Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 30

Валютын ханш

value

мэдээ

Маргааш “Хуульчийн Про боно-2025” болно

trend

Админ

img

2025 оны 4 сарын 30

img

21

news-img

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, 2019 оноос хойш нийслэл болон 21 аймагт улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жилийн “Хуульчийн Про боно-2025″ өдөрлөгийг Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд зохион байгуулна.

  • Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
  • Хууль зүй, дотоод хэргийн яам,
  • Шүүхийн Ерөнхий зөвлөл,
  • Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх,
  • Улсын Ерөнхий прокурорын газар,
  • Хүний Эрхийн Үндэсний комисс,
  • Цагдаагийн Ерөнхий газар,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,
  • Улсын бүртгэлийн ерөнхий газар,
  • Нийгмийн даатгалын ерөнхий газар,
  • Санхүүгийн зохицуулах хороо,
  • Гадаадын иргэн, харьяатын газар,
  • Архивын ерөнхий газар,
  • Хууль зүйн туслалцааны төв,
  • Хууль зүйн үндэсний хүрээлэн,
  • Монголын Өмгөөлөгчдийн холбоо,
  • Монголын Нотариатчидын танхим,
  • Өмгөөллийн “Легал гайд” ХХН,
  • Сноухилл консалтанси” ХХН,
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Клиник сургалтын төв,
  • Анбаунд Монгол” ТББ,
  • Монголын Барилгын Үндэсний Ассоциаци зэрэг төрийн болон төрийн бус 20 гаруй байгууллага оролцож иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, төрийн зарим нэг үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.

Мөн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний 7 төв (Яармаг-Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга Б блок, Мишээл, Дүнжингарав, Хорооллын Емарт, Баянхошуу, Драгон, Сэлбэ), дүүргийн алслагдсан 10 хороо буюу Сонгинохайрхан дүүргийн 21,32,19,33, Баянзүрх дүүргийн 9,11,13,20,21,35 дугаар хороонд болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн гадна талбайд өмгөөллийн хуулийн этгээдүүд болон өмгөөлөгчид хууль зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй өгч ажиллах юм. Иргэд та бүхнийг дээрх өдөрлөгт хүрэлцэн ирж өөрт хэрэгцээтэй мэдээллийг авахыг урьж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ЗГ: Албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх нийтээр дагаж мөрдөх зөвлөмж гаргаж, арга зүйн зөвлөгөө өгнө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Аж ахуйн нэгжийн орл...

img

8 цагийн дараа

“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталлаа

“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталж...

img

8 цагийн дараа

Маргаашнаас Улаанбаатар-Токио чиглэлд нислэг үйлдэнэ

Монгол Улс АНУ-тай хийсэн агаарын тээврийн хэлэлцээрийн дагуу United Airlines агаарын тээвэрлэгч компани Монгол Улс руу нислэг үйлдэ...

img

7 цагийн дараа

ЗГ: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Үүсмэл ордууд дээр авч хэрэгжүүлэх ар...

img

7 цагийн дараа

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр с...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд