Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 30

Валютын ханш

value

мэдээ

“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа

trend

Админ

img

2025 оны 4 сарын 30

img

1

news-img

Нийслэлийн Өмч хувьчлах комисс энэ сарын 15-ны өдөр хуралдаж, НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг  менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Энэ хүрээнд тус төвийн “Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа.

Тус сувилал нь “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь хууль бусаар ашиглаж байсан юм. Тодруулбал, НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг менежментээр ажиллуулахаар Ж.Хатанбаатар, Ж.Адъяахүү, С.Оюунцэцэг нарын багтай 2008 онд гэрээ байгуулсан. Улмаар 2011, 2012, 2013, 2014 онд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд аудитын комисс оруулж, менежментийн гэрээг дүгнэсэн байдаг. 2014 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн тогтоолоор менежментийн гэрээний үүрэг даалгаврыг “хангалтгүй биелэгдсэн” гэж үзэн, гэрээг хаахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Ж.Хатанбаатар нарын баг 10 гаруй жил нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж ирсэн юм.

Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан “ХУД-ийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах тус төвийн сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 39 га газартай. Уг сувиллыг мөн 2014 оноос хойш хууль бусаар ашиглаж ирсэн. Ж.Хатанбаатар нь улсын найман объектыг хууль бусаар ашиглахдаа улсад ямар ч төлбөр төлдөггүй, 10 гаруй жил зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж, орлогыг завшиж байсан. 2004 онд уг сувилалд их засвар хийж, үүнийгээ 2009 онд 2.8 тэрбумаар үнэлүүлж байсан. Гэтэл тус сувиллын барилгын нөхцөл байдал, өнгө үзэмж муудсан байна. Нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж байгаа учраас ашиглалт үйлчилгээ, арчлалтад анхаараагүй байна. Цаашид уг сувилалд их засвар хийн шинэчилж, үйл ажиллагааг хэвийн явуулна” гэлээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2025 оны Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ. Энэ у...

img

7 цагийн дараа

ЗГ: Албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх нийтээр дагаж мөрдөх зөвлөмж гаргаж, арга зүйн зөвлөгөө өгнө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Аж ахуйн нэгжийн орл...

img

7 цагийн дараа

“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталлаа

“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталж...

img

7 цагийн дараа

Маргаашнаас Улаанбаатар-Токио чиглэлд нислэг үйлдэнэ

Монгол Улс АНУ-тай хийсэн агаарын тээврийн хэлэлцээрийн дагуу United Airlines агаарын тээвэрлэгч компани Монгол Улс руу нислэг үйлдэ...

img

7 цагийн дараа

ЗГ: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Үүсмэл ордууд дээр авч хэрэгжүүлэх ар...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд