гадаад
Удтал хүлээгдсэн гэрээ батлагдав

Админ
2025 оны 5 сарын 05

29

АНУ-ын засаг захиргаа “Байгалийн баялгийн гэрээ батлагдах эсэхээс Украинд үзүүлэх АНУ-ын цэргийн тусламжийг үргэлжлүүлэх эсэх асуудал шууд хамаарна” гэж албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригийн орой АНУ, Украин хоёр энэ гэрээнд гарын үсэг зурснаар Вашингтон Украины байгалийн баялгийн зарим хэсгийг ашиглах эрхтэй болов. Уг баримт бичигт АНУ, Украины сангийн сайд Скотт Бессент, Юлия Свириденко нар гарын үсэг зурсны дараа АНУ-ын эрх баригчид Украиныг магтан сайшаасан мэдэгдэл хийсэн бол Киев уг баримт бичиг Вашингтоны дэмжлэгийг нэмэгдүүлэх болно гэж мэдэгдэв.
Өнгөрсөн хугацаанд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын эзлэн түрэмгийллээс хойш Вашингтоны дэмжлэг, тэр дундаа цэргийн дэмжлэгт зориулж олгосон 350 тэрбум ам.долларыг Украин буцаан өгөх ёстой гэх болсон. Харин Америкийн нэр хүнд бүхий Гадаад харилцааны судалгааны зөвлөл Украинд үзүүлсэн Америкийн тусламжийн нийт хэмжээг 175 тэрбум ам.доллар гэж тооцоолсон билээ. Тэгвэл энэ гэрээ батлагдсанаар Вашингтоны зүгээс ямар ч хэмжээний дэмжлэг үзүүлсэн байсан түүнийг Украин буцаан төлөхгүй байхаар болов. Украины ерөнхий сайд Денис Шмихал “Энэ гэрээ манай улсыг АНУ-д ямар нэгэн өр барагдуулах шаардлагагүй болгосон” гэсэн бол Трамп “Энэ хэлэлцээр хоёр улсад хоёуланд нь ашигтай. Манай улс өмнөх удирдагчийнхаа Украинд өгсөн мөнгөнөөс хамаагүй ихийг олж авна” гэж мэдэгдэв.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “Энэхүү гэрээ нь Трампын засаг захиргаа эрх чөлөөтэй, тусгаар тогтносон, цэцэглэн хөгжсөн Украины энхийн үйл явцад тууштай байгаа тодорхой дохиог Орост өгсөн явдал болж байна. Энэ гэрээ Оросын байлдааны машиныг санхүүжүүлсэн, эсвэл бараа материал нийлүүлсэн ямар ч улс, хувь хүн Украины сэргээн босголтын үр дүнд ашиг олохгүй байх болгов” гэж мэдэгдэн Хятадын удирдлагыг “тоншоод” авав. Уг хэлэлцээрт гарын үсэг зурсныг зарласны дараа Америкийн албан тушаалтнуудын Оросыг шүүмжилсэн өнгө аяс эрс нэмэгдэв. Тухайлбал, АНУ-ын Сангийн яамны вэб сайт “Америкийн ард түмэн Оросын түрэмгийллийн эсрэг Украинд үзүүлэх их хэмжээний санхүүгийн болон материаллаг тусламжийг хүлээн зөвшөөрч буйг баталж энэ гэрээ байгуулагдав” гэж мэдээлжээ. Тэгвэл энэ гэрээнээс өмнө Цагаан ордны албаны хүмүүс Оросыг түрэмгийлэгч гэж нэрлэхээс удаа дараа татгалзаж, Трамп Украиныг “дайн эхлүүллээ” гэж хэд хэдэн удаа буруутгаж байсан билээ.
Энэхүү хэлэлцээртэй холбоотойгоор чухал ач холбогдолтой Украины газрын ховор элементийн арвин нөөцийн талаар олон удаа дурдагдаж байсан ч уг гэрээ газрын тос, байгалийн хий гэх мэт бусад байгалийн баялагт ч хамаарч байгааг мартаж болохгүй. Энэ гэрээгээр эдгээр бүх нөөц нь Украины өмч хэвээр байх ч АНУ Украинтай хамтран ашиглах эрхтэй болж байна. Баримт бичигт газрын тос, байгалийн хийг багтаасан нь Украинд АНУ хөрөнгө оруулж, энэ улсыг хамгаалах гол нөхцөл болж байгаа аж. Учир нь эдгээр байгалийн баялгийг гэрээний эхний хувилбарт оруулаагүй байсан юм. Украин Европын Холбоонд нэгдэхийг стратегийн зорилгоо гэж үзэж байгаа бөгөөд энэ талын хэлэлцээр өнгөрсөн оны зургадугаар сард албан ёсоор эхэлж, Украин Европын Холбоотой байгалийн баялгийн түүхий эдийн түншлэлийн гэрээ байгуулсан билээ. Иймээс энэ гэрээнд АНУ Украиныг Европын Холбоонд элсэх хүсэлтэй байгааг нь хүлээн зөвшөөрч, уг гэрээ энэхүү зорилготой зөрчилдөх ёсгүй гэж онцлон тэмдэглэжээ. Мөн гэрээнд “Хэрэв Украин Европын Холбоонд элсэх үйл явцын нэг хэсэг болох нэмэлт үүрэг авсан тохиолдолд гэрээний нөхцөлийг эргэн харах шаардлага үүсвэл АНУ сайн санааны үүднээс уг асуудлыг хэлэлцэхэд бэлэн байх болно” гэж дурджээ. Үүнээс гадна гэрээнд “Киевийн хүсэлтээр АНУ Украинд нэмэлт хөрөнгө оруулалт, технологи дамжуулах, тэр дундаа Европын Холбоо болон дэлхийн бусад бүс нутгаас дэмжлэг авахыг дэмжих болно” гэж заажээ.
Хэлэлцээрт гарын үсэг зурсан Украины Засгийн газрын шадар сайд, Сангийн сайд Юлия Свириденко “Энэ гэрээ АНУ Киевт цэргийн тусламж, тэр дундаа агаарын довтолгооноос хамгаалах системээр хангах боломж олгоно. Учир нь энэ гэрээнд АНУ хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулахаас гадна зэвсэг нийлүүлэх хэлбэрээр хандив оруулж болно гэж заасан” гэж мэдэгдэв. Хэрэв Украинд үзүүлэх Вашингтоны цэргийн тусламж дахин сэргэвэл энэ нь өмнө нь Байденыг Украинд мөнгө олгосон гэж удаа дараа шүүмжилж байсан Трампын стратегид томоохон өөрчлөлт гарна гэсэн үг. Трамп Цагаан ордонд хоёр дахь удаагаа сонгогдсоноосоо хойш Украинд цэргийн шинэ тусламж үзүүлээгүй байгаа ч өмнөх засаг захиргаанаас зөвшөөрсөн зэвсгийг Киевт нийлүүлсээр байгаа юм. Тэгвэл ерөөс энэхүү гэрээний гол ач холбогдол нь “АНУ Украины уул уурхайд шинээр олборлолт явуулж олсон орлогоос эхний 10 жилд Америк ашиг хүртэхгүйгээр тусгай санд хуримтлуулан Украины сэргээн босголтод зориулна, энэ сангийн ирээдүйн орлогыг барьцаалж Украин АНУ-аас зэвсэг худалдаж авна” гэсэн заалт юм. Гэрээ батлагдсаны дараа АНУ-ын гол хэвлэлүүд “АНУ-ын Төрийн департамент Украинд 310.5 сая ам.доллар хуваарилан F-16 онгоц авах, шинэчлэх, ашиглалт, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээтэй холбоотой боловсон хүчин болон нисгэгчдийг сургах, уг онгоцны хэрэглэх зэвсэг, материал, газартай харьцах төхөөрөмж, тусгай программ хангамж, инженер, техникийн болон логистикийн үйлчилгээ, бусад дэмжлэг үзүүлэх шийдвэрийг батлуулахаар Конгресст оруулав” гэж мэдээлэв. Энэ бол гал зогсоох шийдвэр гарангуут барууны улсууд Украины агаарын орон зайг хаах гэж байгаагийн нотолгоо юм. Барууны улсууд агаарт ноёрхож байгаа цагт оросууд тэнд ямар нэгэн байлдааны ажиллагаа явуулах боломжгүй болно. Мөн Европын Холбоо Оросын эсрэг авах 17 дахь хоригийг хэлэлцэж эхэлсэн бол хоёр намын 72 гишүүн гарын үсэг зурснаар Путин 30 хоног гал зогсоох шийдвэр гаргаагүй тохиолдолд АНУ-ын Сенатын танхим ОХУ-ын эсрэг шинэ хориг хэмжээ авах хууль батлах нь тодорхой болов.
Барууны зарим судлаачид “Хэлэлцээрийн эх бичвэрээс харахад АНУ Украины аюулгүй байдалд тодорхой баталгаа өгөөгүй байна” гэж байгаа бол Трампын засаг захиргаа “Байгалийн баялгийн энэхүү гэрээгээр АНУ тус улсад эдийн засгийн ашиг сонирхол олж авах учир Украины аюулгүй байдал баталгаатай болно” гэж мэдэгдэв. Мөн Төрийн Думын гишүүн, ОХУ-ын ерөнхийлөгчийн итгэмжит төлөөлөгч байсан, Улс төр судлалын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, Кремльд ойр байдаг улс төр судлаач Сергей Марков “Энэ гэрээ өөрийн ашиг сонирхол болсон Украиныг хамгаалах тодорхой үүргийг АНУ хүлээж байгааг тодорхой болгов. Энэ гэрээ Трамп, Зеленский хоёрын хоорондын хурцадмал байдлыг арилгаж, Оросын нөхцөл байдлыг улам дордуулав” гэж дүгнэжээ. Ямар ч байсан энэхүү гэрээний заалтууд Цагаан ордон “Энэ хамтын ажиллагаа нь АНУ Украинд өөрийн ашиг сонирхлыг бий болгох замаар Украины амжилттай хөгжлийг дэмжих үүрэг хүлээсэн гэсэн тодорхой мессэжийг Орост өгч байгаа явдал” гэж





Татвар төлөхөөс зайлсхийхийн тулд 1.3 тэрбумаар бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлжээ
Прокурорын байгууллага 2025 оны 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд 150 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ...
8 цагийн дараа
Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлалт гуйсан
Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2025.05.02/ мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Өнгөрсөн өдрүүдэд б...
7 цагийн дараа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025 оны тавдугаар сарын 5-14-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Тавдугаар сарын 7-нд Хангайн уулархаг нутаг боло...
7 цагийн дараа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1296 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сар...
7 цагийн дараа
Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын ээлжит форум Орхон аймагт болж байна
Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын ээлжит форум “Орон нутгийн хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин- Сэтгүүлчийн ёс зүй” сэдвийн хүр...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд