мэдээ
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан байна

Админ
2025 оны 4 сарын 30

1

Хур тунадас: 28-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29,30-нд Хангайн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 05 дугаар сарын 01-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 04-нд нутгийн төв хэсгээр, 05-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 29-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 30-нд Алтайн салбар уулсаар, 05 дугаар сарын 01-нд говийн бүс нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +17…+22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус дулаан, өдөртөө +10…+15 градус дулаан байна. 30-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 05 дугаар сарын 01-нд нутгийн өмнөд хэсгээр дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 05 дугаар сарын 04-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 05 сарын 04-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Сэрүүсч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -4…-9 градус хүйтэн, бусад хэсгээр -2…+3 градус дулаан, өдөртөө +10…+15 градус дулаан байна.





Маргааш “Хуульчийн Про боно-2025” болно
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” б...
8 цагийн дараа
Ж.Батбаатар: Аливаа үйл явдал бол сэтгүүл зүйн “Бурхан тэнгэр” нь юм
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч, профессор Ж.Батбаатартай уулзаж хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн байдал, учир...
8 цагийн дараа
Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ
Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт хүүхэд гадаа тоглож байхдаа моринд өшиглүүлж гэмтсэн...
7 цагийн дараа
Ирэх сарын 15-наас дулааны шугам засвар эхэлж, хэрэглээний халуун ус хязгаарлана
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас энэ зун орон сууцны шугам тоног, засвар шинэчлэлийн ажил хийх төлөвлөгөөний дагуу орон сууцны хо...
7 цагийн дараа
Ж.Батсуурь: АН Засгийн газарт орсон ч баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй
УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурьтай ярилцлаа. -Хот байгуулалтаас хоёулаа яриагаа эхэлье. Г...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд