мэдээ
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Админ
2025 оны 4 сарын 24

22

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдөр /2025.04.24/-ийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Гурил, улаанбуудай, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах гол нэрийн бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор УИХ-ын 2024 оны 4 дүгээр сарын 19-нд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэн баталсан.
Иймд мал амьтны тэжээл тэжээлийн нэмэлт болон улаан буудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр баталсан дээрх хууль зорилгодоо хүрсэн гэж үзсэн байна. УИХ-ын гишүүд гурил үйлдвэрлэгчдэд төрөөс хөнгөлөлттэй зээл олгож байхад үнэ өссөөр байгаа болон орон нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх цогц бодлого боловсруулах шаардлагатай байгааг онцоллоо.





Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ
ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Үндэсний бөхийн холбоо, Кызыл хотын захиргаа ирэх сарын 17-ны өдөр “Алтан зодог” холбоо...
7 цагийн дараа
Б.Мөнгөнтуул Энэтхэгийн гран прид X байр эзэллээ
Олон улсын шатрын холбооноос зохион байгуулж буй “FIDE Women’s Grand Prix” цувралын 2024-2025 оны улирлын тав дахь...
7 цагийн дараа
Зам тээврийн ослын улмаас хүүхдэд учирсан 75.2 сая төгрөгийн хохирол нөхөн төлөгджээ
Тээврийн прокурорын газраас Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2025 оны 1 дүгээ...
6 цагийн дараа
“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна
Өнгөрсөн оны зургаадугаар сард орсон аадар борооноор хөрсний нуралт үүсэн, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангий...
6 цагийн дараа
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдөр /2025.04.24/-ийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд