мэдээ
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна

Админ
2025 оны 4 сарын 27

1

Хур тунадас: 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 25-нд ихэнх нутгаар, 29-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +18…+23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус дулаан, өдөртөө +13…+18 градус дулаан байна. 26, 29-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Бүх хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25, 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3…-8 градус хүйтэн, бусад хэсгээр -2…+3 градус дулаан, өдөртөө +13…+18 градус дулаан байна. 26, 29-нд сэрүүхэн байна.





Монголын дугуйчид Азийн аваргад оролцож байна
БНХАУ-ын Гүйжоу хотод уулын дугуйн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Уг тэмцээний насанд хүрэгчдийн элит ангил...
5 цагийн дараа
ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй ХЭҮК-ын төлөөлөл уулзжээ
Нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан ТҮЦ болон зөөврийн байгууламжийг нийслэлийн засаг даргын 2025 оны А/273 дугаар захирамжийн даг...
4 цагийн дараа
Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоожээ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно. Үүнтэй холбогдуулж нөхөн сонгууль явуулах хэсгүү...
3 цагийн дараа
Өнөөдөр нөөцийн мах худалдаалж буй 23 байршил
Нийслэлийн есөн дүүргийн 23 байршилд өнөөдөр/2025.04.26/ нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 10:30-17:00 цагт зохион байгуулна. Хонин...
1 цагийн дараа
Ц.Шаравжамц: Гарч ирж байгаа залуу тамирчдад чадах чинээгээрээ тусалъя гэж бодож явдаг
Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцтай ярилцлаа. -Багийн спорт, тэр дундаа сагсан бөмбөгөөс гавьяат цол авсан тохиолдол их хов...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд