Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

СЕХ: Улс төрийн нам, эвсэлд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоолоо

trend

Админ

img

2025 оны 5 сарын 08

img

41

news-img

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны тавдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Улс төрийн намын тухай хуульд “Сонгуулийн төв байгууллага жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрөөс өмнө төрийн санхүүжилт авах эрх бүхий нам бүрд төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилийн санхүүжилтийн хэмжээг энэ хуульд заасны дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны есдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар төрийн санхүүжилтийн дээд хэмжээг хуульд заасны дагуу төлөвлөн тооцож, тогтоол гаргаснаа нийтэд мэдээлсэн юм.

Улс төрийн намын тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн санхүүгийн тайланг хянасны дараа дээрх санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоож, олгохоор хуульчилсан. Хуулийн хугацаанд 28 нам тайлангаа ирүүлснийг аудитын хуулийн этгээд, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар хянаж, дүгнэлт гаргасан. Эдгээрээс Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам, Иргэний зориг ногоон нам, Үндэсний эвсэл, Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв намд 2025 онд олгох төрийн санхүүжилт, дөрвөн жилд нэг удаа олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоох асуудлыг хуралдаанаар хэлэлцэв.

Төрийн санхүүжилтийг нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд жил бүр (УТНТХ-ийн 27.5), хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улс төрч болон хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчийн тоотой хамааруулж нэг удаа (УТНТХ-ийн 27.7) олгохоор хуульд заасан.

Улсын төсвөөс нэг намд олгох санхүүжилтийн нийт хэмжээ нь намын гишүүний татвар, сонгуульт гишүүний татвар, иргэний өгсөн хандив, хуулийн этгээдийн өгсөн хандивын зэрэг нийт 4 төрлийн орлогын нийлбэрээс хоёр дахин их, эсхүл түүнээс илүү байж болохгүйг Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэгт тодорхой зохицуулсан. Өөрөөр хэлбэл улс төрийн нам зөвхөн төрийн санхүүжилт, дэмжлэгээр үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд энэхүү зохицуулалт нь улс төрийн нам үйл ажиллагаагаа идэвхтэй явуулах, дотоод ардчиллаа бэхжүүлэх хуулийн шаардлагатай шууд холбоотой юм.

Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8-д заасан зохицуулалтын дагуу төрийн санхүүжилт авах эрх бүхий 7 нам, эвслийн санхүүгийн тайланг хянаж үзэхэд Үнэн ба зөв нам нь 2024 онд хуульд заасан дээрх 4 төрлийн орлогогүй тул энэ жилийн хувьд төрөөс олгох санхүүжилт тогтоогдоогүй, харин Үндэсний эвсэлд нэгдсэн намуудын орлогын нийлбэр санхүүжилтийн дээд хэмжээнд хүрээгүй тул төрөөс олгох санхүүжилтийн хэмжээ нь энэ жилийн хувьд буурч олгогдохоор шийдвэрлэлээ. Бусад нам, эвслийн тухайд санхүүгийн тайлан хуульд заасан шаардлага хангаж байгаа тул төрийн санхүүжилтийн дээд хэмжээнд заасан дүнгээр санхүүжилт олгохоор тогтов.

Улс төрийн намд төрөөс олгох дээрх санхүүжилт нь иргэний улс төр, ардчиллын боловсролыг дэмжих, нам дотоод ардчилалтай, бодлогын институт болж хөгжихөд зориулагдахаар хуульчилсан бөгөөд уг зориулалтаар зарцуулсан эсэхэд иргэд, олон нийтийн оролцоотойгоор 3 шатлалтай хяналтыг хэрэгжүүлнэ. Хэрэв төрийн санхүүжилтийг дээрх зорилгоор зарцуулаагүй, түүнийг ил тод, нээлттэй тайлагнаагүй тохиолдолд санхүүжилтийг зогсоох, цаашлаад улс төрийн намыг идэвхгүйд тооцох хариуцлагын зохицуулалтыг хуульчилсан.

Улс төрийн намуудад хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллахыг Хуралдаанаас Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газарт үүрэг болголоо.

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар төрийн санхүүжилтээс татгалзах тухай албан бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний ирүүлсэнтэй танилцав.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ-д 48 баг оролцоно

Олон улсын хөл бөмбөгийн холбооны (ФИФА) Зөвлөлөөс эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ оролцох б...

img

7 цагийн дараа

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд

Тавдугаар сарын 12-16-ны өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах хуваарийг танилцуулж байна. Энэ үеэр 9 дүүргий...

img

6 цагийн дараа

Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан болно

Үндэсний үйлдвэрлэгч “Арвайн Үндэс” ХХК-ийн нэрэмжит Монгол Улсын арслан цолны хүндэтгэл Улс, аймаг, цэргийн алдар цолто...

img

6 цагийн дараа

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийг цурманд орууллаа

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд энэ сарын 9-нд гарсан түймэр, Булган аймгийн Баян-Агт суманд өнөөдөр буюу 10-нд гарсан ойн түймрийг цур...

img

6 цагийн дараа

Д.Дашдондов: Ижийгээ санан бэтгэрсэндээ “Эндүүрмээр гэнээ би ээжтэйгээ” дууны шүлгээ бичиж билээ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Дамбийн Дашдондовтой ярилцлаа. -Та бол Говь-Алтай аймгийн уугуул зохиол...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд