мэдээ
Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна

Админ
2025 оны 4 сарын 26

65

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд тэргэнцэртэй иргэнд зориулсан тусгай индэр засаад байна. Энэ нь хүний эрх, эрх тэгш байдлыг Монголын парламент үлгэрлэн манлайлж байгаа өндөр ач холбогдолтой явдал болохыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан талархан тэмдэглэв.
Тэрбээр, 126 гишүүн бүхий Улсын Их Хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон нь Монгол Улсын хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан улс болохыг тунхаглан зарлаад зогсохгүй хууль тогтоох байгууллагын төлөөллийн чадавх зохих ёсоор нэмэгдсэнийг илтгэн харуулж буйг онцлоод, нийгэмд хүний эрхийг дээдлэх, тэгш боломжийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжихэд парламентын үлгэрлэл чухал үүрэгтэйг дурдсан юм.
Тусгай индэр чуулганы танхимд засагдаагүй үед тэрбээр босоо индрийн өмнө гарч үгээ хэлдэг байсан бол одоо албан ёсоор, индрийн араас үгээ хэлэх боломж бүрдэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн ажиллаж буй учир энэ индэр зөвхөн өөрт нь бус тэр бүх хүмүүст зориулагдаж байгаа гэдгийг онцлов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.





Сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг: Үнэндээ 50-иас дээш нас гэдэг цоо шинэ амьдралын эхлэл
Сэтгэл зүйч, сэтгэл заслын докторант Д.Мөнхцэцэгтэй ахмадууд яагаад ганцаарддаг болон түүнийгээ хэрхэн даван туулж болох талаар ярил...
8 цагийн дараа
Л.Чинбат: Манай орон дэлхийд байхгүй нарны гарцтай улс
“Мичид-Электро” ХХК-ийн захирал Л.Чинбаттай нарны эрчим хүчийг суурилуулахад ямар үнэ ханштай байдаг талаар ярилцлаа. -Өөрөө эрчим х...
8 цагийн дараа
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
Хур тунадас: 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн ...
6 цагийн дараа
Телеграмаар 2 хоногт зургаан иргэн 133 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
Цагдаагийн байгууллагад сүүлийн 48 цагт бүртгэгдсэн гомдол мэдээллийн дотор иргэд телеграмаар мөнгө шилжүүлж залилуулсан хэрэг анхаа...
10 цагийн өмнө
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 353 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ
Монгол Улсын нэгдсэн төсвийн эхний улирлын гүйцэтгэлийг танилцууллаа. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 353 тэрбум төгрөгийн алд...
11 цагийн өмнө
Сэтгэгдлүүд