мэдээ
Өнөөдөр улсын дээд шүүх П.Батчулуун эмчид холбогдох хэргийг хэлэлцэнэ

Админ
2025 оны 5 сарын 02

Өнөөдөр /2025.05.02/ Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим П.Батчулуун эмчид холбогдох хэргийг хэлэлцэнэ.
П.Батчулуун эмчийн өмгөөлөгчөөр Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нар ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Улсын дээд шүүхэд нийтдээ 27 хэрэг хэлэлцэнэ. Үүний 24 дэх нь П.Батчулуун эмчид холбогдох хэрэг байна.
Түүний 5 өмгөөлөгчийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан хууль хэрэглээний зөрүүг арилгах, энэ хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж шүүх бүрэлдэхүүн үзвэл уг хэргийг УДШ хүлээн авч, хэлэлцэх өдөр товлоно. Харин УДШ-ээр хэлэлцүүлэхээс татгалзаж, уг зүйл заалтад энэ гомдол хамаарахгүй гэж дүгнэвэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хүчин төгөлдөр болох юм.
ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан, Хүний гавьяат эмч П.Батчулууныг бусдын эд эрхтэн зөвшөөрөлгүй авсан гэм буруутайд тооцон, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2.6 жил хорих ял шийтгэсэн. Үүнийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр нь үлдээсэн билээ.
П.Батчулууны биеийн байдал хүнд байгааг мэргэжил нэгтнүүд нь хэвлэлийн бага хурал хийж, удаа дараа мэдээлж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн болон Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад П.Батчулуун эмчийн өвчин хамаарч байгааг мөн сануулсан байдаг.
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ
Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 “Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” чиглэлийг шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруул...
3 цагийн өмнө
Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр нийслэлийн төсөвт 1.9 тэрбум төгрөгийг нөхөн төлүүллээ
Нийслэлийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр 2025 оны 12 дугаар сарын байдлаар Байгаль орчин, уур а...
4 цагийн өмнө
Шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахад анхаарал хандуулахыг Оросын талаас хүслээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросы...
5 цагийн өмнө
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон “The MongolZ” багийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр х...
6 цагийн өмнө
Өрхийн эмнэлгүүдийн уртасгасан цагийн хуваарийг цуцална
Томуугийн тархалт нэмэгдсэний улмаас өрхийн эмнэлгүүдийн уртасгасан цагийн хуваариар ажиллуулж эхэлсэн. Тэгвэл өчигдөр/2025.12.19/-н...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



