гадаад
Дональд Трамп: Би найман жилийн л ерөнхийлөгч байх болно

Админ
2025 оны 5 сарын 06

АНУ-ын ерөнхийлөгч өнгөрсөн ням гаригт NBC телевизийн сурвалжлагч Кристен Уэлкерт ярилцлага өгөв. Өдгөө 78 настай Трампыг АНУ-ын ерөнхийлөгчөөр гурав, бүр дөрөв дэх удаагаа сонгогдох гэж байна гэж хэвлэлүүд мэдээлж байсан бол тэрээр үүнийг “хуурамч мэдээлэл” гэж байв. Харин энэ удаа тэрээр “Олон хүн намайг үүнийг хийгээсэй гэж хүсч байна.
Гэхдээ энэ бол миний хүсдэг зүйл биш. Би үүнийг үргэлж маш чухал асуудал гэж боддог. Би хоёр удаа сонгогдсон, найман жилийн л ерөнхийлөгч байна” гээд сэтгүүлчийн “Ирэх сонгуульд Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших боломжтой вэ?” гэсэн асуултад “Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, эсвэл Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио гээд намайг залгамжлах 10-15 хүн бэлэн байна” гэж хариулжээ. Мөн Трамп “Орос, Украины хооронд энх тайвны төлөө ахиц дэвшил гарахгүй бол бид зуучлалын хүчин чармайлтаа зогсооно” гэж дахин мэдэгдээд “Би тэдэнд энэ тэнэг явдлаа үргэлжлүүл гэж хэлэх болно. Бид нэг талаас тохиролцоход ойртсон гэж бодож байна, гэхдээ нөгөө талаас нөхцөл байдал илүү төвөгтэй байж магадгүй. Харцгаая. Гэвч бид Америкийн ард түмэнд ашигтай хэлэлцээр хийж чадсан. Та бүхэн ойлгох хэрэгтэй. Украин, Оросын хооронд асар их үзэн ядалт байна” гэж хэлжээ.
Мөн АНУ-ын ерөнхийлөгч 2022 оноос хойш анх удаагаа уналтад орсон АНУ-ын эдийн засаг, импортын барааны татварын асуудлаар “Хараач, бүх зүйл сайхан байна. Энэ бол шилжилтийн үе гэж би та нарт хэлсэн. Бид маш сайн ажиллаж байна. Манай улс түүхэндээ хамгийн сайн эдийн засагтай болно гэж би бодож байна” гэж хэлэв. Трамп мөн сэтгүүлчийн “Худалдааны дайны нөлөөгөөр америкчууд өргөн хэрэглээний барааны хомсдолд орох уу?” гэсэн асуултад “Үгүй ээ, би тэгж бодохгүй байна. Би зүгээр л 30 хүүхэлдэй авах шаардлагагүй гэж байгаа юм. Та гурван хүүхэлдэй худалдаж авч болно. Та 250 харандаатай байх шаардлагагүй, та тавыг авч болно” гэж хариулжээ.
Х.Нямбаатарыг авлах ажиллагаа МАН-ын захиалга даг…
Ойрмогхоны хэдэн хоногт Хотын мээр Х.Нямбаатар хамгийн муу хүн болж хувирах шинжтэй байна. Сошиалаар л даа. Уул нь Х.Нямбаатар маш с...
8 цагийн дараа
П.Ганзориг: Энэ онд аж ахуйн нэгжийн татварын дарамт буурах асуудал огт хөндөгдсөнгүй
Улсын Их хурлын гишүүн, УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзоригтой ярилцлаа. -Оюу толгойн асуудлыг хянан шалгах түр хороог ер ...
7 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -16 градус хүйтэн
Малчид иргэдэд зориулсан мэдээ: 30, 31-нд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн салхитай байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлт...
6 цагийн дараа
Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
Монгол Улсын Үндэсний эрч чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр буюу өнөөдөр зарим хилийн боомт амарна. Хил хамгаалах ерөнхий газр...
10 цагийн өмнө
Ирэх арав хоногийн цаг агаарын төлөв
2025 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс 2026 оны нэгдүгээр сарын 06-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 2026 оны нэг...
10 цагийн өмнө
Сэтгэгдлүүд

ufasnakes
ufasnakes

bk8
bk8 alternatif

oppatoto
oppatoto

Porn
Porn

Udintogel
Udintogel

transport utilaje Ilfov
utilaje constructii Ilfov

justlend
justlend defi

crypto arbitrage software
AI crypto trading performance

crypto pattern recognition software
is AI crypto trading profitable

best online casinos ontario
best paying online casino ontario



