Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах салбарын эмч нар захидал ирүүлжээ

trend

Админ

img

2025 оны 4 сарын 24

img

57

news-img

Гэвч бодит эмнэлгийн практикт элгийг авах үед цөсний хүүдийг бүрэн салгах нь анатомийн хувьд боломжгүй байдаг. Дийлэнх орнуудад элгийг авах үед давхар цөсний хүүдийг авахад тусдаа зөвшөөрөл шаардагддаггүй бөгөөд Профессор П.Батчулуун тухайн үед хүчин төгөлдөр байсан Монгол Улсын заавар, журмыг дагаж мөрдсөн. Иймээс энэ нь тайлбар өгөх үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.


Өргөдлийн Захидал
Монгол Улсын Шүүхийн Хүндэт Шүүгчдэд,

Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах салбарын анагаахын мэргэжилтнүүд бид нэгдэн та бүхэнд хандаж байна. Бид Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог хөгжүүлэхэд хамтран ажиллаж ирсэн хүмүүс билээ.

Бид энэхүү өргөдлийг гүн хүндэтгэлтэйгээр өргөн барьж, Профессор П.Батчулуунд холбогдуулж буй эрүүгийн хэрэгт гүнээ санаа зовниж буйгаа энэхүү захиагаар илэрхийлж байна.

Профессор П.Батчулуун олон жилийн турш хүний амь насыг аврах эмнэлгийн амьдралд эргэлтгүй зүтгэж, Монгол Улсад ёс зүйтэй, олон нийтэд төвлөрсөн эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог бий болгохоор уйгагүй ажилласан нэгэн.Тэрээр Vitallink аян, олон удаагийн сургалтын хөтөлбөрүүдийн явцад дотоод болон олон улсын анагаахын салбар, хүрээлэлд өргөн хүндэтгэл хүлээсэн нэгэн юм. Түүний хийж бүтээсэн нөр их ажил хөдөлмөр, үйлс, хувь нэмрийг нь үнэлж, Азийн Эрхтэн Шилжүүлэн Суулгах Нийгэмлэг (AST) түүнд Vitallink Award шагналыг олгож байв.

2014 оноос хойш бид Профессор П.Батчулуунтай хамтран Монгол Улсад тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог ёс зүйг чанд баримтлан бий болгоход идэвхтэй хамтран ажиллаж, зүтгэсээр ирсэн. Тэрээр БНСУ-д зохиогдсон сургалтын семинаруудад оролцож, жил бүрийн Солонгос-Монголын хуралдаанаар дамжуулан Монголын анхны тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах хөтөлбөрийг санаачилж байв.Түүний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, хүчин чармайлтын үр дүнд монгол хүн эрхтэн шилжүүлэн суулгуулахаар гадаад улс руу олноор зорчдог явдал багасаж, эх орондоо аюулгүйгээр эрхтэн шилжүүлэн суулгах боломжийг бий болгоход үнэлшгүй хувь нэмэр оруулсан нэгэн билээ.

Мөн Профессор П.Батчулуун нь Бүс Нутгийн Тархины Үхэлтэй Донорын Эрхтэн Шилжүүлэн Суулгах Сургалтын (RDCTOT) хөтөлбөрийг үүсгэн байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь зөвхөн Монголд төдийгүй Азийн бүс нутгийн хэмжээнд ёс зүйн хэм хэмжээг баримтлан эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг дэмжиж, олон хүний амь насыг аврахад чухал нөлөө үзүүлсэн юм.

Бид Профессор П.Батчулууныг хувийн ашиг хонжоо олох зорилгоор хууль бусаар эд, эрхтэн авах хүн биш гэдгийг бүрэн итгэлтэйгээр батлан хэлж чадах байна. Тэр бол олон жилийн турш үнэнчээр ажилласан, олон улсын түвшинд ёс зүйн манлайллаар үнэлэгддэг нэр хүндтэй анагаахын мэргэжилтэн юм.

Профессор П.Батчулуунтай холбоотой хэрэг нь тархины үхэлтэй донороос эд авах зөвшөөрлийн үйл явцтай холбоотойгоор үүссэн гэж бид ойлгож байгаа бөгөөд түүндхоёр жил зургаан сарын хорих ял оноосон тухай мэдээг сонсоод бид гүнээ цочирдсон. Бидний ойлгож буйгаар уг хэргийг шүүхээс үйл ажиллагааны явцын хяналтанд алдаа гарсан хэрэг бус харин буруу ташаа тайлбар өгч илүү эрхтэн авсан гэж үзэж байгаа бололтой.

Гэвч бодит эмнэлгийн практикт элгийг авах үед цөсний хүүдийг бүрэн салгах нь анатомийн хувьд боломжгүй байдаг. Дийлэнх орнуудад элгийг авах үед давхар цөсний хүүдийг авахад тусдаа зөвшөөрөл шаардагддаггүй бөгөөд Профессор П.Батчулуун тухайн үед хүчин төгөлдөр байсан Монгол Улсын заавар, журмыг дагаж мөрдсөн. Иймээс энэ нь тайлбар өгөх үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн шөрмөс авах ажиллагаа тухайн үед хүчинтөгөлдөр байсан зөвшөөрлийн хуудас, журамд нийцсэн гэж ойлгож байна. Гагцхүү мэс заслын зүслэг, сорви, ажилбарын дараах гадаад харагдах байдал зэрэгт хангалттай тайлбар хийгдээгүй байж болох бөгөөд Монгол Улсад тархины үхэлтэй донороос эд, эрхтэн авах тухай олон нийтийн ойлголт бүрэн төлөвшөөгүй, хөгжлийн шатандаа явж буй нийгмийн хандлага, тухайн үеийн нөхцөл байдал энэ хэрэг явдалд нөлөөлсөн байх талтай. Ийм нөхцөлд товчхон амаар өгсөн тайлбар нь донорын ар гэрт бүх үр дагаврыг бүрэн ойлгоход хангалтгүй байсан байж мэднэ.

Цаашлаад, Профессор П.Батчулууны өгсөн тайлбартайбүрэн танилцалгүй эмч, эмнэлгийн ажилтнууд зөвшөөрлийн маягтанд гарын үсэг зурж, ажлаа үргэлжлүүлсэн процессын алдаа харагдаж байна. Тодорхойлон хэлбэл, эд, эрхтэн авах үйл ажиллагааг гүйцэтгэсэн эмнэлгийн ажилтнууд ч мөн өөрсдөө зөвшөөрлийн маягттай бүрэн танилцаж, гарын үсгээ зураад ажлаа гүйцэтгэх учиртай. Дээрх бүх зүйлээс харахад энд тодорхой удирдамж дутагдсаны улмаас гарсан процессын алдаа байхаас санаатайгаар хууран мэхэлсэн үйлдэл огт байхгүй нь тодорхой байна.

Дээрхээс үл хамааран Профессор П.Батчулуун Монгол Улсад тархины үхэлтэй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоо нурж болзошгүй гэсэн санаа зовнилоос үүдэн бүх хариуцлагыг өөртөө хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Энэ хандлага нь түүний эмнэлгийн мэргэжилтний хувиар амьдралынхаа туршид баримталж ирсэн үнэт зүйл, ёс зүйн хэм хэмжээг сахин хамгаалж, шударга байдал, тууштай байдлыг батлан харуулж буйн тод жишээ юм.

Бидний хувьд энэ хэрэг нь санаатай бус харин тогтолцоо, үйл ажиллагааны бүрэн бус дутуу байдалтай холбоотой гэж үзэж байна. Профессор П.Батчулуун бол ийм дутагдлыг арилган сайжруулах, илүү ёс зүйтэй, ил тод эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог хөгжүүлэх чадвартай, үүрэг хариуцлагаа ухамсарласан мэргэжилтэн юм.

Хүндэт Шүүгч ээ,

Энэ хэрэгт процессын алдаа гарсан ч гэлээ, хувийн ашиг сонирхлоос үүдсэн санаатай буруутай үйлдэл хэзээ ч байгаагүй. Профессор П.Батчулуун нь ямар нэгэн санхүүгийн ашиг олоогүй бөгөөд зөвхөн өвчтөнүүдийн амийг аврах үйлст чин сэтгэлээрээ хандсаар ирсэн.

Дэлхийн жишгээр эд, эрхтэн шилжүүлэн суулгах явцад ямар ч санхүүгийн ашиг сонирхлын зөрчил илрээгүй, тус зорилгоор уг ажиллагаа хийгдээгүй тохиолдолд эрүүгийн ял оноох нь туйлын ховор үзэгдэл юм. Олон улсын хэмжээнд, хийсэн үйлдэл нь зөвхөн сайн санааны үндсэн дээр, хүний амийг аврах зорилгоор хийгдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг бус иргэний шүүхийн арга хэмжээ, тогтолцооны шинэчлэлээр шийдвэрлэгддэг жишигтэй.

Хэрэв энэхүү хэрэгт хэт хатуу ял оноовол энэ нь зөвхөн нэг хүн, түүний ар гэрт нөлөөлөөд зогсохгүй бүхэл бүтэн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлж, Монгол Улсад тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд олон нийт итгэх итгэлийг үгүй хийх эрсдэлтэйбөгөөд Монгол улс төдийгүй Ази, Дэлхийн олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах үйлс, шинжлэх ухааны хөгжлийг хойш татсан асуудал болох юм. Ийнхүү ард нийтийн итгэл эвдэрвэл дахин сэргээхэд олон жил шаардагдаж, амь насыг авруулах цорын ганц боломжоо хүлээж буй олон өвчтөнд нөхөж болшгүй хохирол учирч болзошгүй.

Тус хэрэг нь аль хэдийн олон улсын анхаарлыг татсан бөгөөд ирээдүйн эрхтэн шилжүүлэн суулгах үйл явцад сөрөг жишиг тогтоох аюултай боллоо. Иймээс бид уг хэргийг хэн нэгэнд маш хүнд шийтгэл оногдуулсан хэрэг бус харин системийг сайжруулах, олон нийтийн итгэлийг сэргээх боломж болгон авч үзнэ гэж чин сэтгэлээсээ итгэн найдаж байна. Мөн Монгол Улс болон Монголын жишгээр тогтолцоогоо хөгжүүлж буй олон Азийн орон эд, эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог ёс зүйг баримтланамжилттай үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэж итгэж байна.

Хүндэт Шүүгч ээ,

Бид Монгол Улсын хууль, шүүхийн тогтолцоо, мөнхүний амь нас, эд эрхтэн, хүний эрхэм чанарыг хүндэтгэх ёсыг гүнээ хүндэтгэн ухамсарлаж байна. Монгол Улс олон улсын жишигт нийцсэн эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог амжилттай хэрэгжүүлж байгаад ч бид гүнээ талархаж байна.

Профессор П.Батчулуун нь эмч хүний хувьд хүний амь насыг аврах хариуцлагатай үүргээ биелүүлсэн бөгөөд энэхүү харамсалтай нөхцөл байдал, хэрэг нь хэзээ ч хувийн ашиг сонирхлоос үүдэлтэй, санаатайгаар хууран мэхэлсэнхэрэг байгаагүй гэдгийг хүндэтгэн үзнэ үү хэмээн та бүхнээс хүндэтгэлтэйгээр хүсч байна.

Профессор П.Батчулууны олон жилийн туршид тууштай зүтгэж ирсэн байдал, оруулсан хувь нэмэр, итгэл зүтгэлийг ойлгон үнэлнэ гэдэгт итгэж найдаж байна. Мөн эрхтэн шилжүүлэн суулгах салбарт ажилладаг дэлхий нийтийн эмч, мэргэжилтнүүд энэхүү хэрэгт санаа зовнин, анхаарал хандуулж гарах үр дүнг анхааран, итгэн хүлээжбайна. Бид бүгдийн итгэл найдварыг харгалзан үзэж, анхааралдаа авна уу гэж хичээнгүйлэн хүсье.

Монголын олон мянган өвчтөн, эмч нар шинэ амьдралын боломжийг хүлээж буй энэ үед, энэхүү асуудалд та бүгдээс энэрэнгүй, ухаалаг шийдвэр гаргана гэдэгт чин сэтгэлээсээ найдан энэхүү хүсэлтээ илгээлээ.

Kim, Yeong Hoon

(гарын үсгээр баталгаажсан)

Ahn, Curie

(гарын үсгээр баталгаажсан)

Виталинк ТББ-ын Удирдах Зөвлөлийн Дарга;
Инжэ Их Сургуулийн Бөөр судлалын профессор;

Бусан Пэйк эмнэлэг

Виталинк Интернэшнл ТББ-ын Удирдах Зөвлөлийн гишүүн;
Азийн Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга;
Рафаэль Нанүм Сангийн Ерөнхийлөгч, Рафаэль Интернэшнл;
Сөүл Үндэсний Их Сургуулийн хүндэт профессор;

Үндэсний Анагаахын Төвийн Бөөр Судлалын Тасаг

(Хүснэгтэд холбогдох салбарын 31 эмч, мэргэжилтний овог нэр, харьяа байгууллага, имайл хаяг болон гарын үсэг)

​​​​​​​

Цаглашгүй гадаад хэл орчуулгын төв

Хаяг: City tower, 25 давхар, 2501 тоот

Утас: +976-70008584

Имайл хаяг: tsaglashgui8584@gmail.com

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах салбарын эмч нар захидал ирүүлжээ

Гэвч бодит эмнэлгийн практикт элгийг авах үед цөсний хүүдийг бүрэн салгах нь анатомийн хувьд боломжгүй байдаг. Дийлэнх орнуудад элги...

img

2 цагийн дараа

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Үндэсний бөхийн холбоо, Кызыл хотын захиргаа ирэх сарын 17-ны өдөр “Алтан зодог” холбоо...

img

2 цагийн өмнө

Б.Мөнгөнтуул Энэтхэгийн гран прид X байр эзэллээ

Олон улсын шатрын холбооноос зохион байгуулж буй “FIDE Women’s Grand Prix” цувралын 2024-2025 оны улирлын тав дахь...

img

3 цагийн өмнө

Зам тээврийн ослын улмаас хүүхдэд учирсан 75.2 сая төгрөгийн хохирол нөхөн төлөгджээ

Тээврийн прокурорын газраас Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2025 оны 1 дүгээ...

img

3 цагийн өмнө

“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Өнгөрсөн оны зургаадугаар сард орсон аадар борооноор хөрсний нуралт үүсэн, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангий...

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

Зочин

Батчулуун эмчийг сулал

Онцлох нийтлэлүүд