Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

Ч.Ундрам: Бид гурилаа бусдаас гуйдаг орон болох вий

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 5 сарын 02

img

68

news-img

Улсын Их хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрамтай ярилцлаа.


-Таны хувьд Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд танай байнгын хороо ямар, ямар ажлууд хийж амжуулав?

Манай байнгын хороо шинээр байгуулагдаад өнгөрсөн намрын чуулганы хуралдаанаар Татварын тухай хуульд өөрчлөлт оруулсан байгаа. Ингэхдээ аливаа аж ахуйн нэгж боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт татварын нэг хувьтай тэнцэхүйц хэмжээний хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх юм бол татвар төлсөнд тооцно гэсэн гол заалтыг оруулж өгсөн. Энэ бол манай байнгын хорооны хийж чадсан хамгийн том ажил гэж бодож байна. Одоо чинь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 10 хувь байгаа шүү дээ. Үүнийхээ нэг хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн л бол татвараа бүрэн төлсөн байдлаар тооцохоор болж байгаа юм. Тэгэхээр одоо холбогдох яамд нь журмаа боловсруулж байна. Журам батлагдсаны дараа Татварын ерөнхий газар яг ямар процессоор явах юм. Хэрхэн яаж хөрөнгө оруулсан баримт бичгүүдээ бүрдүүлэх, баталгаажуулах юм, яаж татвар төлсөнд тооцуулах вэ. Үүнийг цахимжуулж болох уу гээд олон асуудлыг ярилцаад явна. Тийм болохоор тус хуулийнхаа хэрэгжилтийг хангуулах тал дээр энэ чуулганы үеэр нэлээд төвлөрч ажиллаж байгаа. Энэ бол үнэхээр чухал, том ажил. Хувийн хэвшлийнхнийгээ энэ салбарууд руу татах, хөрөнгө оруулалт хийлгэх боломжтой болно. Ингэснээр илүү хямд өртгөөр, чанартай ажлуудыг хувийн хэвшлийнхэн маань гүйцэтгээд явах байх гэж бодож байгаа.

 

Хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагын хүрээнд 2021 оноос эхлээд 160 тэрбум төгрөгийг 21 аймгийн боловсролын салбар буюу Ерөний боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрнуудад байгаа нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламж болгох төслийг хийгээд явж байгаа. Нийтдээ 800-гаад сургууль, цэцэрлэг, дотуур байр байгаа болохоор энэ маань маш нүсэр ажил. Бүх сумд маань том, жижиг сургуультай, хөрсний бүтэц нь өөр, 48 дугаар өргөргөөс хойш цэвдэгтэй байдаг гээд олон нөхцөл шалтгаан байгаа. Тиймээс энэ ажлын хэрэгжилтийг хангуулах ажлын хэсгийг байнгын хорооноос байгуулаад ажиллаж байна. Бид саяхан Улаанбаатар хотоос 1000 километрийн цаана байдаг Дархадын хотгор, Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд очиж ажилласан. Ингэснээр сум даяараа дотор ариун цэврийн газартай болсон байна. Энэ байгууламж маань бохирыг 98 хувь цэвэршүүлж, саарал ус гаргаад, лагийг нь жилдээ 1-2 удаа авчихдаг. Гэвч Дархандын хотгорт байгаа Ренчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул сумд маань саарал усаа соруулж авах машин байхгүй байгаа юм. Тиймээс бидэнд цэвэр, бохир усны машин авах шаардлага бас л үүсч байна. Гэтэл зарим сум маань өөрийн гэсэн цэвэрлэх байгууламжтай учраас шууд холбоод л болчихож байна. Одоо арай дуусаагүй 200-гаад сум бий.

Тэднийгээ байгуулах, сангийн ажилчдыг бэлдэх гээд олон ажил хийгдэж байгаа. Суманд анх удаа ариун цэврийн байгууламжтай болчихоор цаашид хариуцаж авч явах гэдэг асуудал байна. Гэвч хүүхдүүд маань өвлийн хүйтэнд гадаа гарч бие засдаг, нохой мууранд хазуулах, хүчирхийлэлд өртөх, халдварт болон нөхөн үржихүйн өвчих тусах гээд олон асуудлаас урьдчилан сэргийлэхэд маш их хэрэг болж байгааг багш, ажилчид хэлж байна. Тийм болохоор энэ ажлаа бид энэ есдүгээр сарын 1 гэхэд бүрэн дуусгаад, тухайн аймаг, аймгийн ЗДТГ-ын дэргэд байдаг бохир, цэвэр, дулааны асуудал хариуцдаг мэргэжлийн байгууллагуудад нь хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, энэ ажил бол дан ганц боловсролын байгууллага анхаараад өнгөрөх зүйл биш. Учир нь эрчим хүчний доголдлоос болоод манай цэвэрлэх байгууламжийн насос шатах зэрэг хүндрэл гарч байгаа. Тийм болохоор энэ бүхэнд тал, талаасаа л анхаарах хэрэгтэй. Ер нь энэ бол нийтийн эрүүл мэндийн, соёлын гээд олон талын ач холбогдолтой ажил болж байгаа.

-Танай байнгын хорооноос Боловсролын зээлийн сантай холбоотой тогтоол гаргасан байх аа?

Тэгсэн, энэ чуулган эхлээд хамгийн анх гаргасан тогтоол маань тус сантай холбоотой байсан. Ингэхдээ тус сангаас гадаад улсад суралцахаар зээл аваад эргүүлж төлөөгүй хүмүүсийг Монголбанкны Хар жагсаалтад оруулах гэсэн зүйлийг оруулж өгсөн. Мөн шинэ журам боловсруулахдаа бид цахим системд тулгуурласан байдлаар нийтэд нээлттэй, ил тод байдлаар зарлаад үйл ажиллагаагаа явуул гэдэг чиглэл өгсөн байгаа.

-Эргэн төлөлт нь тун тааруу байгаа учраас дараа, дараагийн зээл, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг явуулахад хүндрэл үүссэн гэж байсан. Энэ юу болсон бэ?

Бид ноднин намар анх удаа алдагдалгүй төсөв баталсан. Тэгэхдээ 2.4 их наяд төгрөгийн зардлыг хасахдаа энэ сангуудыг өөрийн орлогоор санхүүждэг байдал руу оруулсан. Боловсролын зээлийн сангийн асуудал нийгэмд нэлээн анхаарлын төвд ороод ирэх үед эргэн төлөлт нь сайн байж байгаад буцаж буурсан. Өнгөрсөн жил 1.8 тэрбум төгрөгийн эргэн төлөлттэй байсан бол энэ жил ямар ч эргэн төлөлтгүй болчихоод байна. Тийм учраас дээр хэлсэн Монголбанкны Хар жагсаалтад оруулах асуудал яригдаж байгаа юм. Хэрэв зээлээ төлөөгүй л бол Хар жагсаалтад оруулчихаар энэ хүмүүс маань ямар ч зээлд хамрагдах боломжгүй болно гэсэн үг.

-Хамтарсан засаг байгуулагдаад ХҮН намд Боловсролын сайдын албан тушаалыг өгсөн. Тэгэхээр салбарын сайдтайгаа харилцан ойлголцол ямар байгаа вэ?

Ер нь боловсрол, эрүүл мэндийн салбар дээр бид улстөржих хэрэггүй гэж боддог. Тийм болохоор миний хувьд улстөржихгүйгээр, аль болохоор нээлттэй хамтран ажиллаж, зөв зүйтэй шийдвэрүүдийг гаргуулахаар хичээн ажиллаж байна. Гэвч зарим УИХ-ын гишүүнээс гомдол гарч байгаа. Аймаг, дүүрэг дээгүүр очоод ХҮН намд элсвэл захирлаар томилно гэсэн ч гэдэг юм уу зүйлсийг ярьж байна.

-ХҮН намын яам боллоо гээд нэг хэсэг шуугьсан?

Тийм, энэ талаар Боловсролын сайдад аман байдлаар анхааруулга өгсөн байгаа. Хэрэв цаашид ийм байдал гарах юм бол байнгын хороон дээр маш нухацтай авч хэлэлцэнэ гэдгээ хэлсэн.

-Та төвийн бүсээс сонгогдсон. Газар тариалангийн салбарын талаар нэлээд дуугардаг. Жил хүрэхгүй хугацааны өмнө гаргасан шийдвэрийг буруу байсан байна гээд гурил, улаанбуудайг эргүүлээд татвартай болгоод өгөөч гэсэн асуудал одоо яг байнгын хороо, чуулганаар хэлэлцэгдэж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

Жилийн өмнө энэ асуудал орж ирэхэд би эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан. Татварыг тэглэж болохгүй, магадгүй бүсчилж, тодорхой квот өгч болохгүй юу гэдэг асуудлуудыг тавьсан. Гэсэн ч олонхоороо татваргүй, квотгүй болгох асуудлыг дэмжээд, би цөөнх болоод үлдсэн. Тэр үед эсрэг байр суурьтай хүмүүс маань газар тариалангийн салбарт маш их хөнгөлөлт, зээл өгдөг. Гэтэл гурилын үйлдвэрүүд үнээ нэмээд байна, ард түмэнд хямдхан гурил өгмөөр байна гэж байсан. Гэвч үүнийг шийдэх арга зам нь татварыг тэглэх биш ээ. Шууд ингээд татваргүй болгочихоор манай энэ салбар уналтад орох нөхцөл үүсч байгаа юм. Энэ бол маш их эрсдэлтэй шийдвэр. Тиймээс маргааш /өнөөдөр/ чуулганаар ороход нь салбар яамны өргөн барьсан төслийг дэмжих байр суурьтай оролцоно. Энэ салбарт 1500 орчим тариаланч байгаа. Эдгээрийн цаана ажилтнууд, ар гэрийнхэн гээд олон хүн бий. Дээрээс нь дам сөрөг нөлөөллүүд зөндөө. Мөн газар тариалан бол Үндсэний аюулгүй байдалтай холбоотой гэж боддог. Өөрсдийнхөө эрүүл хөрсөнд ургасан тариа будаагаа хэрэглэмээр байна. Хэрэв энэ төсөл маргааш /өнөөдөр/ дэмжигдэхгүй бол манай тариаланчдын нэг хэсэг нь газраа зараад болино. Нөгөө хэсэг нь Хятад руу гаргадаг хар рапс тариална гэж байгаа. Хэрэв ингэвэл бид энэ эрүүл сайхан хөрсөн дээрээ гадаад хүний хоолыг л бэлдэж өгнө гэсэн үг. Бид өөрсдөө тариагаа тарьж чадахаа болиод гурил тасрах юм бол одоо бензин тасалдахаар гуйдаг шиг болно. Идэх зүйлээ бусдаас гуйдаг орон болох нь. Тийм болохоор үүнийг маш аюултай гэж харж байгаа. Манай гишүүд үүнийг тал талаас нь бодож байгаад зөв шийдвэр гаргах байх гэж бодож байна.

-Эргэж буцсан, газар тариалангийн салбарыг хүнд байдалд оруулсан шийдвэрүүд гаргуулахад манлайлж явсан хүн нь одоогийн парламентад суугаа шүү дээ. Тэгэхээр одоо буруу шийдвэр гэж үзвэл дараа нь хариуцлагын асуудал яригдах боломжтой юу?

Энэ шийдвэрийг тухайн үеийн парламент гаргасан. Мэдээж аль нэг гишүүн ч юм уу, Засгийн газраас санал орж ирж болно. Гэхдээ шийдвэр гаргасан субьект нь парламент. Тэгэхээр тэр, энэ гэж хариуцлага тооцох боломжгүй. Тэр парламент нь тойрог, тойрог дээрээ очоод дүнгээ тавиулсан байх. Харин одоогийн энэ шинэ парламент ийм алдааг дахиж гаргаж болохгүй л гэж бодож байна.

-Таныг хөдөө аж ахуйн даатгалын анхдагч хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа гэж дуулсан. Энэ ажил тань юу болж байна вэ?

Хөдөө аж ахуйн даатгалын анхдагч хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Манайд Малын индекжүүлсэн даатгалын тухай хууль гэж байдаг. Мөн Үр тарианы даатгалын тухай гээд огт хэрэгжээгүй нэг хууль байна. Ер нь даатгагч компани, малчин хоёрын аль алинд нь ашигтай байх ёстой. Гэтэл Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд зааснаар тухайн орон нутгийн малын хорогдол бүс нутгийнхаа 6 хувьд хүрээгүй бол нөхөн олговор өгөхгүй байхаар заасан. Манайх чинь маш өргөн уудам газар нутагтай. Дээрээс нь нэг уулын өвөрт нөхцөл байдал хүндрэхэд ар талд нь гайгүй байдаг шүү дээ. Тийм учраас газар нутгийг нь багасгаж байгаад малын хорогдлыг тооцдог болох, хоёрдугаарт тэр 6 хувийг бууруулах гэсэн арга замыг эрэлхийлж байна. Мөн газар тариалангийн салбарт үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ гээд Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-д багтаж байгаа гол, гол бүтээгдэхүүнээр цар хүрээг нь тодорхойлъё гэсэн бодолтой ажиллаж байна. Олон улсын туршлагыг харахаар цаг уурын индексжүүлсэн даатгал газар тариалангийн салбарт манай улсад хамгийн зөв юм байна гэсэн одоогоор дүгнэлттэй байгаа. Олон улсын байгууллагын тусламжтайгаар гурван сумыг сонгож аваад цаг уурын индексжүүлсэн даатгалыг туршиж үзэхээр эхний яриа хэлэлцээрүүд хийгдэж байна. Ижил төстэй улс орнууд, сайн туршлагуудыг судалж байна. Мөн даатгалын болон ногоочдын, тариаланчдын, малчдын, жимс жимсгэний холбоонуудад санал боловсруулж ирэх үүрэг өгчихөөд байж байгаа.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Увсын эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг 2 дахь удаагаа ажилттай гүйцэтгэлээ

“Бүсчилсэн хөгжлийг дэмжиж төвлөрлийг сааруулах бодлого”-ын хүрээнд Увс аймгийн нэгдсэн эмнэлэг нь баруун бүсийн элэг, ходоод, улаан...

img

7 цагийн дараа

2024 онд үйлдвэрлэлийн ослын 809 тохиолдол бүртгэгджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн III чуулган өнөөдөр /2025.05.02/ болж байн...

img

6 цагийн дараа

Хөвсгөл аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 11:57:29 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ. Газар хөдлөлт Хөвсгөл...

img

6 цагийн дараа

Элчин сайд Буанган АмЧамын Вашингтон хотод хийх DoorKnock айлчлалд хамтран оролцоно 

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам)-ын Америкийн Нэгдсэн Улсад 5 д...

img

5 цагийн дараа

Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 4 дүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй, Говь-Алтай, Завхан, Архан...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд