мэдээ
Уул уурхайн салбарт “Улсын баатар” цол өгье
Б Нямаа
2025 оны 4 сарын 29

14

Хорин есөн жилийн өмнө буюу 1996 онд Засгийн газрын жилийн төсөв 270 тэрбум төгрөг байж. Гэтэл өнгөрсөн онд төсөв 27 их наяд хүрлээ гэж дуулдсан. Инфляц гэх мэт эрсдлээ хасч тооцвол Монгол гэдэг улсын төсөв дор хаяж 40, 50 дахин өсчихсөн байгаа биз. Ийм том өсөлтийг хэн өгсөн гээ. Бултаараа адлах болсон өнөө муу уул уурхай.
Тээр жил М.Энхсайханыг Ерөнхий сайд байхад Монгол Улс Ашигт малтмалын либерал хууль баталж, гуйж түүсний эцэст нэг юм гадны хөрөнгө оруулалт татаж байв. Либерал хууль баталчихаар дэлхийн баячууд хамаг мөнгөө Азийн жижигхэн Монгол руу цутгалгүй хаачихав. Сүүлдээ бүр “Financial times” биднийг дараагийн БРИКС гэгдэж асан M3-т багтааж байлаа шүү дээ. М3 гэдэг нь Мьянмар, Монгол, Мозамбек л даа. Одоо гурвуулаа юун БРИКС болчихсон. Монгол нь гэхэд өнөө либерал хуулиа арчаад хаячихсан. Тэгээд ч зогсоогүй. Төр нь тэр хуулийн хүрээнд лиценз өгсөн, авсан бүгдийг нэг бол ялтан болгочих гээд, эсвэл хөрөнгийг нь хураачих гээд улайрч байна. Ийм Монгол гадаад ертөнцөд ямар муухай харагдаж байгаа бол.
Одоо монгол төрд энэ алдаагаа засах ганц л боломж байна. Эдийн засагт оруулсан буяныг нь бодоод “Эрдэнэт үйлдвэр”-т “Улсын баатар” цол өгч байсан даа. Яг түүн шиг 270 тэрбумын даржин төсвийг 27 их наяд болгож цулайлгасан уул уурхайн салбартаа “Улсын баатар” цол өгчих. Тэгээд дараа нь “Бид тээр жил баталсан либерал хуулиа хүчингүй болгосон ч тэр ү е д хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан хэнийг ч хэлмэгдүүлэхгүй” гэж мэдэгд. “Financial times”-т Ерөнхий сайдаараа ярилцлага өгүүл. Тэгж гэмээнэ бид доллар татах сувгаа нээж магадгүй юм.
Б.Нямаа





Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх тавдугаар сарын урьдчилсан төлөвөөр агаарын температур нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дундж...
7 цагийн дараа
Маргааш дараах байршилд цахилгаан хязгаарлана
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 30-ны лхагва гаригт Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Налайх, Багахангай дүүрэг болон Төв...
7 цагийн дараа
“20 мянган төгрөгөөр судалгаа бөглүүлнэ“ гэх зарын дагуу холбогдож, 18 сая төгрөг залилуулжээ
“Сугалаа бөглүүлнэ” гэх нэрийдлээр иргэдийн фэйсбүүкт хууль бусаар халдаж, бусдыг залилсан хэргийг шүүхэд шилжүүллээ. Өн...
6 цагийн дараа
УИХ-ын үйл ажиллагааг мэдээлэх, сурвалжлах журмын талаар сэтгүүлчдэд танилцууллаа
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, Дэд дарга Э.Л...
6 цагийн дараа
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй Монгол Улсын иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхаарах зүйлсийн талаар дараах мэдээлл...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд