мэдээ
“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа

Админ
2025 оны 4 сарын 25

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Гимнастикийн холбооноос “Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнийг 1973 оноос хойш 52 дахь жилдээ зохион байгууллаа. Тэмцээнд есөн дүүргийн 80 цэцэрлэгийн 2400 хүүхдээс шалгарсан есөн дүүргийн 19 цэцэрлэгийн 570 тамирчин ур чадвар, авьяасаа сорин өрсөлдлөө. Энэхүү тэмцээнээр цэцэрлэгийн хүүхдэд бие бялдрын болон гоо зүйн хүмүүжил олгодог чухал ач холбогдолтой. Жилээс жилд тэмцээнд оролцож буй цэцэрлэгийн тоо, хүүхдийн дасгалын зохиомж, ур чадварын түвшин болон багш нарын ур чадвар, туршлага, анхан шатны тэмцээнд оролцогчдын тоо өсөн нэмэгдэж байна. Мөн нийслэлийн Биеийн тамир, спортын газраас цэцэрлэгийн хүүхдийн заавал хийх хөтөлбөрт дасгалыг хоёр жил тутам шинэчлэн боловсруулж, цэцэрлэгийн багш, арга зүйчдэд сургалт явуулан, заах арга зүйн ур чадварыг нь дээшлүүлдэг.

Уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээний нээлт, хаалтын ажиллагаанд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын Эрүүл мэндийн салбар хариуцсан мэргэжилтэн Э.Навчаа, нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга С.Саранцэцэг, Монголын Гимнастикийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, аэробик гимнастикийн олон улсын хэмжээний мастер, олон улсын хэмжээний шүүгч, спортын арбитрч Г.Ерөөлбат нар оролцлоо.

Уламжлалт ёсоороо тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлсэн цэцэрлэгийг цом, алтан медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, 2, 3, 4 дүгээр байр эзэлсэн цэцэрлэгийг мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, оролцсон бүх цэцэрлэгийн хүүхэд багачуудыг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагналаа.
1-р байр – Т.Баянжаргал эрхлэгчтэй, Ж.Энхзул багштай Сонгинохайрхан дүүргийн 287 дугаар цэцэрлэг,
2-р байр – Г.Энхтуяа эрхлэгчтэй, Д.Шүр-Эрдэнэ багштай Хан-Уул дүүргийн 223 дугаар цэцэрлэг,
3-р байр – О.Ариунбаяр эрхлэгчтэй, Н.Номин-Эрдэнэ багштай Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг,
4-р байр – Э.Батнавч эрхлэгчтэй, Б.Батчимэг багштай Хан-Уул дүүргийн 250 дугаар цэцэрлэгийн 1 дүгээр баг тус тус шалгарлаа.

9 номинацийн шагналын эздээр:
1. “Ур чадвар” номинацийн эзнээр: Э.Батнавч эрхлэгчтэй, Э.Мөнгөнцэцэг багштай Хан-Уул дүүргийн 250 дугаар цэцэрлэгийн 2 дугаар баг,
2. “Өхөөрдөм” номинацийн эзнээр: С.Батцэцэг эрхлэгчтэй, А.Энхтөр багштай Хан-Уул дүүргийн 230 дугаар цэцэрлэг,
3. “Хувцаслалт” номинацийн эзнээр: С.Оюунчимэг эрхлэгчтэй, Э.Мэргэнбаатар багштай Чингэлтэй дүүргийн 74 дүгээр цэцэрлэг,
4. “Жигдрэлт” номинацийн эзнээр: Т.Мөнхтуул эрхлэгчтэй, Ц.Түмэнжаргал багштай Сүхбаатар дүүргийн 109 дүгээр цэцэрлэг,
5. “Үзэгчдийн таашаал” номинацийн эзнээр: Н.Отгонжаргал эрхлэгчтэй, М.Нармандах багштай Чингэлтэй дүүргийн 126 дугаар цэцэрлэг,
6. “Хамтач баг” номинацийн эзнээр: Г.Жимсээ эрхлэгчтэй, Н.Солонго багштай Чингэлтэй дүүргийн 154 дүгээр цэцэрлэг,
7. “Онцлог баг” нийслэлийн шатанд анх удаа оролцож байгаа багаар: О.Алтанцэцэг эрхлэгчтэй, Т.Сарангуа, Н.Хаш-Эрдэнэ багштай Сүхбаатар дүүргийн 216 дугаар цэцэрлэг,
8. “Онцлог баг” шинийг санаачилсан багаар: Л.Энхчимэг эрхлэгчтэй, Б.Түвшинжаргал багштай Багануур дүүргийн 139 дүгээр цэцэрлэг,
9. “Онцлог баг” өвөрмөц дүр төрхтэй багаар: Б.Номиндалай эрхлэгчтэй, Р.Очгэрэл багштай Баянгол дүүргийн 13 дугаар цэцэрлэг тус тус шалгарлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС













М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт л эв нэгдэлтэй, бат бөх байдаг
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Анаратай үндэстнээ хайрлах нь яагаад чухал талаар ярилцлаа. ...
8 цагийн дараа
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ
Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 “Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” чиглэлийг шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруул...
11 цагийн өмнө
Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр нийслэлийн төсөвт 1.9 тэрбум төгрөгийг нөхөн төлүүллээ
Нийслэлийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр 2025 оны 12 дугаар сарын байдлаар Байгаль орчин, уур а...
12 цагийн өмнө
Шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахад анхаарал хандуулахыг Оросын талаас хүслээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросы...
13 цагийн өмнө
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон “The MongolZ” багийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр х...
14 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



