Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 13

Валютын ханш

value

гадаад

“Ялалтын баяр”

trend

Админ

img

2025 оны 5 сарын 09

img

1

news-img

Өнөөдөр Москвад “Ялалтын баяр” гээчийг ёслол төгөлдөр, баяр хөөр болон тэмдэглэж байна. Гэтэл ёс суртахуунтай, мэргэжилдээ үнэнч, шударга ёсыг эрхэмлэдэг түүхчид “Фашист Герман 1939 оны есдүгээр сарын 1-нд нэг талаас нь, ЗХУ үүнээс 16 хоногийн дараа нөгөө талаас нь Польш улсад довтолсноор дэлхийн II дайн эхэлсэн” гэж үздэг. Мөн фашистын удирдагчдыг ш ү ү сэн Нюрнбергийн шүүх хурал дээр оросууд германчуудыг Ленинградыг бүсэлж, өлсгөлөн үүсгэсэн хэрэгт буруутгах гээд чадаагүй. Үүнийг ойлгохын тулд ганц жишээ авъя.

ОХУ- ын ТАСС агентлагийн сайт дээр 2019 оны есдүгээр сарын 6-нд https://tass.ru/vstrane/6021224 гэсэн хаягаар нийтлэгдсэн Ленинградын бүслэлтийн тухай томоохон нийтлэлийн “Черный рынок” буюу “Хар зах” гэсэн хэсэгт “Ленинградчууд дамын наймаачид бараагаа хаанаас авдгийг маш сайн мэддэг байв. Лукницкий энэ тухай бүр 1942 оны хоёрдугаар сард “Ядарч, турж, туйлдан зуун настны алхаагаар дуугүйхэн зөрж өнгөрөх олон зуун хүмүүсийн дараа өөртөө сэтгэл хангалуун, царай нь гялалзсан, бүдүүлэг, бүдүүн, тарган цатгалан нэгэн бас тантай таарах болно.

Эд бол хулгайч нар буюу хар зах дээр алтан цаг болон бусад үнэт зүйлээр хүнс наймаалдаг хүнсний дэлгүүрийн эрхлэгч, өөрийн хариуцаж байгаа б а й ш и н г у у д а д ү х с э н хүмүүсийн талхны картыг авч дамладаг хорооны дарга, иргэдийн элдэв хангамж хариуцсан байгууллагуудын хэлтэс, албаны дарга нар юм. Лукницкий бүр хар зах дээр нэг литр архи 1500 рубль, нэг хайрцаг тамхи 150 рубль, 100 грамм талх 40 рубль, шатсан Бадаевын агуулахын галд хайлсан элсэн чихэр шингэсэн “амтлаг” хөрсний нэг шил шороо 10 рублийн үнэтэй байв” гэж бичсэн байдаг” гэсэн байна. Энд тавигдсан фото зураг ч Ленинградын “бүслэлт”- ийн үеийн Хар захын бодит зураг. Одоо эрхэм уншигч та германчууд Ленинградыг бүслэхдээ Ладог нуураар хүнс оруулах зам үлдээсэн. Иймээс германчууд бус Орос дарга нар баяжих гэж Ленинградын өлсгөлөнг бий болгосон гэдэг бодит үнэнийг ойлгосон байх. Хамгийн гол нь “Ард т ү м н и й э ц э г ” г э г д д э г байсан И.Сталин 1943 оны арваннэгдүгээр сарын 30-ны орой болсон Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчиллийн төрсөн өдрийн хүндэтгэлийн зоог дээр хундага өргөж “Энэ дайнд машин үйлдвэрлэл маш чухал хүчин зүйл. АНУ сард 8.000-10.000 онгоц үйлдвэрлэж чаддаг, Англи сард 3.000-3.500 онгоц үйлдвэрлэдэг. Иймээс АНУ-ын эдгээр машиныг лендлизээр өгөөгүй бол бид энэ дайнд ялагдах байсан” гэж хэлсэн байна. Ерөнхий сайд Уинстон Черчиллийн 69 насны төрсөн өдрийг тохиолдуулан Тегеран дахь Их Британийн Элчин сайдын яаманд болсон Рузвельт, Сталин нар оролцсон энэхүү оройн зоогийг оросууд огт дурддаггүй учир нь энэ. Харин Сталины хэлсэн энэ үг АНУ-ын Ерөнхийлөгчийн албанаас Тегераны бага хуралд зориулан хэвлэсэн 1961 оны тусгай сэтгүүлийн 4 6 9 д ү г э э р х у у д с а н д нийтлэгдсэн байдаг. Бас Никита Сергеевич Хрущёв ө ө р и й н “ Д у р д а т г а л ” н о м о н д о о “ С т а л и н ярианыхаа явцад АНУ- ын тусламжгүйгээр бид Германыг ялахгүй байсан гэж удаа дараа хэлдэг байсан” гэж дурдсан байдаг. Мөн Фашизмыг ялсны 30 жилийн ойгоор АНУ-ын “The anknown war” буюу “Бидний мэдэхгүй дайн” нэртэй баримтат кино гарсан. Энэ кино нэг цуврал нь 49 минут үргэлжилдэг нийт 20 ангитай баримтат кино бөгөөд АНУ ЗХУ-д яаж тусалж, тэд ямар ямар ялалт байгуулж байсныг маш тодорхой харуулсан байдаг. Түүхэн үнэн гэж энэ! Тэгвэл Сталины юу хэлж байсныг сайн мэдэх Н.Хрущёв өөрөө ЗХУ-ын удирдагч болонгуутаа “ А м е р и к и й н т у с л а м ж манай ялалтыг хэдэн жилээр урагшлуулсан” гэж мэдэгдсэн бөгөөд удалгүй өөрийн суудлаа “ордны хуйвалдаан”-аар алдсан. Харин Хрущёвыг “тэтгэвэрт нь гаргасан” Л.Брежнев ЗХУ- ын удирдагч болонгуутаа бүр цаашлан “Оросууд өөрсдийн хүчээр Германы фашизмыг ялсан” болгож, дайны гамшгийг өөрийн биеэр үзээгүй нэгэн үе бий болсон 1965 оноос эхлэн олон сая хүн үрэгдсэн гамшигт дайныг баяр болгон тэмдэглэж эхэлсэн. Үнэндээ бол өөрсдийн эхлүүлсэн гай гамшгийг дууссан хэмээн баяр болгон тэмдэглэж буй нь өөрөө цадиггүй явдал. Монголын ахмад үеийнхэн 1957 онд дэлгэцнээ гарсан “Летят журавли” буюу “Тогоруун цуваа”, 1959 оны “Баллада о солдате” буюу “Цэргийн дууль” мөн “Судьба человека” буюу “Хүний хувь заяа”, 1963 оны “Живые и мертвые” буюу “Үхэгсэд ба үлдэгсэд” гэдэг Оросын уран сайхны кинонуудыг маш сайн мэднэ. Эд бүгд дайны гай гамшиг гэж юу болохыг харуулсан кинонууд. Гэтэл ЗХУ 1965 оноос олон сая хүний амийг авч одсон гамшигт дайныг баяр болгон тэмдэглэж эхэлснээс хоёрхон жилийн дараа буюу 1967 онд “Женя, Женечка, и «Катюша»” гэдэг уран сайхны кино дэлгэцнээ гарав. Энэ бол дэлхийн II дайны тухай Оросын анхны инээдмийн кино байв. Оросууд ингэж гамшигт дайныг баяр, инээдэм болгон хувиргасны ард тун ч муухай, хорон санаа агуулагдаж байсан билээ. Ази, Африк болон Ойрхи Дорнодод олон “нууц” дайн өдөөж эцэст нь Афганистанд ил тодоор халдан орж, улмаар дэлхийн зах зээлд нефтийн үнэ унаснаар ЗХУ өөрөө түүх болж үлдсэн. Тэгвэл энэ улсыг залгамжлагч ОХУ мөн л гамшигт дайныг баяр болгон тэмдэглэж Чечень, Уулын Карабах, Гүрж, Украин, Ойрхи Дорнод, Африкт олон “жижиг” дайн өдөөж эцэст нь Украинд ил тодоор халдан довтолж, өнөөдөр нефтийн үнэ эрчимтэй унаж байна. Гамшигт дайныг баяр болгон тэмдэглэж буйн цаад учир, үр дүн нь энэ. Эвдрэл, сүйрлийг нь тооцдоггүй юм гэхэд хэдэн хүн зүй бусаар амь үрэгдэж, хэдэн хүүхэд өнчрөв! Иймээс монголчууд бид гамшигт дайн өдөөгч дарангуйллын тогтолцоонд буцаж орох л гээгүй юм бол түүхэн үнэнийг бичих, ойлгох цаг болсон. Орост “Хорошо там, где нас нет” эсвэл “Счатье там, где нас нет” ч гэдэг “Оросын нөлөөгүй нутагт л аз жаргал оршдог” гэсэн хэлц үг зүгээр ч нэг гараагүй юм. Гамшигт дайн ерөөс баяр болгож тэмдэглэх зүйл биш!

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зүтгэл бүхэн нэр төр, үнэ цэнийг авчирдаг

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), дэд профессор Ж.Жаргалсайхантай хүний нэр төрийн талаар я...

img

7 цагийн дараа

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна

2025 оны 05 дугаар сарын 13-наас 05 дугаар сарын 21-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:   Ойрын өдрүүдэд нут...

img

6 цагийн дараа

ТОЙМ: “Улаанбаатар бол монголчуудын хувьд хайрлах ёстой хот юм…” хэмээн өгүүллээ 

Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн П.Мөнхтулг...

img

6 цагийн дараа

Боксчид Европын цуврал тэмцээнд оролцоно

Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Европ тивд зохион байгуулах цуврал тэмцээнд оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо. ...

img

7 цагийн өмнө

ЦУОШГ: Хуурайшилт ихтэй аймгуудад бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, тавдугаар сарын 15-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэхийг цаг уурын байгууллагаас ...

img

8 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд