Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай үргэлжилж байна

trend

Админ

img

2025 оны 5 сарын 08

img

28

news-img

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн байгууламж бүхий 3.9 км авто замын ажил 63 хувьтай үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 2.4 км авто замын суурь хучилтыг хийж дуусаж байгаа бөгөөд авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард багтаан нээх юм.

Биднийг очиход барилгын ажлын талбайд 85 инженер, техникийн ажилтан 45 техниктэйгээр ажил гүйцэтгэж байлаа.

Тодруулбал, авто замын хучилтыг 2 дэвсэгч, 5 индүүтэй гүйцэтгэж байсан бол 25 өөрөө буулгагч машинаар асфальт тээвэрлэж байв.

Барилгын ажлыг “Монгол зам групп” ХХК болон “Ган бүрд” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж байгаа юм. Авто замын ажлын талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодруулахад “Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна. Нийт зургаан эгнээ авто замын урд урсгалын 2.4 км авто замын хучилтыг хийж дууссан. Хойд урсгалын 2.1 км авто замын хучилтыг мөн дууссан. “Содон” хорооллын уулзвар хүртэл 300 орчим метр хучилтын ажил үлдсэн. Энэ ажлыг гүйцэтгэхийн тулд “Содон” хорооллын уулзвараас хучилт хийгдэх байршилд Тээврийн цагдаагийн албатай хамтран хөдөлгөөн зохицуулалт хийж байна. Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөн Ард Аюушийн өргөн чөлөөнөөс ирж байгаа хөдөлгөөнтэй сөрөг огтлолцохгүйгээр шулуун нийлэх зохион байгуулалттай байна. Авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард багтаан нээхээр төлөвлөсөн боловч ажлын талбай дээр газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээний ажлууд зарим хүндрэлийг үүсгэж байгаа. Гэхдээ бид холбогдох ажил гүйцэтгэгч нартай зөвшилцөж, авто замын ажлыг цаг хугацаанд нь хүлээлцэхийг зорьж байна” гэлээ.

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон авто зам, гүүрэн байгууламж ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 30-50 хувиар хуваалцах боломжтой.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монгол хэл бичгийн шалгалтад 121 нь шалгуулагч 800 оноо авчээ

Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог  Боловсролын үнэлгээний төвөөс олон нийтэд зарласан. 2025 оны Монгол хэл бичгийн шалгалтад ни...

img

1 цагийн өмнө

Умайн хүзүүн хорт хавдраар жилд 160 гаруй хүн нас барж байна

Умайн хүзүүн хорт хавдраар жилд 160 гаруй хүн нас барж байна

...
img

2 цагийн өмнө

Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ-д 48 баг оролцоно

Олон улсын хөл бөмбөгийн холбооны (ФИФА) Зөвлөлөөс эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ оролцох б...

img

5 цагийн өмнө

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд

Тавдугаар сарын 12-16-ны өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах хуваарийг танилцуулж байна. Энэ үеэр 9 дүүргий...

img

5 цагийн өмнө

Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан болно

Үндэсний үйлдвэрлэгч “Арвайн Үндэс” ХХК-ийн нэрэмжит Монгол Улсын арслан цолны хүндэтгэл Улс, аймаг, цэргийн алдар цолто...

img

5 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд