохойг тавиад явуул гэсэн байдаг. Хүүхдээ нохойд хазуулаад хэрүүл хийгээд гүйж байх уу. Зүгээр л аргалах үүрэг хүлээсэн ажилчид…” хэмээн бухимдлаа илэрхийлсэн байсан юм.

Бид иргэдээс “Хэрэв таныг гадуур явж байхад хүүхэд нохой руу дайрвал очиж туслах уу” гэхэд бүгд л “тусална” гэсэн хариултыг хэлж байсан юм.

Иргэн Ш.Өлзийбат: -Очно шүү дээ. Туслалгүй яах вэ. Миний хүүхдээс ялгаа юу байх вэ. Би чинь өөрөө нохойд зуулгаж байсан болохоор сүүлд нь их хэцүү байдаг юм. Одоо хараад байхад гадуур эзэнгүй золбин ноход их харагдах боллоо. Энэ чинь бас л нэг асуудал. Үүнийг цэгцлэх хэрэгтэй байх. Энэ үйл явц бол хүний мөн чанар алдагдсаны нэг жишээ гэж харж байна.

Иргэн Д.Цэрэндэжид: –Би өөрөө бага насны хүүхэдтэй болохоор хүүхдүүдээ ганцааранг нь явуулдаггүй. Цахимаар яваад байсан бичлэг бол нүд халтирам юм билээ. Би нохойноос айдаг ч үнээх ийм зүйл тохиолдвол очно.

Болохгүй бол хүн дуудна. Бичлэг дээр хажуугаар нь өнгөрсөн хүмүүс нохойноос айдаг байж болох ч ядаж очоод, мод чулуу олоод шидсэн бол тэр нохой яваад өгөх байсныг үгүйсгэхгүй. Дээрээс нь нохой тэжээдэг хүмүүс нохойгоо зөв авч явмаар байна. Хүний хүүхдийг гэмтээчихвэл эзэд нь хариуцлага хүлээдэг ч юм уу, бүү мэд.

Иргэн Г.Батдэлгэр: –Эзэнгүй ноход, тэр дундаа хүүхдийн тоглодог нийтийн эзэмшлийн талбайд нохойд хазуулна гэдэг бол үнэхээр аймшигтай.

Тэр бичлэгийг олж үзээгүй ч сонсоход л зүрх шимширч байна. Би лав тийм зүйлтэй таарвал шууд л очно. Хэзээ ч хажуугаар нь зүгээр өнгөрч чадахгүй. Салгах оролдлого хийх л байх.

Иргэн Э.Будханд: –Хэрэв хүүхэд рүү нохой дайрч, урж байгаатай таарвал шууд л очно. Нохойноос айдаг ч зүгээр өнгөрөхгүй гэж бодож байна. Энэ чинь хүн төрөлхтөнд байх ёстой чанар гэж боддог. Хүүхэд өөрөө биеэ хамгаалах чадваргүй болохоор адаглаад тусламж дуудаж өгнө.

Иргэн Ц.Мөнхзул: -Өөрөө хүүхэдтэй болохоор туслахаас өөр сонголт гарахгүй байх. Эмэгтэй хүн чинь ээж болчихоор хүний хүүхдийг ялгалгүй өөрийнхөө хүүхэд шиг боддог, хайрладаг юм билээ. Нохойноос бага зэрэг айдаг ч ямартаа ч очно. Тухайн үед туслаагүй өнгөрсөн хүмүүст ямар бодол төрснийг мэдэхгүй ч сэтгэл гаргаад туслаад өнгөрсөн бол буруудах юм үгүй л байсан болов уу.

 

Г.БАЛГАРМАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17481 төгрөг байна

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар х...

img

8 цагийн дараа

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 758 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сары...

img

7 цагийн дараа

Валютын ханш цаашид тогтворжих хүлээлттэй байна

Монголбанкнаас мэдээлснээр, гадаад валютын албан нөөц 2024 оны эцэст түүхэн дээд хэмжээнд хүрч нэмэгдсэн. Он гарснаас хойш хөгжингүй...

img

7 цагийн дараа

“The MongolZ” маргааш шигшээ шатанд “Team Liquid” багтай тоглоно

Жилд таван удаа болдог “ESL Grand Slam” цувралын оны хоёр дахь тэмцээн $1,000,000 /3.5 тэрбум төгрөг/ шагналын сантай &#...

img

7 цагийн дараа

ИРГЭД: Нохойноос айдаг ч хүүхэд рүү дайрвал заавал очиж тусална

Хүүхэд нохойд хазуулж буй бичлэг цахим орчинд нийтлэгдээд байгаа билээ. Нохой хүүхдийг гурван минут орчим зууж, хазсаны дараа паркий...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд