мэдээ
МАН-ынхан 100 жил улс удирдахад гишүүд нь өөрсдийгөө цагаан ястан язгууртнууд гэж үздэг болжээ

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 4 сарын 29

169

Улаанчулуутын хогийн цэг дээр хүүхдээ дагуулж очсон Зайсангийн хээнцэр эр “Хичээлээ сайн хийхгүй, аав ээжийнхээ үгэнд орохгүй бол чамайг ийм тарчиг амьдрал хүлээж байгаа шүү” гэж айлгав. Хүүхдээ ингэж хүмүүжүүлж байгаа тэр нөхөр НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан гэгч юм. Өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирлын алба хашиж байсан, МАН-ын шинэ цагийн залуусын төлөөлөл. Тэрбээрийн хогийн цэг дээр ядуу зүдүү амьдарч байгаа хүмүүсийг үзүүлэн болгосон тухайгаа өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ. “Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг өнөөдөр хүүхдээ авчирч үзүүллээ. Хичээлээ олигтой хийхгүй, бас ээжийнхээ үгэнд орохгүй болохоор нь хичээл номдоо сайн шамдахгүй бол амьдрал хэдхэн км-ийн цаана ямар байгааг бодитоор харууллаа…” гэж ирээд тавлажээ. Түүний энэ үйлдэл шинэ сонин үзэгдэл биш. Түрүү зуунд дэлхий дахинд байдаг л байсан нийгмийн давхаргын ялгамжит хэв маяг.
Баячууд, язгууртнууд ядуу, сул дорой хүмүүсийг айдсын хэрэгсэл болгох үзэгдэл өнөөгийн их гүрнүүдийн түүхэнд хүчээ авсан байв. Тухайлбал, 1880-1920 онд ядуусын хорооллын аялал буюу “Slum tour” нэрээр Европ, Америкт илүүтэй тархсан байжээ. Баян чинээлэг хүмүүсийн дунд ядуусын хорооллоор аялах моод болтлоо дэлгэрч байсан гэдэг. Английн хатан хаан Викториягийн хаанчлалын үед тус улсад баян, ядуугийн асар их ялгаатай хоёр ертөнц зэрэгцэн оршиж байв. Лондонгийн гудамжаар хөглөрөх өнчин хүүхдүүд, өвчтэй хөгшид, цөхрөнгөө баран гуйлга гуйх ард түмэн баячуудын бах таваа хангадаг нэг төрлийн үзмэр болж байсан гэх юм уу даа. Чинээлэг эрхмүүд гэр бүлээрээ зориуд ядуусын орчинд очиж хүүхдүүддээ ёс суртахууны хүмүүжилд сургах нэрийн дор “Slum tour” хийдэг байжээ. Хүүхдүүдийг гуйлгачидтай нүүр тулж уулзуулахдаа “Хэрэв чи хичээлээ хийхгүй бол яг ийм ирээдүй хүлээж байгаа”, “Хэрэв мэдлэг боловсролгүй, ажилгүй нэгэн болбол ийм сул дорой, гуйлгачин болно” гэж айлган сургадаг байсан гэдэг. Нэг ёсондоо баян чинээлэг хүмүүс өөрсдөөрөө бардамнаж, аархаж, талархсан аз жаргалтай мэдрэмж авахын тулд ядуусын хороололд зориудаар зугаалдаг энэхүү хачин соёл тэртээх 100 жилийн өмнө алсарч арилсан үйл явдал юм. Тэр үед баячууд “Slum tour” хийхийн тулд тусгай тасалбар худалдан авч, галт тэргээр хөтөч, цагдаа хүчнийхнээр хамгаалуулаад очдог байсан гэнэ лээ. Ядуусын зовлон язгууртнуудын үзмэр болохын зэрэгцээ тэдний доог дохууны бай болцгооно. Тэр байтугай чинээлэг залуусын үдэшлэг нь “Slum tour”-ээр эхлээд дараа нь өөрсдийнхөө зиндааны клуб рүү орж наргиж, бардамнацгаадаг байж л дээ. Зуун жилийн өмнө Лондонгийн баян, ядуугийн амьдрал ингэж өрнөж байв.
Тэгвэл Америк ядуу хүмүүсийг үзмэр болгож, сэтгэлийн таашаал авдаг байсан бодит кейс хүртэл олон бий. Жишээлбэл, Ж.Энхжаргалан төлөөлөгчийн гаргасан үйлдлийн дараахан шувууны үүр шиг төмөр торонд бүлтийж суух хар арьстай хүүг дэргэдээс нь сонжин зогсоо хоёр цагаан арьстай хүүхдийн инээмсэглэж буй гэрэл зураг нийгмийн сүлжээгээр битүү явлаа. Энэ бол 1900-1940 оны үеийн нийгмийн ялгааг харуулсан баримт. Өнөө цагт олон хүний зүрхийг шархлуулдаг. Тэр үед барууны орнуудад Африк, Ази, Америкийн уугуул иргэдийг амьтад мэт үзүүлэнд тавьж, зугаа цэнгэлийн зориулалтаар харуулдаг байсан өөр нэг кейс бол Ота Бенгагийн гунигт түүх юм. Африкийн Конго улсын Мбутит овгийн уугуул залуу болох түүнийг 1904 онд америк антропологич Сэмюэл Вернерийн экспедиц хийж яваад олжээ. Ингээд Ота Бенгаг Америк руу авчирч, үзэсгэлэн дээр “Зэрлэг хүн” хэмээн нэрлэж олны өмнө “торлосон” байна. Эхлээд Сент-Луисийн дэлхийн үзэсгэлэнд үзүүлбэр болгож тавьж байгаад 1906 онд Нью-Йоркийн амьтны хүрээлэнд гориллатай хамт нэг торонд хорьжээ. Паркад зочилсон хүмүүс хөөрхий залууг элдвээр шоолж, чулуу шидэж доромжилдог байсан гэдэг. Энэ үйл явдлыг Америкийн хар арьст иргэдийн холбоо эсэргүүцэж олон нийтийн шахалтаар Ота Бенгаг амьтны хүрээлэнгээс суллаж байжээ. Харамсалтай нь тэрбээр ганцаардал, доромжлолын улмаас 1916 онд 32-хон насандаа амиа хорлов. Өнөөдрийн нийгэмд “Slum tour”-ийг түүхчид тодорхойлохдоо ёс суртахууны уналт, ухамсрын доройтол гэж үздэг байна. Үндсэндээ энэ нь хүний эрхийн ноцтой зөрчил билээ.
Харамсалтай нь хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төлөөлөгч Ж.Энхжаргалан 100 жилийн өмнөх энэ үзэгдлийг давтлаа. Түүний хогийн цэг дээр хүүхдээ дагуулж очсон үйлдлийг дэлхийд хүний эрхийн асар том зөрчил гэж үздэг болсон. Тиймээс өнөө цагт ямар ч эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй хэнбугайн ч ийм үйлдэл гарахаа больсон гэсэн үг.
Яагаад гэвэл тэр хүнийг дэлхий нийтээрээ шүүж, жигшин зэвүүцэх учраас жинхэнээсээ алуулаад дуусна. Гэтэл энэ нөхөр намдаа байвал амьдрал нь болдог гэж бодсон юм байна. МАН 100 жил төр барихдаа өөрсдийгөө цагаан арьстан язгууртан гэж үздэг болжээ. Харин ард түмэн биднийг улныхан, ядуу тарчгууд, гуйлгачид гэж ханддаг байх нь.
Ж.Энхжаргалангийн энэ үйлдэл үнэхээр ёс зүйгүй байлаа. Яг үнэн хэрэгтээ ард түмний амьдрал хог дээр үсэрсэн нь та нарын гар дээр л ийм болсон шүү дээ. Ингэхэд МАН-ынхан өөрсдийнхөө алдаатай буруу бодлогын үр дүнгээр хүүхдүүдээ айлгаж байгаагаа мэдэж байна уу. Учир нь хотын төлөөлөгч хүн иргэдээ “Ядуу ардууд шиг болчихов” гэж зүйрлэн жишиж байгааг маш том доромжлол гэж үзэж байна. Зүдэрч яваа хүмүүсийг үзүүлэн болгож л байдаг. Ард түмнийг өөрсдөө ядуу амьдруулж байж дараа нь тавладаг болсон юм байна. “Хэрэв энэ намаас салбал, энэ амьдралаас салбал чиний амьдрал ийм болно шүү” гэж хүүхдэдээ сургаад байгаа юм уу. Эсвэл нам дагаж, олон түмний итгэл олж явах ёстой гээд байгаа юм уу. Шууд харахад тэгж л ойлгогдож байна. Жинхэнэдээ МАН-ын залуусын үнэн нүүр царай энэ. Эрх мэдэл, албан тушаалдаа эрдэж, ёс зүйгүй, дээрэлхүү болжээ. Олон нийтийн санаанд багтамгүй бүдүүлэг үйлдэл гаргасан түүнийг хотын хурлаас нь татах, ажил албанаас нь буулгах кампанит ажил өрнүүлэх хэрэгтэй байна.
М.МӨНХЦЭЦЭГ





Түймрийн голомтод 271 алба хаагч, 30 автомашинтайгаар ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур, Мандал сумдад гарсан...
8 цагийн дараа
Уул уурхайн салбарт “Улсын баатар” цол өгье
Хорин есөн жилийн өмнө буюу 1996 онд Засгийн газрын жилийн төсөв 270 тэрбум төгрөг байж. Гэтэл өнгөрсөн онд төсөв 27 их наяд хүрлээ ...
8 цагийн дараа
НББХ:Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.04.29/ хуралдаан 10 цаг 35 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эх...
7 цагийн дараа
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Чойжин ламын сүм музейд зочлов
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үнд...
7 цагийн дараа
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажил...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд

Проф. Т.Дорждагва
За би нэг юм хэлээтэхье. Ярьдаг юмаа л ярьж байна гэхээсээ илүү, юу ярьж байж вэ гэдгийг бодолцоно биз дээ. Соёл гэдэг бол угтаа хүний “хүн” байх чанарын үзүүлэлт юм. Фэйс дээр нэг удаа “Гагцхүү соёл хэмээх чадварынхаа улмаас (ачаар) амьтай болон амьгүй биетээс ялгагдах оршихуйг “хүмүүн” хэмээмой гээд биччихсэнээ санаж байна. Ахмадууд багачуулыг “Хүн шиг бай …”, “Хүний дүрстэй байгаач …” л гэдэг дээ. Энэ чинь соёлтой байгаач л гээд байгаа нь тэр. Монголчуудын энэ үг мөн ч эртний сургаал байх шүү. Өрнөдийнхөн энэ талаар судалж мэдээд бүтээлүүддээ тусгасан, эсэх талаар сайн мэдсэнгүй. Угтаа энэ маань өөр бусдад хүнлэг хандаж бай, бас өөрийгөө хүмүүнлэгээр харж яв л гэсэн санаанууд юм даа. Жич: “Соёл” гэхээр голчлон “Урлаг”, “Уран сайхан” гэж ойлгоод явж ирсэн хүмүүст нэг үг дайхад “Соёл”, “Урлаг”, “Уран сайхан (чанар)”, “Уран сайхны соёл” хэмээх ойлголтуудыг зөв ялгаж ойлгох шаардлага үнэхээр байгаа юм шүү. Энэ 4 ухагдахууныг ялгаж хэрэглээд зуршчихвал бас ч гайгүй соёлтойд тооцогдож болох байхаа.

UB
Odoo mongolchuud olon salbaraas archigdaj baina. Barilguud teeverlelt gex met. Ene bol ene Enkhjargalan gex met iim xymyysiin buruu bodlogiin gaigaar yaduural ulam nemegdej baina. Iim enkhjargalan metiin uureg xariutslagaa medexgui ongiroo xymyys xezee ch xymyysiin amidraliig deeshluulj ulsiig xugjulexgui shuu xyyxdyydee xymyysee. Xurdan zailuulax xeregtei shuu.