мэдээ
Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй үлдсэн 200 мянган хүүхэд байна

Админ
2025 оны 4 сарын 25

15

Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний батлагдсан 758 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдний дийлэнх нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
ЭМЯ-ны НЭМБГ-ын дарга Л.Баттөр хэлэхдээ, “Иргэд төдийгүй зарим мэргэжлийн хүмүүс улаан бурхныг хөнгөн өвчин гэж үздэг нь ташаа ойлголт. Гэтэл ДЭМБ-ын мэдээлснээр 2015–2016 онд дэлхий даяар 45 сая гаруй хүн улаанбурхнаар өвдөж, 136 мянган хүн эндсэн. Эндсэн тохиолдлын 90 орчим хувь нь бага насны хүүхдүүд байсан.
Улаанбурхны эсрэг вакцины зардал нэг хүүхдэд 24 мянган төгрөг бол өвчилсөн тохиолдолд эмчилгээний зардал 200 мянган төгрөгөөс давдаг байна.
Товлолын дагуу уг вакциныг хүүхдэд 9 сартайд анхны тун, 24 сартайд хоёр дахь тунгаар хийдэг. Гэвч товлол хоцорсон, тасарсан тохиолдлуудын улмаас улсын хэмжээнд 200 мянга орчим хүүхэд вакцинд хамрагдаагүй нь эрсдэл дагуулж байна. Тиймээс вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг тандалтын аргаар илрүүлж, нөхөн дархлаажуулалтад хамруулна гэв.





ХӨСҮТ: Уурхайн ажилчдын хоол хүнснээс нян илэрсэн
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Мөн үеэр Өмнөговь аймгийн уурхайн ажилчид удаа дараа хордлогод орсо...
8 цагийн дараа
“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Гимнастикийн холбооноос “Хангарди” цэцэрлэгий...
7 цагийн дараа
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна. Хур тунадас: 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутг...
7 цагийн дараа
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг 2025 оны...
6 цагийн дараа
“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ
Парламентын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, хууль тогтоох үйл явцад оролцох иргэд, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэх з...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд