Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

Н.Эрдэнэхүү: Т.Мөнхсайхан сайд чадалтай хүмүүсээр ажил хийлгэх нь гол биш, өөрийг нь магтан дуулдаг хүмүүсийн бүлэглэлийг бий болгож байна

trend

Админ

img

2025 оны 5 сарын 06

news-img

ХСҮТ-ийн захирал асан, Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт таныг үүрэгт ажлаас тань халах шийдвэр гарч, та ч өөрөө мэдээлэл хийсэн. Энэ бүхний шалтгаан юу байв. Үүнд улс төрийн нөлөө орсон гэж бодож байна уу?

-Ер нь улс орон хөгжихөд нэг зүйл чухал байдаг. Өнгөрсөн жилийн туршлага, бүх үйл явцыг эргээд харахаар улс төр оролцсон зүйл ямар ч салбарын хөгжилд саад болдог. Саад болж байгаагаас болоод хөгжиж байсан салбар зогсож эхэлдэг. Гэхдээ бид үүнийг өнөөдөр залж, зогсоож чадахгүй юм байна. Аливаа зүйл хуулийн дагуу байх ёстой. Шалтгаантай байсан бол сахилгын шийтгэлээ ногдуулаад, үр дүнд нь ийм арга хэмжээ авлаа, тэр бүхний үр дүнд ингээд ажлаас халахаар боллоо гэдэг зүйл байх ёстой. Шалтгаангүй байлаа ч гэсэн дор хаяж 45 хоногийн өмнө хөдөлмөрийн хуулиараа мэдэгдэх ёстой. Гэтэл өглөө тушаалаа гаргаад, тэр өглөөдөө орлох хүн нь хүрч ирээд гэнэт л халсан. Хөдөлмөрийн хууль гэдэг ажил олгогч болон ажилтны хоорондын харилцааг хатуу болгохгүйн тулд хамгаалах ёстой байдаг. Гэтэл тийм зүйл болсонгүй. Эрүүл мэндийн хувьд би сүүлийн үед ядарч байсан. Эмнэлгийн даргын ажил гэдэг хүн харахад сайхан юм шиг боловч ямар ч үед утсаа ч унтрааж болдоггүй, зөвхөн мөнгө санхүү биш, хүний амь нас, байшин сав, тоног төхөөрөмжийн бэлэн байдал гээд тэр бүгдийнх нь аюулгүй байдлыг хангах, тогтвортой байлгах, нэг өдөр ч гэсэн өвчтөнд тусламж үйлчилгээ хоцроохгүйн тулд өдөр шөнөгүй ажиллаж байдаг.

Одоо бол утсаа унтраах эрхтэй болж байна. Ер нь өнөөдрөөс эхлээд тайван болж эхлэхээ мэдэрч байна. Бас амрах хэрэгтэй байна. Өнгөрсөн хугацаанд ний нуугүй хэлэхэд, асар их турлаа. Сая хэвлэлээр мэдээлэл явахад манай эмнэлгээр тусламж үйлчилгээ авч байсан хүмүүс эерэг, дандаа сайхан үг хэлж байна.

Миний хувьд ажлаа өгч байгаа ч үүнд их баяртай байгаа. Хүний итгэлийг дааж ажилласан нь олны нүдэнд харагддаг юм байна гэдгийг олж мэдлээ.

Энэ нь л надад маш том шагнал болж байна. Энэ бол ээлжтэй ажил. Нэг хүн авч л таараа, нөгөө нь өгч л таараа. Энэ бол зүй ёсны хэрэг. Нэг өдөр ийм юм болох л байсан. Хамгийн гол нь би буруутай юм шиг гармааргүй байна. Би гэнэт халагдсаныхаа дагуу шүүхдэх нь ойлгомжтой. Ямартаа ч өөрийгөө буруугүй гэдгийг, тэр хүн шийдвэрээ буруу гаргасан гэдгийг нотлох ёстой. Цаашдаа эрдэм ном, судалгаа шинжилгээ рүү чиглэсэн ажлаа хийгээд явна гэсэн бодол байна.

-Манай улс хавдрын шалтгаант нас баралтаараа дэлхийд тэргүүлж байгаа. Яагаад хавдар буурахгүй байна вэ, шалтгаан нь хаанаа байна?

-Энэ хугацаанд бид эмчилгээ, оношилгооны чадвараа сайжруулж, хүнээ сургах гээд шинэ тоног төхөөрөмж, технологи оруулчих гээд чадахаараа ажиллалаа. Яагаад буурахгүй байна гэдгийг харахаар ганцхан ХСҮТ юм уу, Улаанбаатарт дангаараа шийдэх ёстой асуудал биш юм байна. Орон нутагтаа хийх ёстой байна, орон нутагт оношилгоогоо сайжруулаад, эмч нараа ажиллуулах ёстой юм байна. Тэнд чадамж бага байх юм бол оношилж, илрүүлж чадахгүй. Хэрвээ тэнд хангалттай оношилж чаддаг байвал орон нутагтаа хүмүүс эмчлүүлэх бололцоотой. Даанч тийм юм байхгүй. Ихэнх нь хожуу шатандаа илэрч байна. Шалтгаан нь тэр. Санхүү, эдийн засгийн хувьд Монгол Улс тийм ч сайн биш. Гэхдээ өнөөдөр бололцоотой гэж харж байгаа. Эрүүл мэндийн салбартаа бодлоготойгоор мөнгөө зохицуулаад ажиллах хэрэгтэй. Хамгийн гол нь улс төр, санхүү мөнгөний сонирхолтойгоор ажиллах хэрэггүй. Яагаад хавдар буурахгүй байна гэж та асуулаа. Шалтгаан нь бид оношилж чадахгүй байгаа. Монгол Улс даяараа дурангийн оношилгооны чадамжаа сайжруулах хэрэгтэй. Оношилгооны чадамж гэдэгт нэгдүгээрт, тоног төхөөрөмж, хоёрдугаарт, хүн нь сурсан байх ёстой. Хэчнээн сайхан багажтай байгаад ходоодны хавдрыг мэдэхгүй, оношилж чадахгүй байвал ямар ч үр дүнгүй. Ийм зүйлийг шийдэхийн тулд өнгөрсөн хугацаанд бид ажлаа хийгээд эхлүүлсэн байсан. Тухайлбал, дурангийн төв байгуулах гээд явж байгаа. Өмнө нь бид хавдартай хүнийг эмнэлгээр л төсөөлдөг байсан. Гэтэл хавдартай хүн чинь эмнэлэгт ирэхээсээ өмнө сэргээн засах тусламж үйлчилгээ авах хэрэгтэй. Хагалгаанд орсны дараа бид эмнэлгээс шууд гаргачихдаг байсан. Үүнийг би гурван жил хөөцөлдлөө. Шинэ захиралдаа би энэ бүхнээ хэлээд, тайлбарлаад өгсөн.

-Өнөөдөр эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өөрсдөдөө тулгарч байгаа асуудлаа хэлж, шүгэл үлээх нь цөөн байгаа юм шиг харагддаг. Энэ нь юу гэсэн үг вэ?

-Ер нь ийм зүйл тогтчихлоо. Энэ бол муугийн шинж. Хүн болгон үгээ хэлэх, бодол санаагаа илэрхийлэх эрхтэй. Харамсалтай нь, бүх юмыг болж байгаа юм шиг харагдуулах гээд хаадаг болсон байна. Асуудлыг нь ил гаргаад, шийдвэрлэх аргуудыг нь хоорондоо ярилцаад, саналаа солилцож шийдвэрээ гаргаад, үр дүнд нь нөгөө зүйлсээ засах ёстой. Харамсалтай нь түүнийг хүлээж авахгүй байна. Өөрсдийгөө л гоё харагдуулах нь чухал юм байна. Гэхдээ миний хувьд яг одоогийн байдлаар амрах, өөрийгөө эргэн харах цаг болсон гэж бодож байна. Олон жил амралгүй ажиллалаа, байнгын тэр яасан бол, тэнд яаж байгаа бол гээд тайван унтаж чаддаггүй байсан бол энэ бодлууд маань аажимдаа чөлөөлөгдөх байх гэж бодож байна.

Эрүүл мэндийн салбарт эмч нар маань дуугарахгүй байж болохгүй, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж байх хэрэгтэй. Үүнээс гадна Монгол Улсад эмч хүний нэр хүнд маш чухал болоод байна. Аль ч улсад эмч хүнийг нэр хүндтэйгээр хүлээж авдаг. Тийм зүйлийг бий болгохын тулд эмч нар маань өөрсдөөсөө эхлэх ёстой. Нэгдүгээрт, мөнгө төгрөгийн асуудалд орохоо болих хэрэгтэй, дараа нь эмч маань өөрөө хүнтэй зөв харьцах хэрэгтэй. Эмч гэдэг мэргэжлийг сонгосон юм бол хандлага, зорилгоо өөрчилж, илүү шинэ юмыг бүтээж ажиллах хэрэгтэй. Гэхдээ бид энэ бүхнийг мэдэж байгаа. Үүнд цалин, мөнгө төгрөг саад болж байгааг ч анзаарч байна. Түүнээс биш бага цалинтай гээд хүнтэй муухай харьц, хүний эмчилгээг дутуу хий гэсэн юм байхгүй. Эмчийнхээ нэр хүндийг өргөхийн тулд эмч нар өөрсдөө хичээх ёстой болчихоод байна. Бид хүний төлөө ажиллаж байгаа гэдгээ харуулж байж бусдад хүндлэгдэнэ. Сүүлийн үед амиа хоохойлсон зан чанар салбарын хүмүүст ажиглагдаж байна. Хэдэн жилийн дараа алга болохыг мэдэхгүй. Гэхдээ эрүүл мэндийн салбарт байгаа хүмүүс битгий амиа хоохойлсон байгаасай гэж бодож байна.

-Таны хувьд эрүүл мэндийн салбарт доод албан тушаалтнаас эхлээд ажилласан шүү дээ. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарт одоо хүртэл бугшсан ямар асуудал байна?

-Манай эрүүл мэндийн салбарын удирдлага, менежмент байхгүй болчихлоо. Яагаад гэхээр бодлого дээрээ суудаг хүнгүй болсон байна. Эрүүл мэндийн яамны чадамж буурчихлаа. Эмнэлгийн ажлыг хийхдээ өөрийнх нь үгэнд ордог, буруу ч бай, зөв ч бай гаргасан шийдвэрийг нь үг дуугүй биелүүлдэг хүмүүсээр эрүүл мэндийн олон харьяа байгууллагуудаа дүүргэсэн байна. Яг ингээд харахад Т.Мөнхсайхан сайдын хувьд чадалтай хүмүүсээр ажил хийлгэх нь гол биш, харин дуугай, өөрийг нь магтан дуулдаг хүмүүсийн бүлэглэлийг бий болгож байна. Бүх газар хүрье гэсэн бодолтой байх шиг байна. Ингэх нь өөрт аюулгүй, өөртөө таалагдаж байгаа юм шиг боловч тэр нь хуурмаг. Үнэн хэрэгтээ үхлийг хэчнээн хувиар бууруулсан юм, ямар бодлого гаргаад түүний үндсэн дээр хүний эрүүл мэнд яаж сайжирсан юм гэдэг хийсэн ажлыг нь дүгнэдэг юм. Жишээ нь, Швед улс гэмтлээр нас бардаггүй орон болно гэдгээ зарласан. Манайх Орос, Украины дайнаар нас барсан хүний тооноос хэд дахин илүү осол, гэмтлээр нас бараад байгаа хүнийхээ тоог хэрхэн бууруулна гэж зорилго тавьсан юм. Тэрэндээ хүрч байгаа юм уу гэдэг дээрээ л ажиллах ёстой. Тэрнээс биш хэн миний үгэнд орж байна гээд энд тэнд очиж тоног төхөөрөмж амлаад явах нь тийм ч сонин биш. Эхлээд зорилтуудаа гаргаад ажиллах ёстой. Менежментийн хувьд нэг л биш болчихлоо. Эрүүл мэндийн яаманд байгаа хүмүүс бодлого гаргах ёстой юм уу, эсвэл өвчтөний гомдлыг барагдуулаад сууж байдаг хүмүүс юм уу. Энэ бүхнийгээ томоор нь харж цэгцлэхгүй бол энэхүү зовлон дуусахгүй. Эмнэлэг дээр сурсан юмаа эмнэлгийн асуудлыг шийдэж байгаа юм шиг яаман дээр очиж хийгээд байвал бүтэхгүй. Тийм учраас мэргэжлийн боловсон хүчин байхгүй болсон гэж хэлэх гээд байгаа юм. Та бүхэн харж байгаа байх. Жишээлбэл, Т.Мөнхсайхан сайд яг нийгмийн эрүүл мэндээр суралцсан юм уу гээд яривал асуудал бий.

-Хавдрын өвчлөл их байна гээд хүн бүхэн ярьдаг. Гэтэл бидэнд хавдар тусахгүй байх боломж байгаа биз дээ?

-Нийт хавдрын шалтгааны 75 хувь нь өөрөөс хамаарсан байдаг. 25 хувь нь хянаж чадахгүйгээр, цаанаасаа үүсгэгддэг гэсэн үг. 75 хувийг нь бид сэргийлж чадна. Хамгийн түрүүнд бид амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Үүнд хоол унд, архи тамхины зохистой хэрэглээ орно. Ерөөсөө бид тамхиа л больчих юм бол нийт хавдрын 30 хувийг байхгүй болгож чадна. Залуус маань туршлагагүй, заавал хүний алдсаныг онож, алдсанаар явдаг дутагдалтай. Биднийг ч бага байхад тамхи яаж биднийг донтуулдаг вэ, яаж биднийг хэрэглэгч болгодог вэ гэдгийг заадаггүй байсан. Эрүүл мэндийн боловсрол гээд хичээл хөтөлбөрт нь оруулсан ч тэрийгээ зүгээр л хичээл гээд хаячихсан. Тийм учраас нийгэмд гарах үр дүнг нь тооцож, орчин нөхцөлдөө уялдуулж, бид сургалтаа орох ёстой юм билээ. Мөн гепатитын B, C вирус гээд бид дандаа өөрсдөө урьдчилан сэргийлж болох зүйл.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Г.Балгармаа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ

Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 “Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” чиглэлийг шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруул...

img

6 цагийн өмнө

Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр нийслэлийн төсөвт 1.9 тэрбум төгрөгийг нөхөн төлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр 2025 оны 12 дугаар сарын байдлаар Байгаль орчин, уур а...

img

7 цагийн өмнө

Шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахад анхаарал хандуулахыг Оросын талаас хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросы...

img

8 цагийн өмнө

“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон “The MongolZ” багийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр х...

img

9 цагийн өмнө

Өрхийн эмнэлгүүдийн уртасгасан цагийн хуваарийг цуцална

Томуугийн тархалт нэмэгдсэний улмаас өрхийн эмнэлгүүдийн уртасгасан цагийн хуваариар ажиллуулж эхэлсэн. Тэгвэл өчигдөр/2025.12.19/-н...

img

10 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

Danielrof

[u][b]Water Damage Mitigation Service[/b][/u] concentrates at facilitating inhabitants swiftly dealing with water-linked concerns.
[b][u]Its primary aim[/u][/b] acts as to prevent extra damage, protect recoverable assets, plus revive habitability at an dwelling.
[b][u]Comparable support[/u][/b] is usually essential in the wake of cases such as water line ruptures, heavy precipitation, floods, storms, including diverse weather-related catastrophes which let h2o into enter residential zones.
[b][u]Conceive such a circumstance[/u][/b] where a line ruptures plus heavy storm overwhelms the building, ruining barriers, drenching upholstery, and possibly promoting mold in case neglected.
[u][b]Rapid measure[/b][/u] is crucial to curtail impacts and curb mounting restoration expenses. Regarding the ways can we aid?
[u][b]Our professionals come[/b][/u] quickly to pump out abundant humidity, thoroughly dry the damaged sections, moreover protect the property opposing fungus development as well as more disintegration.
[u][b]In essence[/b][/u], that intervention steadies that dwelling and verifies its livability in the aftermath of that episode . The service omits complete repair however builds that stage for later improvements concurrently avoiding additional severe problems further the horizon.
[b][u]Get our help right now – 8338561951[/u][/b]

trend

Danielrof

[b]We’re on hand to rescue the situation[/b] — a capable team ready to handle your plumbing disaster and return peace in your home!
[b]Our prompt assistance aids in[/b] – lower the demand for burdensome extensive overhauls subsequently.
[b][url=https://psee.io/7ygm8w][u]Experience our rapid and superior[/u] support – right now![/b][/url]

trend

what does vpn mean

Wonderful blog! I found it while browsing on Yahoo News.
Do you have any tips on how to get listed in Yahoo News?
I’ve been trying for a while but I never seem to get there!
Many thanks

trend

vpn

I really like what you guys are up too. This kind of clever work and reporting!
Keep up the excellent works guys I’ve included you guys
to blogroll.

trend

Danielrof

Groundbreaking recent tablets aimed at thrilling climaxes – bigger plus exceptionally powerful pleasures!
First-of-its-kind development – advanced progress through scientific studies!
Absolutely risk-free and remarkably efficient – improves desire along with strengthens physical rigidity!
[url=https://psee.io/7qlgd7][b]Boost personal climax volume right away![/b][/url]

trend

Danielrof

[b]Label novel[/b] caplets for massive climaxes – greater plus more fierce ecstasies!
[b]ever seen[/b] formerly – greatly current of health research investigation!
[b]100% secure[/b] as efficient – well enhanced libido and truly enhanced erectile rigidity!
[url=https://psee.io/7qlgd7][b]Elevate quantity with your releases now right now![/b][/url]

trend

https://tinyurl.com/2y95dtjr

I think everything published made a lot of sense. But, consider this,
what if you were to create a awesome headline? I ain’t suggesting your information isn’t solid., but suppose you added something to possibly grab folk’s attention?
I mean Н.Эрдэнэхүү: Т.Мөнхсайхан сайд чадалтай хүмүүсээр ажил
хийлгэх нь гол биш, өөрийг нь магтан дуулдаг
хүмүүсийн бүлэглэлийг бий болгож байна –
DNN is kinda plain. You might glance at Yahoo’s front page and
see how they create post headlines to get viewers to open the links.

You might add a related video or a picture or two to get
people excited about everything’ve written. In my opinion, it might make your posts a little
bit more interesting. Vpn definition https://tinyurl.com/2bm4xgrn

trend

https://tinyurl.com/27xe7che

Hi just wanted to give you a quick heads up and let you know a few of the images aren’t loading properly.
I’m not sure why but I think its a linking issue.
I’ve tried it in two different web browsers and both show
the same outcome. https://tinyurl.com/2cab6g88 gamefly free trial

trend

Danielrof

[u][b]We are rushing for your rescue[/b][/u]—a unit by masters that shall fast fix an results among an hydraulics emergency at one’s residence!
[u][b]Our fast reply[/b][/u] – some key to cutting their charges for all following extensive repairs!
[url=https://5.gp/b31q6i3y][b]Feel their quickness together excellence of support right now![/b][/url]

trend

vpn

When I originally commented I clicked the “Notify me when new comments are added” checkbox and now each time a comment is added I get four e-mails with the same comment.

Is there any way you can remove me from that service? Thanks!

Also visit my blog post vpn

Онцлох нийтлэлүүд