мэдээ
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна

Админ
2025 оны 5 сарын 02

17

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө говийн бүс нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говийн бүс нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -4…-9 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +5…+10 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +15…+20 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -6…-8 градус, бусад хэсгээр -2…-4 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.





Увсын эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг 2 дахь удаагаа ажилттай гүйцэтгэлээ
“Бүсчилсэн хөгжлийг дэмжиж төвлөрлийг сааруулах бодлого”-ын хүрээнд Увс аймгийн нэгдсэн эмнэлэг нь баруун бүсийн элэг, ходоод, улаан...
6 цагийн дараа
2024 онд үйлдвэрлэлийн ослын 809 тохиолдол бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн III чуулган өнөөдөр /2025.05.02/ болж байн...
5 цагийн дараа
Хөвсгөл аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 11:57:29 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ. Газар хөдлөлт Хөвсгөл...
5 цагийн дараа
Элчин сайд Буанган АмЧамын Вашингтон хотод хийх DoorKnock айлчлалд хамтран оролцоно
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам)-ын Америкийн Нэгдсэн Улсад 5 д...
4 цагийн дараа
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 4 дүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй, Говь-Алтай, Завхан, Архан...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд